x

АТГ: Өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэхгүй зүйлээ ярьж байна

Хорих 461-р ангиад амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны өмгөөлөгч Ц.Баасандоржийн өнөө өглөө хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр,

- АТГ хоёрдугаар сарын 21-ний 12 цагт прокурорын дуудах хуудсаар талийгаачийг дуудан ирүүлсэн. Тодорхой цаг хугацаанд гэрчийн мэдүүлэг авсны дараа Нийслэлийн прокурорт танилцуулаад талийгаачийн ажлын байр, зуслангийн байр өөрийнх нь амьдарч буй гэрт нэгжлэг хийсэн. Нэгждэг 14 цагаас 21 цаг дуустал үргэлжилсэн. Нэгжлэгийн үеэр хэрэгт ач холбогдолтой баримтууд хураагдсан. Баримтууд дээр үндэслээд тухайн иргэнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах, зайлшгүйгээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэл тогтоогдсон. Ингээд бид хоёрдугаар сарын 21-ний 23 цаг 58 минутад сэжигтнийг баривчлах тогтоолоо үйлдэж, прокурорт хянуулсан. Прокурор 00.40 минутад хэргийн материалтай танилцаж, зөвшөөрлийг олгосон.

Үүний дараа талийгаачийг Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ажиллагаа явуулсны дараа тухайн хэрэгт холбогдуулан 4-5 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл тогтоогдсон. Яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллага хэргийг татаж хянаад эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах баримт хангалттай цугласан гэж үзээд яллагдагчаар татах тогтоол үйлдэж, АТГ-т ирүүлсэн. Яллагдагчаар татах болон баривчлах бичгүүдийг 22-ны өдрийн 17.10 минутад бид шүүхэд хүргэсэн.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад бичсэнээр АТГ 24 цагийн дотор энэ ажлуудыг зөрчилгүй хийж гүйцэтгэсэн. Шүүхийн бичиг гараагүй буюу цагдан хорьсноос 48 цаг өнгөрсөн тул талийгаачийг суллахаар очиход нас барсан байдалтай олдсон гэх бодит мэдээлэл бидэнд байна. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлж, өөр өөрийнхөөрөө бодож байгаа байх. Гэхдээ АТГ, АТГ-ын албан хаагчдын нэр төрд халддаг явдлууд энэхүү мэдээллийг өгснөөр зогсох байх гэж бодож байна гэв. Эдгээр мэдээллийг өгсний дараа тэр сэтгүүлчдийн асуултад хариууллаа.

-Эрүүгийн хуулийн 31.5.3-т прокурор зөвхөн 24 цаг л саатуулах эрхтэй. Шүүхийн зөвшөөрөл нь гараагүй байхад яагаад 48 цаг хорив?

-Прокурорын зөвшөөрөлгүй баривчилж шалгаснаа прокурорт 24 цагийн дотор мэдэгдэж байгаа юм. Үүнээс хойш 24 цагийн дотор бичгээ хүргүүлж байгаа юм. Прокурор шүүхэд тогтоолоо хүргүүлж байгаа юм. Шүүх процессын хуульд заасны дагуу шийдвэрээ гаргах ёстой. Энэ нь ЭХХШТХ-ийн 31-ийн 12-т байгаа. Үүнд нэгэнт баригдсан сэжигтнийг суллах үндэслэлүүдийг заасан байгаа.

-АТГ бүтэн өдөржин байцааж, хоол ундгүй, өмгөөлөгчгүй байлгасан гэж өмгөөлөгч Ц.Баасандорж ярьсан. Энэ үнэн үү?

-Ц.Баасандорж өмгөөлөгч ямар санаа зорилготой, ямар учиртайгаар ийм мэдээлэл хийж байгааг би мэдэхгүй. Өөрөө энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцох мэдэгдлээ өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тийм байж хэрэг дотор байгаа мэдээллийг мэдэж байгаа юм шиг мэдээлэл хийсэнд нь би хуульч хүний хувьд харамсч байгаа. Мэргэжлийн хуульч хүн нийгмийг төөрөгдөлд оруулах ёсгүй. Талийгаачийг ямар нөхцөлд байлгасныг би цаг хугацааны дарааллаар нь түрүүн хэлсэн. Нэгжлэг хийх үедээ манай мөрдөн байцаагч нар хамт ажилладаг хүнийг нь, гэр бүлийнх нь хүнийг оролцуулсан. Нэгжлэгийн явц дуу, дүрсний бичлэгээр баталгаажсан учраас буруу зөрүү ойлгох зүйл байхгүй.

-Талийгаачийн хүү “Ээжтэйгээ уулзья гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч уулзуулаагүй” гэж ярьсан. ШШГЕГ-аас талийгаачийг дотуур хувцсаараа өөрийгөө боомилсон гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Баривчлах байр стандартын дагуу камертай байдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үүндээ хяналтаа тавьдаг. Тэнд болсон явдлыг цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах нь зүйтэй. Хэргийн газрын үзлэгийг цагдаагийн байгууллагаас хийсэн. Шүүгч С.Төмөрбатын надтай 17 цаг 34 минутад уулзаад бичиж өгсөн бичиг нь байгаа. Ээжтэйгээ уулзаад явсан шүү дээ. Ар гэрийнхэн нь хувцсыг нь солиод авч явсан бичлэгүүд нь манай байгууллага дээр байгаа.

-Ц.Баасандорж өмгөөлөгч АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийчихээд танай хаалгаар орсон. АТГ-т шаардлага гардуулна гэсэн. Ямар шаардлага байсан бэ?

-Өмгөөлөгч хүн тухайн хэрэг дээр өмгөөлөл үзүүлэхээр болсон бол тухайн хүнтэй байгуулсан гэрээгээ, эсхүл мэдэгдлээ өгдөг юм. Энэ мэдэгдэл манайд Ц.Баасандорж гэж өмгөөлөгчөөс ирээгүй байгаа. Өдөр хэвлэлийн хурал хийнэ гэдгийг ч бид мэдээгүй. Манай байгууллагын дарга, удирдлагууд талийгаачийн ар гэрээс хүмүүс ирж байгаа юм байна гээд уулзахаар болсон боловч манай албан хаагчидтай уулзалгүй гараад явсан. Ийм л үйлдэл болсон. Ямар нэгэн шаардлага тавиагүй.

-Зургаан шүүгчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр шалгаж байсан. Тэдний нэг нь талийгаачийн хүү болж байна. Гэтэл Ц.Баасандорж "Гэм бурууг нь тогтоогдоогүй байхад ингэж болохгүй" гэсэн. Энэ талаар?

-Энэ хэргийг удаашруулаад, магадгүй зарим албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад, эрч хүчийг нь сааруулна гэж байгаа бол эндүүрэл. Мөрдөн шалгах ажиллагаа явдгаараа явна. Хээл хахууль авах, өгөх хэрэгт хамтран оролцсон гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэдгээ бид өмнө нь хэлсэн. Ингэж шалгах нь үндэслэл нотолгоотой гэдгийг прокурорын байгууллага хянаад тогтоолоо гаргачихсан байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 15 цаг 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 17 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 17 цаг 11 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 17 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 17 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top