x

Х.Баттулга: Хүн бүрийн зүтгэлээр тусгаар тогтнолоо бэхжүүлж, дархлана гэдгийг ашид санаж яваарай

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн энэ удаагийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 

“Монгол Улсын иргэд ээ,

Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудаа

Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн халуун дотно мэндийг дэвшүүлье.

1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр Монголчууд Манж Чин гүрнээс хараат байдлаас гарч, Тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлан, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн дурсамжит, эгэлгүй баярын өдөр билээ.

Энэ бол Модун шаньюйгаас өвлөж, Их эзэн Чингис хааны дэлгэрүүлэн хөгжүүлсэн Монголын төр, тусгаар тогтнолыг 200 жилийн хараат, унтаа байдлаас гарган сэрээсэн түүхэн өдөр учраас олон монгол бүгдээр бахархан тэмдэглэж байх учиртай хамгаас чухал баяр юм.

107 жилийн өмнөх Төрийн их ёслолын өдөр нь зурхайчдын зүгээс “маш сайн өдөр” хэмээн сонгож тодруулсан, Арван тавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний усан тахиа өдөр, хишиг Баасан гариг байжээ. Морин цагт монголын төрийг тусгаар тогтнуулан, мандуулсны Төрийн их ёслол эхлэх цаг мөчид Ховд, Улиастай, Алтанбулаг, Ерөө гээд монгол орны өнцөг булан бүрт байсан монголчууд Хүрээний зүг хандан, нэгэн зэрэг сөгдөн мөргөж, магнай тэнийн баярлаж байсныг харсан гадаадын гэрч нар “Монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ийн очтон гийж байсныг хараагүй” хэмээн дурссан нь бий.

Тийм ээ, монгол хүн бүр эрх чөлөө, тусгаар тогтнолоо амин голоосоо хайрлан хүндэлдэг юм. Энэ уламжлал одоо ч тасраагүй гэдэгт би итгэдэг.

Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн тогтоох явц ингэж эхэлсэн ч бүрэн гүйцэд тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөнд хүртлээ амаргүй урт замыг туулсан билээ. 1919 оны сүүлчээр монголд орж ирсэн хятадын цэргийг хөөн зайлуулахын төлөөх тэмцэл өргөжсөөр 1921 онд Ардын хувьсгал ялсан юм.

1946 оны 1 дүгээр сарын 6-нд өмнөд хөрш БНХАУ, 1946 оны 2 дугаар сарын 28-нд хойд хөрш ЗХУ албан ёсоор Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Улмаар 1961 онд БНМАУ-ыг НҮБ-ын 102 дахь гишүүнээр элсүүлсэн нь Тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн чухал үйл явдал байлаа.

Энэ бүхэн де юри буюу албан бичиг баримт дээрх хүлээн зөвшөөрлүүд байсан юм. Хүйтэн дайны сөргөлдөөн, дэлхий ертөнц хоёр системд хуваагдсан байдал нь БНМАУ-ыг зөвлөлтийн нөлөөний улс байлгах бүхий л нөхцлийг 70 гаруй жилийн туршид хадгалсан юм.

1990 онд дэлхий даяарт социалист систем нуран унаж, хүйтэн дайн төгсгөл болсноор чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгэм бүхий Монгол Улсыг тунхаглан зарласнаар үе үеийн эх орончдын Үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг бүрэн ялалтад хүргэх сайхан боломж бүрдсэн билээ.

Үе үеийн эх орончид улс төр, олон улсын харилцааны маш хүнд нөхцлүүдийн дунд шантралгүй, тасралтгүйгээр тэмцэж, зүтгэж, асар их хохирол, төлөөсөөр бүрдсэн Тусгаар тогтнолоо хайрлах, үнэ цэнийг нь мэдэж мэдрэхэд энэ түүхэн өдрийг тэмдэглэхийн утга учир оршдог.

Олон бүгд монголчууд аа,

Та биднийг “эрхэмлэж яваарай” хэмээн машид итгэн, эрх чөлөө, тусгаар тогтнолыг буухиалан авчирсан, үе үеийн эх орончид, төрийн зүтгэлтнүүдийн үйлс зүтгэлийг хайрлан хүндэлж, бахархан дээдэлж яваарай. Монгол хүн бүр өөрийн оролцоо, хичээл зүтгэлээр Үндэсний тусгаар тогтнолыг бэхжүүлж, дархлана гэдгийг ашид санаж яваарай.

Монголын тусгаар тогтнолын төлөө амь бие, сэтгэл оюунаа харамгүй зориулсан эх оронч дээдэстээ мэхийн ёслоё.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд орштугай” гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 18 цаг 42 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 20 цаг 15 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 20 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 20 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 20 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top