x

Залуус Ардчилсан намын шинэчилсэн үзэл баримтлалтай танилцаж эхэллээ

УИХ-ын 2016 оны сонгуулиар ард түмнээр дүнгээ тавиулсан Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноогоо дэнсэлж, улмаар үзэл баримтлалаа дахин шинэчилсэн билээ. Тодруулбал, Ардчилсан нам өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд намынхаа IX их хурлаар үзэл баримтлалаа шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Ингэснээр аливаа улс төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд үйл ажиллагаа явуулахдаа зөвхөн үзэл баримтлалаа баримтлах бөгөөд түүний хүрээнд гаргасан Үндсэн дүрмээ дагаж мөрдөнө гэсэн үг юм.

Түүнчлэн тус нам баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн нам болохоо бататгаж, үзэл баримтлалдаа хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, үндэсний эрх чөлөөг тунхаглаад буй. Мөн тус намын үзэл баримтлалыг маш сайн системчилсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, товч тодорхой болсныг эрдэмтэн, судлаачид онцолж байгаа юм. Гэхдээ энэ бүхнийг зөвхөн цаасан дээр шинэчилж, тунхаглаад орхих бус 21 аймаг, есөн дүүргийн намын дэмжигч, залуучуудад танилцуулах нь чухал. Тиймээс “Ардчилсан залуучуудын холбоо”-ноос намын үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах сургалтыг өчигдөр Сүхбаатар дүүргийн залуусаас эхлүүллээ. Уг сургалтад ирсэн залуус намын үзэл баримтлалын тухай нарийн ойлголттой болохын зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авч байлаа.

ҮБХ-ны гишүүн, хуульч Х.Номингэрэл шударга ёсны эрх чөлөөний талаарх сургалтаа явуулах үеэр олон сонирхолтой сэдвийн хүрээнд залуусын дунд бяцхан хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайлбал, дуулиан тариад байгаа хотын даргыг батламжлах тухай асуудалд Ерөнхий сайдын гаргасан шийдвэр хууль зөрчсөн үү гэсэн сонирхолтой асуулт байв. Энэ асуултад Х.Номингэрэл хариулахдаа “Ерөнхий сайд уу, намын дарга уу гэдгээ У.Хүрэлсүх ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Намын даргын үүднээс нь авч үзвэл тийм шийдвэр гаргаж болох. Гэхдээ тэр Засгийн газрын тэргүүн. Тиймээс яагаад ч хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргаж, түүнийгээ албан бичгээр мэдэгдэж болохгүй. Ерөнхий сайд гэдэг хүн аливаа шийдвэрийг заавал хуулийн маш тодорхой заалтад үндэслэн гаргах ёстой. Тэгэхээр С.Мөнхчулууныг батламжлахыг дэмжээгүй бичиг бол хууль бус” гэсэн юм. Энэ үеэр “Ардчилсан залуучуудын холбоо”-ны гишүүдээс үзэл баримтлалын талаар байр суурийн сонирхлоо.

“Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд:

-АН өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс орон даяар үзэл баримтлалыг таниулах аяныг эхүүлсэн. Бид энэ аяныг өнөөдрөөс 21 аймаг, есөн дүүрэгт эхлүүлж байна. Эхний шатанд 1500 орчим сургагч багш бэлтгэнэ. Үзэл баримтлал гэдэг бол зөвхөн намын бодлогыг цаасан дээр тодорхойлоод орхидог зүйл биш. Түүний үйлчлэл, философи нь өдөр тутам хэрэгжиж, намын аль ч түвшинд бодлого, шийдвэр гаргалтын суурь болдог. Ялангуяа, залуучууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нь чухал байна. Үзэл баримтлалаа улс төрийн намууд яаж хэрэгжүүлэхээс шалтгаалт ямар босготой нам бэ гэдэг нь хэмжигддэг. Нөгөөтэйгүүр, өнөөдөр үзэл баримтлалыг тээгч, хамгаалагч нь байж, энэ дагуу шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд итгэл үнэмшилтэй ажиллах хэн бүхэнд АН нээлттэй. Хэт намчирхал аюултай. Би дотроо А гэж бодож байсан ч таны Б гэж дэвшүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөх учиртай. АН-ын үзэл баримтлалын мөн чанар нь хувь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, хамгаалах шүү дээ. Тиймээс АН-ын шинэ үеийн гишүүд ямар байх ёстой юм бэ гэхээр бусдын эрхийг хүндэлдэг, байр суурийг нь сонсдог, баримтад тулгуурласан зөв хандлагыг өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Бид олон ургалч үзлийг дэмждэг учраас миний зөв бусдын буруу гэдэг хандлагаар явж болохгүй.

Ардчилсан залуучуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ган-Очир:

-Үзэл баримтлал гэдэг бүх нийтийн эрхэд халдсан тохиолдолд хамгаалж гарч ирдэг зүйл. Хэн нэгэн мундаг удирдагч гарч ирээд улс орныг огцом хөгжүүлэх ёстой юу, хэн нэг ухаалаг дарга зөв замд хөтлөх ёстой гэвэл үгүй. Энэ үзэгдэл гарах бүрийд улс орон уруудаж байдаг. Тиймээс ийм хүмүүсийг гаргахгүйн тулд үзэл баримтлал гэдэг зүйл байдаг. Эрх чөлөөнд тулгуурлан үзэл баримтлал тогтдог. Дарангуйллыг дарж, парламентын ардчиллыг алдахгүйн төлөө бид зогсох ёстой. Тэгэхээр энэ үзэл баримтлалыг тээж явахын тулд хүмүүст таниулах ёстой болно. Үүний тулд албадлагаар бус хүсэл эрмэлзлээрээ хамтдаа бүтээх залуусыг бид энэ удаагийн сургалтдаа оролцуулж байгаа. Энэ жишгээр дараа дараагийн дүүргүүдэд сургалт явуулна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 15 цаг 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 17 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 17 цаг 12 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 17 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 17 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top