x

М.Энхболд: Ярьснаа нотолж чадахгүй бол Нямдоржийг шүүхэд өгнө

УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр  "Намайг огцруулах шаардлагыг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцээд санал дүгнэлтээ гаргаачээ гээд шилжүүлсэн байгаа. Би аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.

Өчигдөр манай МАН-ын III Бага хурал болж өнгөрсөн. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг нээлттэй олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Гарсан шийдвэр, ярьсан зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг уламжлал байсан.

Өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхнийг оруулаагүйд харамсч байна.Ингэж байгаа нь сүүлийн 20 жилийн дотор болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмыг надад наах гэсэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан явдал болсон.

Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд хүргэсэн. Би тэдэнд хариулт өгсөн. Гэвч миний ярьсан хэлснийг олон нийтэд огт хүргээгүй.

Өчигдрийн хурлын үеэр намын дарга надтай уулзсан. Хоёулхнаа зөвлөх ярих зүйл байна гээд. Нэгдүгээрт, намайг өргөдлөө өг гэсэн. Үүнийг хуулийн дагуу шийднэ. Хоёрдугаарт, хоёулаа өргөдлөө өгвөл яасан юм бэ гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын дунд үлдэнэ гэсэн. Би таны ажил албан тушаалтай барьцалдаж зууралдаад байгаа зүйл байхгүй гэсэн. Гэхдээ харамсалтай нь намын дарга маань ингэж ярьснаа өөрөө дэлгэсэн.  

Мөн надтай холбоотой ярьсан зүйлээ нотолж чадахгүй бол би Ц.Нямдоржийг шүүхэд өгнө. Сүүлийн 6 сарын турш над руу янз, янзын л дарамт ирж байгаа. Намынхаа нэг залуутай сөргөөцөлдөөд яахав гэж бодоод би тэвчээртэй хандаж байгаа. 60 тэрбумын схемд орооцолдсон зүйл байхгүй. Намын дарга байхад сонгуулийн санхүүжилт зэрэгтэй холбоотой олон зүйл яригддаг. Гэхдээ үүнээс бүтэх нь цөөхөн, бүтэхгүй нь олон байдаг" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Ямарч ялгаагүй 2 (66.181.161.61)
    Хоёр луйварчин нэгнийгээ луйварчнаар дуудна тэгээд оркууд нь нэгийг нь шудрага гэх юм гэнээ. Боловсролгүй 2 луйварчин дампуу коммунист намтайгаа цуг далдар
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • зайл лалароо (202.9.42.163)
    Энэ энхболдын хажууд манай Нямка ах УИХ даргаар ажиллаж байгаад эр хүн шиг суудлаа өгцөн юм байлээ шүү Энхболдоо ХУЖАА ЛАЛАР минь зайлаад өг
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
    • Юу ч мэдэхгүй хоосон толгой битгий далдгана
      2018 оны 12 сарын 20
  • Энх60лд (66.181.160.68)
    Энэ их тэнэгээ анхнаасаа эвлүүлэг гүтгэлэг гэж тэнэгтэх хэрэггүй байсан ш дээ тийм яриа болсон гэхдээ би дэмжээгүй гээд уснаас хуурай гарчиж чадахгүй. Гүрийж гүрийчээд одоо үнэнд гүйцэгдэхээрээ нэг их цэвэр ариун болох гэж ядахын. Эвлүүлэг гэж худлаа гүрийсэн ганцхан үйлдэл нь ес зүйн хариуцлага хүлээх хангалттай шалтгаан ш дээ уг нь
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Огцроод өг гишүүд чинь хамт ажиллахгүй гээд байна Миеэ (202.126.89.136)
    Тэр шалгах хуулийнханыг өөрчлөж байж шалгах ёстой тэрнээс биш өөрийнх нь гэрт очиж золгож тэврэлдэн явсан хүмүүст ард түмэн итгэхгүй.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (84.21.0.236)
    энэ ямар зорилготой үхэн хатан худлаа хуцаад зууралдаад байгаан бол. урд зүгээсээ ямар үүрэг даалгавар биелүүлэх гээд хүлээгээд байна
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Өө энэ чинь шал тэнэг амьтан байна ш дээ Ийм хүн төрийн дээо сандайлж шээж бааж байсан гэээр ичиж үхэх ньяанаа Ард түмээн бидний дээр ийм хүн зайдалчихаад тоохгүй сууж байна ш дээ (103.229.120.125)
    Өө энэ чинь шал тэнэг амьтан байна ш дээ Ийм хүн төрийн дээо сандайлж шээж бааж байсан гэээр ичиж үхэх ньяанаа Ард түмээн бидний дээр ийм хүн зайдалчихаад тоохгүй сууж байна ш дээ
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Иргэн (202.126.88.56)
    Хонгилоороо оруулна шүү гэж бн
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Х (66.181.161.124)
    Zailaach lalraa
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.17)
    Зайлаад өгөөч. Өөрийн хүсэлтээр гэдэг хуулийн заалтаар зайлахгүй бол ард түмэн босож чамайг буудаж алаад чи муу нас барсан гэсэн заалтаар наад албан тушаалаасаа буух вий дээ
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
    • Gg
      Goe helsen
      2018 оны 12 сарын 20
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 19 цаг 29 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 21 цаг 2 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 21 цаг 13 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 21 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 21 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top