x

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө.

Өнгөрөгч сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулахаар НИТХ-нд саналаа хүргүүлсэн ч НИТХ-ын 45 гишүүн уг асуудлаар санал хуваагдсан тул шийдвэр гаргаж чадахгүйд хүрээд байсан юм. Уг асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хоёр ч удаа зарласан боловч НИТХ дахь АН-ын бүлгээс тавьсан "Ерөнхий сайд өөрийн биеэр ирж үндэслэлээ танилцуулах ёстой" гэсэн шаардлагаас болж хуралдаан хоёронтаа хойшилсон билээ.

Гэвч МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн өөрийн намаас томилогдсон Засаг даргатай хамтарч ажиллах хүсэлгүй байгаа нь нэгэнт тодорхой болсон тул хотын дарга арга буюу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгсөн хэрэг. Тэр өнгөрөгч сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн авч Нийслэлийн ирэх 2019 оны төсвийг баталсны дараа буюу энэ сарын 9-ний дотор ажлаа өгнө гэдгээ хэлсэн. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-д явуулсан огцруулах саналаа буцаан татсан авч, өнгөрөгч долоо хоногт НИТХ нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн баталсан тул өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Улаанбаатар хотын захирагч С.Батболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх үеэр НИТХ-ын гишүүдэд хандаж,

-Улс төрийн дээд түвшинд явагдаж байгаа тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид маань энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэсэн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагын багийнхан хотын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 19 цаг 29 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 21 цаг 2 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 21 цаг 13 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 21 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 21 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top