x

А.Ундраа: Бага хурлын гишүүд УИХ-ын бүрэн эрхэд халдаж болохгүй

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал хатуу чанд хамгаалалтын дор хаалтай үргэлжилж байна. Ерөнхий сайд У.Хүрэүлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар Бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулж байгаа тухай хуралд оролцож буй УИХ-ын гишүүн А.Ундраа хэллээ.

А.Ундраа:

-УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудал УИХ-ын эрх мэдэлд байдаг. Бага хурлын гишүүд үүнд оролцох ёсгүй. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Бага хурлын гишүүд дунд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулж байгаа нь хууль зөрчсөн явдал болж байна. Тиймээс би Бага хурлын гишүүний хувьд хууль бус асуудал руу Бага хурлын гишүүдийг турхирч болохгүй гэдэг байр сууриа илэрхийлчихээд гарч ирлээ. 

-УИХ-ын даргыг ямар үндэслэлээр чөлөөлөх хуулийн заалттай вэ?

-Нас барсан, эсвэл эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлнө гээд хуулинд тодорхой заачихсан байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд асуудлыг шийднэ үү гэхээс биш намын Бага хурал хууль зөрчсөн санал хураалт явуулж болохгүй. Бага хурлын гишүүд ийм хууль зөрчсөн үйлдэл хийх вий гэж болгоомжилж байна.

-Заалны уур амьсгал ямар байна? Маш өндөр хамгаалалт гаргасан байна? 

-Би өмнө нь өндөр хэмжээний хамгаалалттай хуралдаан үзсэнгүй. Заалнаас гарч ирэх хоронд хоёр ч хамгаалалтын компанийн хамгаалагчтай таарлаа. Энэ хамгаалалтын компанитай хэн ямар учраас гэрээ хийснийг мэдэхгүй байна. Боксын 200 орчим тамирчин авчирсан сураг байна. Хэнийг нь хэнтэй нь маргалдуулж, тэмцэлдүүлэх гэж ийм бэлтгэл ажил хийгээд байна вэ гэдэг ойлгомжгүй, түгшүүртэй байна.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавигдсан уу?

-Одоогийн байдлаар тийм асуудал тавигдаагүй байна.

-МАН-ын 7 гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан гэдэг үнэнэ үү?

-Намын Хяналтын хороо хуралдаад УИХ-ын долоон гишүүнийг намаас хөөх асуудал яригдсан. Хэсэг хугацааны өмнө. Яг өнөөдрийн байдлаар шийдвэр гарсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (202.21.106.123)
    Энэ муу тэнэг Ундраа авгай авилгачийг өмөөрч байхаар цуг зайлчих.БГД н иргэдийн итгэл сэтгэлийг уландаа гишгэсэн балай авгай.
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зонхов (64.119.20.195)
    Нийгэм хэний эсрэг байгааг ойлгочих чадваргүй доктор гээд байгаа шүү. Авилгачдыг өмөөрсөн харалган авгай ийм их хурлын гишүүн байснаас эрдэмийн ажилаа хийсэн дээр дээ Ах дүү юм бол шууд тэр Миеэ дээ огцороо ахаа гээд хэлчих
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Zochin (211.33.18.32)
    Hujaa avgai
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.234)
    Юу яасан УИХ-ын бүрэн эрх вэ НОВШЫН АВГАЙ... НААНА ЧИНЬ МОНГОЛ УЛС, ИРГЭДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС УЛАНД ГИШГЭГДЭЭД БАЙНА.. ЧАМ ШИГ БОЛОЙ ЮМ ЯАЖ ИЙМ ҮГ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА. ЧИ ч "Ми ОВОГТ"- н шээс долоогч байхаа....
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • чоогоо (66.181.160.44)
    энхболдын хамаатан ундармаа намаа бус төрөө бус төрлөө хамгаалах нь зүйн хэрэгбизээ.
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 19 цаг 29 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 21 цаг 2 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 21 цаг 13 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 21 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 21 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top