x

Ерөнхий сайдын нүдээ боосон “айлчлал”

Саяхан фэйсбүүкээс Хөвсгөл аймгийн иргэн 88 настай Гомбо гуай өөрийн хөрөнгөөр нутагтаа хоёр гүүр барьсан (сүүлийнхийг барихын тулд тэтгэврийн зээл авсан) тухай үзээд баярлаж, талархсан хүмүүс олон. Үүнтэй давхацсан бас нэг үйл явдал бол Ерөнхий сайдын Дундговь аймагт хийсэн “айлчлал”.

Аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр нутгийн ард түмэн У.Хүрэлсүх сайдад Засаг дарга нь О.Бат-Эрдэнэ 100 сая төгрөгөөр ажлынхаа өрөөнд засвар хийсэн тухай хошуу өргөжээ. Харин бүхэл бүтэн аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг нэгийг барих гээд чадалгүй хоёр оны нүүр үзэж байгаа гэнэ. Төсөвт хөрөнгө нь ердөө 140 сая төгрөг.

Ерөнхий сайд энэ тухай сонсоод хамт явсан Сангийн сайддаа цэцэрлэг барих хөрөнгийг 2019 оны төсөвт суулгаж өгөхийг үүрэгджээ. Төсөв нь батлагдталаа хоёр жил, дахиад барих гэж хэдэн жил. Манай төрийн ажил нэг иймэрхүү. Харин 100 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засварласан Засаг даргад ямар хариуцлага тооцсон тухай Засгийн газрын албан мэдээнд алга. Яахав, 140 саяын цэцэрлэгийн 240 саяар барьсанд л тооцох юм биз дээ. Ганц цэцэрлэгийн хөрөнгө шийдэх гэж хайран цаг зав, бензин тос, баахан хүний томилолтын зардал үрэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу?. Бас тэгээд “төсөв хямралтай байгаа” тухай ярьсан хэвээр. Манай төрийнхний ажил нэг иймэрхүү.

БНХАУ-д ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд буцах замдаа Гашуун сухайтын боомтоор орох сургаар боомтын удирдлагууд хоёр өдрийн өмнөөс түргэн авч.

Цагаан хадны суурингаас урагшаа Гашуун сухайт, Ганц модны боомт хүрэхэд талдаа 20 гаруйхан км. Хоногт мянга гаруй машин урагшаа, хойшоо гардаг. Хорин км хүрэхгүй замыг 2-3 хоног туулдаг. Тэр нь хилийн ачаалалтай холбоотой.

Цагаан хаданд “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын олборлосон нүүрсийг  хадгалж хашаалдаг 7-8 компани бий. Тэндээс нүүрсээ засмал зам болон шороогоор хоёр тусдаа тээвэрлэж хилийн шалган хүрдэг. 100-120 тоннын даацтай машинууд шороогоор, 70 тонн хүртэл даацтай нь засмалаар тээвэрлэдэг аж. Ингээд шалган дээр очсон хойно нь хоёр талаас ээлжлэн 10, 10-аар нь татаж гаргадаг учраас богинын тээвэрлэлтэд уртын урт дараалал үүсч 2-3 хоног дугаарладаг байна.

Харин сая Ерөнхий сайдыг ирэх сургаар боомтын удирдлагууд, хилийнхэн бүх машинуудаа урагш нь Ганц модны боомт руу шахаж гаргаад, өдөртөө 200-300 машин л хойшоо хил нэвтрүүлдэг болсон байна. Урагшаа хөөгдөж гарсан машинууд 2-3 хоног хилийн урд “Адууны хашаа” гэж нэрлэгдсэн 1000 машины зогсоол дээр 3000-4000 мянгуулаа хоригджээ.

Харин Ерөнхий сайд маань өөрийнх нь нүдийг боосон албатуудынхаа урьдчилан бэлтгэсэн “бодит байдалтай” үзэж танилцан гараа халаасандаа хийж яваад ирсэн бололтой юм. “Жолооч нарын ажлын орчинг сайжруулах үүрэг өглөө” хэмээн ETV-ээр мэдээлсний үзвэл манай хил гаалийнхан Ерөнхий сайдыг дагалдаж явсан хэвлэл мэдээлийнхний ч бас нүдийг хуурч чадсан бололтой. Гэнэтийн шалгалтыг ч гэнэдүүлээд сурчихсан манай төрийн албатууд аа гэж. 

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.106.102)
    Нэг хэсэг нь дээрээсээ шударга журамыг тогтоох ёстой гэхэээр нөгөө хэсэг нь доороосоо өөрчлөлтийг хийх ёстой гээд ,,,,,,бөөн саарал ххувьсгалчид том багагүй хулгай залилангын сэтгэл сэдэлтэнгүүд
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Билгээ (66.181.161.57)
    Болоо
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.149.72)
    ОЛОН ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨЖ ОЛОН ЗҮЙЛ СЭРГЭНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙГАА. ӨМНӨХ УЛС ТӨРЧДИЙН ХИЙЖ ЧАДААГҮЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (188.226.148.232)
    Хамаг л муу муухай юм болохоор ерөнхийлөгч, ерөнхий сайдруугаа дайрдаг энэ зангаа болиоч!!! Тэр хүртэл өч төчнөөн том жижиг дарга цэргүүд байгаа ш дээ
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
    • Arai l hul tolgoigoo aldaad bgaamaa
      2018 оны 04 сарын 16
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top