x

М.Энх-Амгалан: УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн юм, ална тална гэсэн хүн бий

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын саналыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг гишүүн тус бүр дээр нэг бүрчлэн хийж байгаа бөгөөд одоогоор УИХ-ын гишүүн М.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг шийдвэрийг гаргаад байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УЕП-оос асуулт асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

-УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Яагаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн энэ дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирж байгаа юм бэ? Ерөнхий прокурор таныг УИХ-ын дарга атгачихсан  гээд байна. Нөгөө 37-гоос нь цөөлөх гэж оруулж ирж байна гэсэн хардлага яваад байна.
Таныг Ерөнхийлөгч томилдог юм уу, УИХ-ын дарга томилдог юм уу, Ерөнхий прокурор оо?

 Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: 

-Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Намайг томилоход М.Энхболд УИХ-ын дарга байгаагүй. Өөрөө ч хэн нэгэнд үүрэг даалгавар өгөөд сууж байх хүн биш байх. Өмнө нь энэ асуудлыг оруулж ирэх гэхээр та нөхөд өөрсдөө хуралдахгүй байсан шүү дээ. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх тул хуралдана гэхээр чинь асуудлаа оруулж ирлээ. Битгий хууль хяналтын ажлыг улс төр болгооч, хуулийн байгууллага ажлаа хийгээд оруулж ирж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

-ЖДҮХС-гийн  10 жилийн санхүүг шалгах хэрэгтэй, шалгаж байгаа юу?

М.Энх-Амгалан:

-Бүгдийг нь шалгаж байгаа. Энэ бол асар өргөн хүрээний шалгалт болж байгаа шүү. Хүн хүч үнэхээр дутагдаж байна. АТГ-ын 25 хүн ЖДҮХС-гийн бүх зээл дээр явж байна. Замбараагүй их ажил явагдаж байна. ААН-үүддээ ч хүнд тусч байгаа байх. Мал аж ахуйн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан бол юун ЖДҮХС, тамтаггүй их юм байгаа. Сантай холбоотой асуудлуудыг тэр чигт нь шалгаж байгаа. 

Мөн УИХ-ын зарим гишүүд зээл авсан гишүүдийг бөөнөөр нь оруулж ирсэнгүй гэх асуудал сүүл рүүгээ яригдаад эхэллээ. Тус тусдаа үйлдэлтэй,  тус тусдаа нөхцөл байдалтай учраас аль нь түрүүлж орж ирснээсээ шалтгаалж оруулж ирж байгаа. Цагдаагийн байгууллага, АТГ надад санал өгдөг. Ер нь тус тусдаа хүний асуудал явж байхад заавал бөөнд нь оруулах ёсгүй гэж бодож байна. 

Яллагдагч Б.Батзориг гэж хүн хэлж байна. Үнэхээр энэ хүний хэлсэн шиг явсан бол бид ажлаа алдаад, төрийн баахан хөрөнгө мөнгө зараад, 40-50 мөрдөн байцаагч тэнд өдөр, шөнөгүй ажиллаад, 20-оод прокурор ажиллах шаардлагагүй байсан. Бидний бүтэн хоёр сарын ажил зөвхөн ЖДҮХС-г шалгахад зориулагдаж байна. Гэтэл бид цаана чинь Оюутолгой, Дубайн гэрээ, та нарын яриад байгаа Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бонд гээд асар олон шалгах асуудал байгаа. Үнэхээр хүн хүч хүрэлцэхгүй байна. Шударга ёсыг тогтоох гэж байгаа байгууллагадаа хэдэн хүний орон тоо шийдээд өгөх хэрэгтэй байна. 

ЖДҮХС-гийнх хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Албан тушаалаа урвуулан ашиглаад иргэдээс боломжийг нь авчихсан л асуудал шүү дээ. Цаашдаа ингэж явж болохгүй гэдэг дээр би хатуу зогсож байгаа. Энэ танхимд байгаа гишүүдээс хэд нь орж ирэхийг мэдэхгүй байна. Нэлээд нь ирж шалгуулж байгаа.

Зарим нь байцаагдаад хэрэг биш гэдгээ батлаад бидний ажилд талархаад явсан бол зарим нь байцаалтынхаа дараа утсаар ална хядна, УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн бэ гэж дарамталсан асуудал ч гарсан байсан. Дараагийн хурал дээр би тодорхой гишүүний асуудлыг оруулж ирж ярина” гэв.

Гишүүд асуулт асууж дууссаны хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн:

-Хууль хяналтын байгууллагад итгэх итгэл л бий болж байж шударга ёсыг бид ярина. Ерөнхий прокурорын ярианд итгэх итгэл төрж байна. Гэхдээ огт асуудал нь яригддаггүй Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарын асуудлыг та нэг мухарлаач. Ч.Сайханбилэг, С.Баярцогтын асуудал юу болов. 60 тэрбумын асуудлаар Энхболд даргын асуудлыг та оруулаад ирээч. Оюу Толгой, Таван толгой зэрэг асуудлыг та нэг анхаарч хараач.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Ерөнхий прокурорын өнөөдөр оруулж ирж байгаа энэ асуудал чинь таны ярьж байгаа бүлэглэлийг таслахын нэг эхлэл. ЖДҮ-гийн асуудал гэхэд бүлэглэлийг задлах нэг алхам. Тиймээс энэ асуудлаа бид шийдээд гишүүдийн шалгагдах бололцоог гаргаж өгье. Шинэчлэл энэ заалнаас эхэлнэ гэж үнэн. Аливаа асуудал жижиг зүйлээс эхэлдэг. Тиймээс өнөөдөр бодитой байгаа ЖДҮ-гийн энэ асуудлаас эхэлье. 

Гишүүд үг хэлж дууссаны дараа Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны дүгнэлтээр санал хураахад гишүүдийн олонхи буюу 71,4 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Харин үүний өмнө санал хураалт явуулсан М.Ундармаа гишүүн дээр нишүүдийн 82,5 хувь "Түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн санал өгчээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 51 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 19 цаг 24 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 цаг 34 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 53 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 19 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top