x

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Шударга ёс ярьж байгаа бол та нар өөрсдөөсөө эхэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 9.00 цагаас хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны санал дүгнэлтийг танилцуулав. Дэд хороо болон байнгын хороод УЕП-оос ирүүлсэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Үүний дараа гишүүд асуулт асууж хариулт авав.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэг намынхан байж яагаад байнгын хороог хаалттай хуралдуулсан юм бэ. Бүлэг дээрээ шийдсэн юмаа байнгын хороогоор оруулж жүжиглэх хэрэг байсан юм уу. Ерөнхий прокурор УИХ-ын дөрвөн гишүүн холбогдсон гэсэн. Тэдний нэрийг зарлаач. Тэднийг мөнгө угаасан гээд байгаа.

Намын даалгавар өгсөн гол хүмүүсийг шалгахгүй гүйцэтгэгчийг нь шалгаад байх юм. Чиглэл өгсөн хүмүүсийг нь шалгах уу?

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Дэгийн хуулийн дагуу хаалттай горимоор хэлэлцэнэ гэсэн санал гаргасан бол санал хураалт явуулаад хэлэлцэнэ. Өчигдөр байнгын хорооны гишүүнээс тийм санал гарсан”

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Гишүүний саналаар санал хураалт явуулж хаалттай явуулсан”

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Дэд хорооны бүрэлдэхүүнд Их хуралд олон удаа сонгогдсон таван гишүүн байдаг. Бид намын бүлгийн шийдвэр энэ тэр гэж огт яриагүй. Яг одоо түдгэлзүүлэх гэхээр танилцуулга энээ тэрээ нь болохгүй байсан болохоор ийм шийдвэр гаргасан. Тодорхой хэрэг, хүнтэй холбоотой асуудлыг нээлттэй ярилцах гэхээр мөрдөн байцаалтын ажиллагаанд харшлах гээд байсан учраас хаалттай хуралдсан”  

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Прокурорын байгууллагаас ямар тодруулга хийснийг би мэдэхгүй байна. Гишүүнд чиглэгдээд шалгагдсан зүйл бол байхгүй. Намын даалгавар өгсөн захиалагчийг шалга гэж байна одоогоор тийм зүйл алга.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хөгжлийн банкийг шалгасан дүнг хууль хяналтын байгууллагуудад өгч байсан. Энэ шалгалтын дүн хаана явдаг юм бэ. Бондуудын асуудлыг яах вэ?

УЕП М.Энх-Амгалан “2015-2016 оны үед үйлдэгдсэн хэрэг шалгагдаад шүүх рүү шилжээд буцаад мөрдөн байцаалтад шилжээд эргэж буцаад одоо дахин шүүх рүү шилжих гэж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрдэнэт, АСЕМ, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд нэртэй устайгаа тодорхой хэргүүд яагаад ингэж 3-4 жил сунжирч байна вэ. Энэ асуудлуудыг сууриар нь шалгаж, цэвэрлэмээр байна. Зарим хэргийг маш шуурхай шийддэг хэр нь ийм хэргүүдийг яагаад ингэж удаан шалгадаг юм бэ гэдгийг Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдаас асуумаар байна.

УЕП М.Энх-Амгалан “Цаад талын үндэс суурийг өөрчлөх нь миний асуудал биш. Та нарын асуудал. Эдгээр хэрэгт бүгдэнд нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Хуулиа өөрсдөө баталж өгчихөөд хууль хэрэгжүүлдэг хүмүүс рүү дайрч болохгүй шүү. Хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй. Таны яриад байгаа бүх хэрэг дээр хэрэг бүртгэл явагдаж байгаа. Та нарын батласан хуулийн тэр хүмүүсийг бүгдийг нь барьж хориод байх боломжгүй.

Хууль зүйн сайд үүнийг мэдэхгүй ээ. Оролцох эрхгүй. Хэрвээ оролцвол өөрөө хариуцлага хүлээнэ. Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах үйл явцад хууль зүйн сайд оролцохгүй. Ерөнхийлөгчөөс үүрэг даалгавар авч Б.Батзориг гишүүний асуудлыг оруулж ирсэн гээд байгаа. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Түдгэлзүүлж шалгах жирийн гишүүн хоёрыг шалгах өөр шүү дээ. Жирийн иргэн бол шалгагдаад хоригдоод байж байна. Гэтэл түдгэлзүүлэхгүй бол гишүүнээ хийгээд энэ танхимд сууж байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу.  Шударга ёс ярьж байгаа бол та нар өөрсдөөсөө эхэл.

Би гурван удаа асуудал оруулж ирж байна. Та нар ямар хариу өгөх ёстой юм. Өмнөх хоёр дээр нь татгалзсан. Шударга ёс тогтоох ёстой байгууллага нь өөрөө шударга бай. Сангийн эрхлэгч нь хоригдсон. Үүрэг даалгавар өгсөн сайд нь өнөөдөр энд сууж байна.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцдэг ажлаа хийж байгаа. Наад асуугаад байгаа хэргүүд чинь бүгд АТГ дээр албан тушаалын хэргүүд гээд шалгагдаж байгаа.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.186.187.161)
    Хөөрхийдөө МАН ынхан. Хэлэх ч үг алга.УЕП хэлчихлээ дээ
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 14 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 23 цаг 47 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 57 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top