x

Н.Алтанхуяг: Ёс зүйн чадамжгүй УИХ-ыг тараая

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ. Тэр ЖДҮ-ийн зээл 60 тэрбумын сүлжээнд холбогдсон ёс зүйн чадамжгүй УИХ-ыг тарааж, шударга иргэдийн төлөөллийг сонгож гаргаж ирэхийг уриаллаа.

Н.Алтанхуяг:

-“Монголчууд бид эв нэгдэл, арга билгээрээ үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой хүмүүс. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр гэмт хэрэгтнүүдээр дүүрч авлигын диваажин болсон. Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэдэг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шүүх шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ. Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн арван тэрбумаар нь завшсан, мянган мянган ажлын байр  айл өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа УИХ-ыг ёсзүйн чадамжгүй гэж үзэж нэн яаралтай тараая.  Монголын ард түмний өмч болсон газрын доорх баялгийг мөн нийслэл, дүүргийн газрыг зарж хөрөнгөжсөн бүлэг этгээдтэй  хариуцлага тооцъё. Иргэдээ бус эрх мэдэлтнүүдэд тал засаж үйлчилдэг захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг шударга бусын хонгилыг нурааж тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Үүний тул та бид хамтдаа гурван төрийн ажил хийнэ.

Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё
Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, босгоё.

Шударга ёсыг сэргээн тогтооход таван зүйлийг хийнэ. Хууль хяналтын байгууллагад тогтсон шударга бусын хонгил нийгмийн бусад салбарууд руу халдварлаж үсэрхийлсэн. Шударга бусын хонгилыг эвдэж нураана. Хоёрт, иргэдийнхээ итгэлийг өөрсдийнхөө шуналаас доогуур үзэж сонгогчдын итгэлийг алдсан УИХ-ыг тараана. Гуравт, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээж зохих цээрлэлээ хүртдэг болгоё. Монголд өнөөдөр ийм зүйл алга. 60 тэрбумын хэргийг эрх мэдлээрээ хамгаалагчид, үйлдлээрээ хэрэгжүүлэгчдийг ард түмний шударга шүүхийн өмнө аваачна. Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, иргэдэд халтай хууль дүрмүүдийг нэн даруй хүчингүй болгож бүх хүн засаглалдаг бус хууль засагладаг тогтолцоог сэргээе.

Дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. Ингэснээр улс төрийн шударга өрсөлдөөн бий болно. Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулдгийг зогсоож мөнгө тарааж байгаа явдал төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хатуу шийтгэл хүлээлгэдэг болгоно. Байгалийн баялгийг ард түмнийх болгох Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Лиценз наймаалдаг явдлыг зогсоож Үндсэн хуулийн заалтын дагуу ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулж хийнэ. Мөн хөрөнгө оруулалтуудыг үр ашигтай болгож гадаадынханд ашигтай зээл тусламжийг зогсооно. Баялгийн сан байгуулж иргэдийг өрийн дарамтгүй болгож, орлогыг нь нэмэх боломжтой болгоно. Энэ бол боломжтой ажил.

Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг хуулийн дагуу төр хураан авч гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зарцуулна. Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон.  Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээн төлөө “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Тэр мөн шударга ёсны төлөө тэмцэлд АН манлайлан оролцож чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлж, "У.Хүрэлсүх нь байрандаа, М.Энхболд нь байрандаа үлдэж, АН бүлэггүй боллоо. Энэ бол маш хариуцлагагүй явдал. Монголын нийгэмд бугшсан асуудалд АН хүчтэй дуугарч шийдэл гарцуудыг хийх ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.57.94.87)
    НОМТОЙБАЯР намаас хөөгдөх бага хэрэг. Гэмт хэрэгтэн байх газарлуугаа тонил. Хулгайч новш минь.
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 19 цаг 29 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 21 цаг 2 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 21 цаг 13 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 21 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 21 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top