x

Үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрхийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь буруу

“Дэлхийд хаана ч байхгүй тохиолдол Монголд байна. Гүтгэлгийг Эрүүгийн хуулиас хасаад буцааж оруулах гэж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Олон улсын хууль тогтоомжууд, туршлагаас харахад үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулахыг буруу гэж үздэг. Тэр тусмаа шоронд хорих шийтгэл байж болохгүй гэдэг дээр санал нэгддэг” хэмээн Ардчилал, хуулийн төлөөх төвийн захирал, Канадын хуульч Тоби Мендэл өнөөдөр болсон “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” уулзалтын үеэр тодотголоо. 

Энэхүү уулзалтыг өчигдөр тохиосон Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн хүрээнд Нээлттэй нийгэм форум, Глоб интернэшнл төвөөс хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан, Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, тус төвийн хөтөлбөрийн менежер Б.Онон болон Тоди Мендэл нар илтгэл тавив. 

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсад Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан гүтгэх зөрчлөөр 374 зөрчил бүртгэгдэж, 57 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 118 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байгаа аж.

Үүний хоёр хуулийн этгээд нь хэвлэл мэдээллийн редакц бөгөөд нийт 40 сая төгрөгийн торгуульд орсон байна.

Энэ мэт цагдаад дуудагдах, шүүхэд очихтой холбоотойгоор сэтгүүлчид, редакциуд мэдээ нийтлэхдээ цензур тавьж, эцсийн дүндээ иргэдийн мэдэх, мэдээлэл авах эрх зөрчигдөх эрсдэлтэй гэдгийг хуульч О.Мөнхсайхан илтгэлдээ дурдсан юм. 

Үүний цаана нийтэд чухал мэдээллийг олон нийт олж авч чадахгүйгээс болж авлига цэцэглэнэ, хууль дээдлэх ёс байхгүй болно гэдгийг нэмж хэлсэн. 

Тэгвэл Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуульд гүтгэхтэй холбоотой заалт орсон талаар Тоби Мендэлийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • Эрүүгийн хуулиас гүтгэн доромжлохтой холбоотой заалтыг аваагүй ч түүнийг хэрэглээгүй 30-40 жил болсон манай Канад шиг улс дэлхий дээр олон байна. Нэгэнт тодорхой, шаардлагагүй зүйл дээр хуулиас заалт авах гэж Парламентын цагийг үрэх хэрэггүй гэж үздэг. 
  • Олон орны туршлагаас харахад гүтгэн доромжлохыг Иргэний хуулиар зохицуулах нь хангалттай. 
  • Нэгэнт өндөр дүнтэй торгууль ногдуулж байгаа нь худал мэдээлэл тараахгүй байх хангалттай хөшүүрэг. 
  • Монголын хувьд Эрүүгийн зохицуулалтыг ашиглаж гүтгэсэн хэмээн гомдол гаргаж байгаа нь жирийн иргэн биш, улс төрийн томчууд байна. Тэд үгээ хэлээд л нэр төрөө хамгаалах боломжтой хүмүүс.
  • Олон улсын практикаас Зөрчлийн тухай хуулийг би олоогүй. Европын орнууд болоод бусад улсад огт байхгүй ийм хууль Монголд хэрэгтэй юу, үгүй юу?
  • Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ямар нэгэн хязгаар байх ёсгүй. 
  • Зөрчлийн хуулиар гүтгэж, доромжилсон эсэхийг цагдаа нотолж байна. Гэвч цагдаа гүтгэлэг мөн, биш гэдгийг салгах, хуулийг хэрэглэх ур чадварт бэлтгэгдсэн субьект биш. Тэд нийтэд торгууль ногдуулж байгаа нь угаас буруу. 
  • Шүүх сэтгүүлчийг эх сурвалжаа илчлэхийг тулгаж болохгүй. Энэ нь сэтгүүлчийн эрх.
  • Одоогийн нөхцөлд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг дагах эсэх нь сайн дурынх байгаа. Харин уг гаргасан шийдвэр хуулиар зохицуулагдах хэмжээнд байх хэрэгтэй. 

Б.Жаргалмаа ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.87.255.42)
    Манай нийгэмд өөрийн үзэл бодлоо ирэлхийлэх биш, нийгмийг турхирсан бусдын эрхэд халдсан, бусдыг гутаан доромжилсон хэлбэрээр илэрч байгаа учир тухайн субьекийг хийсэн үйлдлээ ухамсарлаж дахин үйлдэхгүйг байх төдий хариуцлага байх хэрэгтэй. Эрүүгийн хуулиар зохицуулсан нь зөв.
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 14 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 16 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 16 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 16 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top