x

МАН-ыг харах нь утгагүй боллоо

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Үүний өмнө буюу өчигдөр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдах ёстой байсан ч хуралдсангүй. Ер нь бол энэ сарын 21-нд Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаас хойш нэг ч байнгын хороо бүтэн хуралдсангүй. Парламентын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон гэсэн үг. Төрийн ордонд суугаа УИХ-ын гишүүд “Ажлын хэсгийн хуралтай” гэсэн нэрийн дор хэсэг бүлгээрээ цуглаж, саналаа багцалж байгаагаас өөр зүйл хийсэнгүй. Засгийн газрыг огцруулах асуудлыг 27 гишүүн өргөн барьсан. Харин 37 гишүүн (Д.Лүндээцанцан, Б.Батзориг нарыг оролцуулаад) огцруулах шаардлагагүй гэсэн байр суурь дээр нэгдээд байгаа.

Өчигдөр УИХ-ын даргад бас нэг шаардлага ирсэн нь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг “сонирхлын зөрчилтэй” хэмээн үзэж санал хураалтад оролцуулахгүй байх, Ёс зүйн дэд хороогоор уг зээлтэй холбоотой гишүүдийг хэлэлцүүлэх явдал. Гэвч аль аль талд нь ЖДҮ-ийн зээлтэй нөхдийн нэр цохиж яваа тул дэд хороогоо ч хуралдуулж чадсангүй. Ингээд эрх баригч  МАН-ын хувьд засгаа огцруулах эсэх асуудлаар хайнаа хагалах боломжгүй болоод байна. Аргаа бараад УИХ-ын даргыг 60 тэрбумыгн асуудлаар ҮХЦ рүү явуулж үзэж байх шиг байна л даа. Өчигдөр Ерөнхий сайд нь Цэцэд хандсан гэнэ. Түүнээс болоод гишүүд УИХ-ын даргаа эрэн сурвалжлахад хүрэв.

Ер нь бол ЖДҮ-ийн зээлтэй холбоотой энэ “жижигхээн” асуудал дээр Засгийн газар ч, УИХ ч шийдвэр гаргах чадамжгүй, асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлгүй байгаа нь нэгэнт тодорхой боллоо. Харин 60 тэрбумтай, “ЖДҮ”-тэй хоёр нөхөр хэн нь хэнийгээ вэ гэдэг тэмцэл л үргэлжилж байна. Парламентын болон Засгийн газрын түвшинд энэ мэтчилэн хууль зөрчсөн аливаа үйл ажиллагааг засч залруулах, хариуцлага тооцох чадамжгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон тул ЖДҮ-ийн зээл ч бай, өөр бусад хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн үйл ажиллагааг цэвэр тунгалаг болгохын тулд эрх нь зөрчигдсөн хүн бүрийн тэмцэл хэрэгтэй цаг үе ирсэн бололтой. Гэхдээ энэ нь Засгийн газрыг огцруулах эсэх дээр хоёр талын аль алиныг нь зэвсэг болох бус, харин 60 тэрбумын гэх УИХ-ыг бүхэлд нь тарааж, эрх барьж байгаа МАН-ыг тэр чигт нь гудамжинд гаргах шаардлагатай юм байна. Ингэсний дараа эрх биш хуулийн байгууллагууд нь ажлаа хийж эхлэх биз.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 20 цаг 33 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 22 цаг 6 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 22 цаг 16 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 22 цаг 35 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 22 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top