x

Ц.Даваасүрэн: УИХ тарах нөхцөл бүрдчихлээ

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Учир нь УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах хуулийн үндэслэл буюу:

-Өөр ажилд томилогдох болсон

-Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан

-Өвчний учир үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон талаар эмнэлгийн дүгнэлт гарсан

-Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон

-Нас барсан гэх таван үндэслэлийн аль нэг нь гараагүй учраас асуудлыг УИХ хэлэлцэх боломжгүй гэв. Гэвч УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн асуудлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Хэрэв Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэж шийдвэрлэвэл тэр нь УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэх хууль зүйн үндэслэл болж болох юм гэж ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан хэлэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар эсрэг бодолтой байна. Тэд өчигдөр УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан гэх 40 гишүүнийг төлөөлж хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хурлаар “УИХ-ын дарга М.Энхболд 48 цагийн дотор өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй бол хотын төв талбайд бүх нийтийн жагсаал цуглаан зохион байгуулна” гэв.

Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хууль ёсны болгохын тулд өөрөөр нь өргөдлийг өгүүлэхээр шахаж байна л даа. Өнгөрөгч сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах бичгийг НИТХ шидсээр байгаад С.Батболдоор өөрөөр нь өргөдлийг өгүүлж чадсан. Үүнтэй адил үр дүнг хүлээж байх шиг.

Хачирхалтай нь ЖДҮХС-нийн зээлийн асуудал УИХ дээр босч ирсний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тавьсан хотын даргыг огцруулах шаардлагад “Улаанбаатарын утааг арилгасангүй” гэдэг үндэслэл байдаг юм. Түүний оронд Засаг даргаар очих хүн Улаанбаатарыг утаанаас салгахын тулд очиж байгаа шүү гэдгээ эртнээс ухамсарлаж байвал зохино.

УИХ-ын даргын хувьд ч мөн ялгаагүй. 2016 оны сонгуулийн өмнө хийсэн 60 тэрбумын хэлцэл 2018 онд УИХ дээр босч ирсэн ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас болж УИХ-ын даргын сандал суудалд халгаатай болсон нь бас л гайхалтай. Энэ хоёр нэг юмаа гэж үзвэл ядаж зээл авсан, өгсөн нөхөд нь эхлээд шийтгүүлсэн байх ёстой баймаар.

Хоёрт, хэрвээ УИХ-ын 40 (36 нь МАН) гишүүн 60 тэрбумын асуудал эрүүгийн гэмт хэрэг мөн хэмээн үзэж шударга ёсыг тогтоохын төлөө байсан бол 2017 оны сонгуульд өрсөлдөж байхад нь шууд нэрийг татуулаад өөр хүн нэр дэвшүүлэх боломж байлаа. Тэгсэн бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан нь лав. Ядаж сонгуульд ялагдаад буцаж ирэхэд нь шууд дээлийг нь тайлуулчихгүй яасан бэ гэдэг асуулт гарна. Тэгэхээр үүний гаргалгаа нь “асуудал шударга, шударга бусдаа биш байна аа” л гэсэн үг.

Ц.Нямдорж сайдын намынхаа Бага хурал дээр хэлсэн үг бий шүү ээ. “УИХ-ын 20 гаруй гишүүн ЖДҮХС-ийн зээлтэй холлбогдчихоод байхад ЖДҮ-тэй тэмцэнэ гээд юу яриад байгаа юм бэ. УИХ-ынхаа гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга гэж хаана байсан юм бэ” гэж. Бас л муухай цагаандаа гарч байгаа юм шүү. Намайг хэн хэлэх юэ, нохойг хэн саах вэ л болж байна л даа. Хорин хэдэн хүний бүрэн эрхтэй ноцолдож байхаар УИХ-ын нэг даргатай хариуцлага тооцчихвол энэ УИХ бүрэн бүтэн үлдчих гээд байгаа юм аа даа. Наагуур харахад. (Сонгогдсон 65 гишүүнийх нь 1/3 нь хулгайч болчихоор МАН 2020 оны сонгуульд иргэдийн өмнө ямар нүүрээрээ очих вэ)

Гэвч УИХ-ын дарга М.Энхболд өргөдлөө өгөхгүй, УИХ-ын 40 гишүүн М.Энхболдыг огцрортол УИХ-ын чуулганд суухгүй гэсэн энэ хэвээр байвал УИХ тарахаас өөр аргагүй болж байна. Энэ бол УИХ үйл ажиллагаа явуулах бүрэн чадамжгүй болсны илрэл гэж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэв. Хэрвээ УИХ өөрөө тарах шийдвэр гаргавал УИХ-ын ээлжит сонгууль хугацаанаасаа нэг жилийн өмнө болж, дараачийн УИХ-ыг бүрдтэл одоогийн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.21.111.20)
    Жэнко гээд энэ бүх будлианы эзнийг эхлээд огцруулаад дараа нь тарсан нь дээр. Мөн Хүүкийг унагах ёстой шүү.
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • irgen (66.181.180.203)
    Taraasai bugd hulgaichuud. yariad baigaa ta ch bas hulgaich erunhii said ni ch hulgaich. bugdeeree zail. yariad bailgui ogtsroh yostoi ni ogtsor. tarah yostoi ni tar za. ta nar bidnii tuluu hiigeed baigaa yum yu ch baihgui.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Иргэг (182.160.33.111)
    Одоо хүсэлтээ гаргах нөхцөл бүрэн бүрджээ.Их хурлын дарга олны итгэл хүлээж хурлаа удирдах боломжгүй болсон,хэрэг хийсэн нь олонд нэгэнт илчлэгдсэн.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.33.111)
    Хуулинд бэлээхэн өөрийн хүсэлт гаргасан гээд байж л байна шүү дээ. Чухам нөцөлд өргөдлөө өгөх в
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.143)
    нас барчихсан нь дээр юм биш үү
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • shydraga hun (66.181.161.66)
    man tarah tsag ni boljee deer doorguu alyyrchid huchin 60 tr turiin alawiig naimaaldag turiin munguusywag bolognoor iddeg baigliin bayalaga bank hylgain anchin hun hytgaldag hytag gargaj ailagdag baar byyfall hesej zodoon nudeen hiideg huuhen huchenddeg geel ene horwoogiin myy myyhai bolgon yih gishuuddees ter tysmaa man gishuudees garj bna yun tur ariyn bh hyyli sahiylah hyyli batlahbodood ch heregguu
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    М.Энхболд нэг талаас харвал их шудрага хууль сахиж чаддаг хүн !Нөгөө талаас нь харвал маш том бүлэглэлд орооцолдож энэ албанд байх үедээ хууль гаргаж зүгээр үлдэх боломж эрэлхийлж байж болох ,
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Иргэн (66.181.177.185)
    УИХ тарчихвал Энхболд суугаад үлдэхгүй нь мэдээж.Бас жагсаж цуглах ч шаардлага гарахгүй.УИХ н гишүүд өөрсдөө саналаа гаргаад тарчих зориг хүсэл алгуу бас л Энхболд шиг суугаад байх дуртай юм уу?
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
    • irgen
      yag unen irgediig turhirch jagsaaj baihaas uursduu tarchihaach.
      2018 оны 12 сарын 26
  • MAHAH demjigch bish (103.229.120.145)
    Odoo TAraa Enkhboldiig akhij songoj bolokhgui.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.113)
    tar tar oor arga zali heregleech butehguibolson bn shuu dee tiim uchir tarj dahin songuulia uavuulval jaahan stever hun garah bhaa
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 18 цаг 42 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 20 цаг 15 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 20 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 20 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top