x

Ц.Сандуй: У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьцаанд орсон байна

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүр дуулиантай эхэлсэн, хүлээлт үүсгэсэн МАН-ын Бага хурал “хоосон хонгио” дуугаргаад дууслаа?

-Саяын Бага хурлыг би их хүлээж очсон. Хэт нэг талыг барьсан шийдвэр гаргачихна лээ. Нам ийм болно гэж би бодож байгаагүй. Бага хурал дээр суугаад харж байхад найз нөхөд бие биетэйгээ үг дуугарахгүй зөрж байна. Тэдний буруу юу байхав. Нэг хэсэг нь хуучин даргаа дэмжмээр байдаг, нөгөө хэсэг нь шинэ даргаа дагамаар байдаг. Сонгуулийн дараа бид тэр зааланд найз нөхөд бүү хэл танихгүй нэгнээ ч тэвэрч баярлаж байлаа. Одоо таньдагтайгаа ч гар барьж чадахаа больсон байна.

Саяын Бага хурал дээр би үгээ хэлэх цаг нь болсон юм байна гэж очсон. Харамсалтай нь, би Бага хурал дээр үгээ хэлж чадсангүй. Олон гишүүд намайг үгээ хэлэх ёстой гэж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамгийн их яригдсан асуудал бол “60 тэрбум” байсан учраас надад хангалттай цаг өгч, сонсох байх гэж бодоод үг хэлэхээр нэрээ бичүүлсэн. Гэтэл надад тавхан минутын хугацаа л өгсөн.

-Намын дарга нь намаа олигархжсан, мафижсан гэсэн маш аюултай үнэлэлт, дүгнэлт өгснийг юу гэж харж байна вэ?

-У.Хүрэлсүх дарга Ерөнхийлөгчид маш том юмны барьцаанд оржээ гэж харагдаж байна. Нэг хоёр хүний хатгаасаар л өнөөдрийн үйл явдал өрнөж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бид яаж зүтгэж байлаа. Харин сонгууль удирдаж байсан хүмүүс нь л нөгөө талд ажиллаж байсан нь сүүлд илэрсэн. Херогийн Баатартай ярьсан яриа нь байна. Өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрдөг.

Түүнийг нь намын гишүүд, удирдлагууд өнөөдөр яагаад ярихгүй байгаа юм, “Та мундаг, та чадаж байна” гэж У.Хүрэлсүхэд тал засахаас өөр юу хийж байна вэ. Ингэж байгаад өөрөө тэр хонгил руугаа орчих вий дээ. Өнөөдөр намын эсрэг явсан хүмүүс намын толгойд гараад суучихсан байна. Үүнийг би гайхаад л байна. Намын гишүүдээсээ ингэж болдог юм уу гэж асуумаар санагдаад байна.

-МАН-ын дарга, нэр бүхий гишүүд, бүр олон гишүүнтэй бүлэн М.Энхболдыг улс төрөөс зайлуулна гэж байна. Өөрөөр хэлбэл, МАН ганцхан хүнтэй хариуцлага тооцох туцхай ярьдаг боллоо?

-Би М.Энхболд даргыг ямар хүн бэ, хувь мөн чанар нь ямар вэ гэдгийг сайн мэднэ. Ажлыг яаж хийдэг, ямар чадвар, мэдлэг боловсролтой гэдгийг нь мэднэ. Тэр хүнээс намыг эвдрэлцүүлье, хагалъя гэдэг санаа гарахгүй. Намайг зарим нэг үзэл бодол, санаа нийлэхгүй хүмүүстэй санал зөрөхөд “Намын дарга гэдэг бол намын хамт олныг эвлүүлэгч, чиглүүлэгч байх ёстой. Чи буулт хий. Чи хойшоо нэг ухар. Тэр нөхдийнхөө үгийг сонс” гэж хэлдэг байсан.

