x

"Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг төрөөс төлөх шаардлагатай" гэв

УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татсан эсэх тухай мэдээлэл ажлын хэсэгт ирээгүй тул албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байна.

Иргэн Т.Чимгээгийн хувьд сэтгэл санааны болон хууль бусаар цагдан хоригдсон, таван жил, 10 сар орчим хугацаагаар эрх чөлөөгөө хасуулсан, гэр бүл болон бие махбодын хохирол учирсан гэж 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Энэ нь тухайн иргэний нэхэмжилж байгаа дүн. Нөхөн төлбөрийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай. Хэрэв төрөөс тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарвал буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлыг ярина. Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлбөр төллөө гэхэд хууль зөрчсөн буруутай этгээдүүд хариуцлага хүлээж, нөхөн төлбөрийг барагдуулах асуудал яригдах ёстой.

Иргэн Т.Чимгээгийн нэхэмжилж байгаа нөхөн төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ, шүүхэд хандсан асуудалд ажлын хэсэг оролцохгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны шнобелийн шагналыг олгов 1 цаг 8 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 14 цаг 59 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 3 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 26 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 15 цаг 33 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 15 цаг 55 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 3 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 26 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top