x

Л.Оюун-Эрдэнэ сайд “Онц байдлын” ард юу нуув?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн өнөөдөр хийсэн үйлдэл анхаарал татаж байна. Өглөө Засгийн газрын ээлжит хуралдааныг дөнгөж эхлүүлчихээд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнэ сайд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан явдал нь мөнгө угаалтын хэлбэр мөн тул Засгийн газар тус үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал тогтоолоо. Миний бие одоо шууд Эрдэнэт рүү гарлаа” гэсэн билээ. Хэлсэн ёсоороо Эрдэнэтэд оччихсон лайв хийгээд явж байна.

Өчигдрийн баривчилгаа ч гэсэн бас л нэг ийм “сүржин даржин” зүйл болсон. Эрүүгийн цагдаагийнхан хийсэн үйлдлээ “албадан баривчилгаа” гэж тайлбарласан боловч хуулийн хувьд тийм зүйл байдаггүй. Харин цагдаагын байгууллагын дуудсан цагт ирж мэдүүлэг өгөхгүй аваас “албадан ирүүлэх” гэж ойлголт бий. Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон баривчилгаа нь Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдаагийн байгууллага дээр албадан ирүүлж байцаалт авсан хэрэг байжээ. Харин тэгэхдээ тусгай тасгийхныг дайчилж, сэтгүүлчдийг дуудаж харуулсан нь бараг л кино. Шооч зарим нь “У.Хүрэлсүх нөхөн сонгуулиар Хэнтийд нэр дэвших нь ээ. Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн компанийг нь удирдах юм байна” гэлцэж байна. За бараг л...

Харин өнөөдөр зарласан онц байдлын хувьд яг ямар нөхцөл байдлын улмаас юунд үндэслэж энэ арга хэмжээг авсан нь анхаарал татна. Үндсэн хууль болон Онц байдлын тухай хуульд зааснаар бол УИХ-ын чуулганы чөлөөт цагт онц байдлыг Ерөнхийлөгч зарлаж, УИХ түүнийг нь онц байдал зарласнаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэн батлах, эсвэл хүчингүй болгодог. Онц байдлыг зарлах үндэслэл, нөхцлийг ч бас хуульд заагаад өгчихсөн. Нэгдүгээрт, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол  тохиолдсон;

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон тохиолдолд онц байдал зарлана гэж хуульд заачихсан байна.

Харин өнөөдөр Монголд дээрх нөхцөл байдал үүссэн үү, үгүй юу? Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “Монголын зэс” корпарацийнхан “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахдаа “мөнгө угаасан” шинжтэй байлаа гэхэд энэ нь онц байдал зарлах үндэслэл мөн үү? За бүр онц байдал зарлаад үйлдвэр дээр очлоо гэхэд тэд “мөнгө угаасан” баримтаа тэнд нуусах байх уу? гэх мэтчилэн...

