x

АТГ-аас УИХ-ын гишүүдийг дуудаж байцаагаагүй

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулав. 

-Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурснаа өргөн барьж, улс төрийн хүрээнд зөрчил ихтэй байгаа. Энэ цаг үед АТГ-аас УИХ-ын зарим гишүүд, сайдууд болон гэр бүлийн гишүүдийг нь ЖДҮДС-гийн асуудлаар дуудаж байцааж байгаа нь улс төрийн нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Та энэ талаар тайлбар хэлнэ үү?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн.

АТГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байна. Ингэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлэг авсан. Мөн сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байгаа банк бус санхүүгийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Б.Батзоригоос өөр ямар нэгэн УИХ-ын гишүүдийг одоогоор дуудаж байцаалт аваагүй байгаа болно. Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Прокурорын хяналт дор явуулж байна.

Тиймээс хуулийн дагуу ажиллаж байгаа АТГ-ыг улс төрийн үйл явдал дунд хавчуулах, нэр холбох, үйл ажиллагааг нь саармагжуулах элдэв санаа зорилготой мэдээ, мэдэгдэл тарааж байгааг эрс эсэргүүцэн үүгээр үгүйсгэж байна.

Энэ гэмт хэргийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж, холбогдох мэдээллийг албан ёсоор хүргэх болно.   

Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 21 цаг 31 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 23 цаг 4 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 14 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 23 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 23 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top