Би Хотын намын дарга байхдаа нийслэлийн 45 төлөөлөгч, хотоос УИХ-д өрсөлдөх 28 хүнийг сонгох эрхтэй байсан. Манай намд фракц гэж байдаггүй учраас тэрний хүн, энэний хүн гээд бүх хүнийг гомдолгүй байлгах, гол гол чиглүүлэгч хүмүүсийн бүгдийнх нь эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, нэр дэвшүүлсэн. У.Хүрэлсүхийн ч, Д.Сумъяабазарын ч, Д.Амарбаясгалангийн ч хүмүүсийг дэвшүүлсэн.  Би өөрийнхөө үгнээс гардаггүй хүмүүсийг дэвшүүлэх боломж байсан ч тэгээгүй.

-У.Хүрэлсүх, А.Ганбаатар та гурвын нарын фото зургийн ард 60 тэрбумын схем харагддаг. У.Хүрэлсүхийн зургийг фотошопоор оруулсан гэж бас яриад байгаа?

-У.Хүрэлсүх дарга тухайн үед Шадар сайд байхдаа А.Ганбаатарын “Шинэ монгол хаад” компанийн байранд өөрийн биеэр ирж энэ ярианд оролцсон гэдгийг нотлох зураг байгаа юм. Сайн хараарай. Ар талд нь тэр 60 тэрбумын гээд байгаа алдарт схем харагдаж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Г.Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гуравт А.Ганбаатар бид хоёр үзүүлж, ярилцсан гэсэн үг. Тухайн үед НАМЗХ-гийн залуучуудын дунд хагарал болсон.

Та санаж байгаа байх. У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар хоорондоо муудалцаж, хүнд байсан үе. Залуучуудын холбооны энэ хагарал гүнзгийрч, хоёр хуваагдвал нам ч гэсэн хоёр хуваагдах аюултай юм байна гэдгийг би харж байсан. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх гээд намын хоёр том лидер муудалцаж болохгүй юм байна гэдгийг бид гурав ярилцаж байсан.

Тэгээд У.Хүрэлсүх даргыг манай өрөөнд урихдаа ярианы сэдэв болгоод л Г.Доржзодовын төслийг А.Ганбаатар танилцуулсан. У.Хүрэлсүх дарга тэрийг сонсоод “Мундаг төлөвлөгөө байна. Би олон сонгуульд орж байхдаа ийм цэгцтэй стратеги төлөвлөгөө үзээгүй. Сайн байна. Үүнийгээ чи хэрэгжүүлэх юм уу” гэж асуусан. “Яахав ээ, зөгнөлт юмнууд наана чинь зөндөө бий” гэж би хариулсан.

Үнэндээ тэр бол ердөө нэг хүний санаа, ийм байж болох юм гэсэн ажлын хувилбар юм. Тэрийг нь хот дээр ч, нам дээр ч ярьж хэлэлцсэн нэг ч хурал болоогүй. Үүнийг ярьж хэлэлцсэн албан ёсны нэг ч бичиг баримт байхгүй. Хэдэн хүний хооронд ярьсан яриа. Үүнийг бусад бүх нам дээр ч ярьдаг гэдгийг одоо болж байгаа олон үйл явдлууд харууллаа.

-Та НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгөөд жил гаруй боллоо. Одоо л дуугарч байх шиг байна?

-Улс төр намайг оролдоод байна гэдэг дээ. Тэрэн шиг л юм болоод байна. Осолд орж гэмтсэн учраас хэсэг чимээгүй байсан. Нэг жил эмнэлгээр явсан. Тэгтэл намайг хараад муулаад эхэлсэн. Тэгээд юу болсныг ярья гэж бодсон. Дуугүй байхаар өөрөө буруутан мэт харагдаад эхэлсэн. Би сонгуульд ялахын тулд чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байсан. Өнөөдөр тэр чөтгөрүүдийнхээ хоол нь боллоо.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 19 цаг 30 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 21 цаг 3 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 21 цаг 13 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 21 цаг 32 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 21 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top