1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх авсныхаа дараа нэг удаа Л.Оюун-Эрдэнийн энэ аргыг хэрэглэж байлаа. “Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлалаа” гэж хэлээд ТӨХ-ны нөхөд (одоо энэ З.Энхболд эд нар) үйлдвэрийн захирлын өрөөний хаалгыг сүхдэж ороод тамга тэмдгийг нь авч байсан юм. Харин энэ удаа Л.Оюун-Эрдэнэ сайд тэндээс тамга тэмдэг хураах гэж очоогүй нь лав. Арай өөр зүйл хайж яваа байх вий гэж хардах сэтгэл төрж байна. Нөгөө л “Стандарт” банктай холбоотой өр зээлийн асуудал, “Эрдэнэт”-ийг сүүлийн 20 жил тоносон манай улстөрчдийн шахааны бүх баримт, архив тэнд байгаа шүү дээ. Эзтэй юм шиг өчигдөр ХХБ болон “Монголын зэс”-ийнхнийг баривчилсны дараа “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг шүүхээс буцаасныг хэлэх үү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Ням (202.126.88.51)
    Оюун эрдэнэ гэж бас нэг хүзүүгүй хулгайч гарч ирлээ дээ. Элбэгдоржоос ялгаатай нь юу хийж байгаагаа ойлгохгүй яваа нөхөр.
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭЦГЭЭЕ! (202.9.42.190)
    ЭХ ОРНООСОО УРАВСАН, ЭХ ОРНЫХОО БАЯЛГЫГ ХУУЛЬ БУСААР ГАДНЫХАНТАЙ ЛУЙВАРДСАН, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨ ЗАВШСАН, ТӨРӨӨС ХУУЛЬ БУСААР МӨНГӨ АВСАН, ХҮНИЙ АМЬ ХОРООСОН, ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН, ХУУЛЬ БУСААР ХЭТ ХӨРӨНГӨЖСӨН, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗЭЭЛЭЭС МӨНГӨ ЗАВШСАН, ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ АВСАН УЛСУУДЫН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ЦААЗААР АВДАГ ШҮҮХИЙН ТОГТОЛЦООТОЙ БОЛОХГҮЙ БОЛ ШҮҮХ, ЦАГДАА, АТГ, ТАГНУУЛ, УИХ. ТЭР БАЙТУГАЙ ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГҮҮД, БАС УЛС ТӨРИЙН НАМУУД, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД УДИРДАЖ БАЙГАА ДАРГА НАР ДЭЭРХИ ГЭМТ ХЭРГҮҮДЭД НИЛЭНХИЙДЭЭ ОРОЛЦДОГ БОЛЛОО ТӨР Ч ДИЙЛХЭЭ БОЛИЛОО ТЭГЭХЛЭЭР ЦААЗААР АВДАГ ЯЛЫГ ДЭЭРХИ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЗОРИУЛЖ СЭРГЭЭХ НЬ ЗӨВ ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭСЭНЭЭР ЭНЭ ЭЦЭЖ ЦУЦДАГГҮЙ ЦАДДАГГҮЙ УЛАЙРАН ДАЙРДАГ БАЯЖИЛТЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНИЙГ ЗОГСООХ ЮМ
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Содном (122.201.24.15)
    Энэ онцгой байдал гээчийн эхний зорилго нь Эрдэнэтээс 49%-ийнхнийг шахаж гаргах юм байна. Тэднийг хамгийн түрүүнд шахаж байгаа нь 51%-ийн асуудлыг цэгцлэх л юм шиг байна даа. Энэ 6 сарын дараа ЖАСТ-ын гэрээний гарын үсгүүд хуурамч болж Батхүү болон бусад хэдэн хүн гэмтэн болж Эрдэнэтийн 20-иод хувь Хятадын мэдэлд очиж,үлдсэн өрийг төсвийн мөнгөөр төлөөд дуусах байх. Эцэст нь 49% нутагтаа буцаж эргэж Хятадад зарагдаад Эрдэнэтийн 69 шахуу хувь нь энэ улсын мэдэлд оччих асуудал байгаа юм биш биздээ.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • гылымхан (103.242.47.242)
    энэ тэнэг юучхийж чадахгүй өөрийгөө юу гэжбодсон амьтан бэ
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.18.240)
    Монгол банкнаас (ард түмний мөнгө) векселиэр улсын мөнгөөр улсын өмчийг мөнгө угааж авах нь шударга ёс уу тэ? Хол очиж гуцоо! Оюун эрдэнийг бүх Монголын ард түмэн дэмжиж байгаа!
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • БАТ (112.72.11.124)
    МАН СОНГУУЛЬД ЗАРСАН .ҮРСЭН .ХЯТАДАД ӨГСӨН 51% ИЙНХАА БАРИМТЫГ ШАТААЖ УСТГАХ ГЭЖ ЯВСАН БАЙХ АА ХӨ! ЭСВЭЛ ДАХИН БҮХ ХӨРӨНГӨТНҮҮДИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ НИЙГЭМЧЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛАА ЭРДЭНЭТЭЭС ТУРШЛАГА СУУЖ АВААД ЭХЛҮҮЛЭН АЖИЛЛАХ ГЭЖ БАЙГАА БИЗ??? ЯМАРТАА Ч НҮДЭН БАЛАЙ ДЭМЖИНЭЭ .
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Баярт (202.9.43.149)
    Баримт шатааж устгах гэж байгаа юм биш биз Оюунэрдэнэ баривчилгаа хийлгэж сэтгүүлчдийг хѳлсѳлж тэр газар бѳѳгнүүлдэг нь хэнийг айлгах гээд байна битүү хамарласан муу нусан таглаа
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
    • Зочин
      МАН -ынхан ч шатааж, нураахдаа гарамгай даа. Хамгийн сүүлийн жишээ нь: Баяр яалаа, байраа хүнтэй нь шатааж, балмад луйврынхаа баримтуудыг бас л шатааж л байсан шүү дээ.
      2019 оны 03 сарын 06
  • Зочин (59.153.115.231)
    Оюунэрдэнийг дэмжиж бна луйварчдийн гар хөлүүд янз бүриин юм бичиж бх шиг бна үүнээс айх хэрэггүй шүү ард түмэн чиний хойно бгаа
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.114.12)
    Зөвөө шүмжлэгчдээс бүү ай хамсаатнууд нь байгаа л биз Оюунэрдэнээ маш сайн баярлаад дуусашгүй хонгилын үзүүрт гэрэл гарлаа шүү Сайн дэмжээрэй
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
    • Chingis Haan
      Mongol yalna. Oyun-Erdeniig muu bsanch demjine, gehdee ter eh oronch setgeltei...
      2019 оны 03 сарын 06
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 14 цаг 42 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 16 цаг 15 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 16 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 16 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top