x

Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол онц дэглэм хүчингүй болно

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцэд очжээ. Нэр бүхий хуульчид дээрх тогтоолыг болон үндэслэж гаргасан БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан  Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ талаар мэдээлэл гаргагч иргэн Э.Хашчулуунаас тодрууллаа.

-“Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь өөрөө 1991 оны хуульд үндэслэж гарсан байсан шүү дээ. Ийм байж болохгүй гэж үү?

-Монгол Улсын Засгийн газар БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуульд үндэслэн 2019 оны 91 дүгээр тогтоол гаргасан байна. Гэтэл БНМАУ-ын Ардын Их Хурлаас 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж тус тус заасан. Мэдээлэл гаргагчийн зүгээс БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтуудад илт харшилсан тул хүчингүй болсонд тооцогдсон байх ёстой гэж үзэж байна. Хэрэв мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс дурдсан хуулийг хүчингүйд тооцсон шийдвэрийг эцэслэн гаргаж, цаашид тус хуульд үндэслэн Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм.

-Үндсэн хуулийг аль заалтад харшилж байгаа вэ?

-Хүчингүй болсонд тооцох ёстой уг хуулийн агуулгаар Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмчийн хэлбэр үл харгалзан дурын үйлдвэрийн газар, байгууллагад “онцгой дэглэм” тогтоож, захиргааны акт нь хуульд үндэслэсэн байх тухай зарчимд нийцүүлэх шаардлагагүйгээр  “тусгай журам” баталж, дараах арга хэмжээг авах эрхийг Засгийн газарт эрх олгох тухай хуулиар бий болгожээ. Ингэснээр Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд дараах үндэслэлээр харшилж байна. Үүнд: нэгдүгээрт, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “....эрх чөлөө, тэгш байдал...., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Гэтэл засгийн газарт эрх олгох тухай хууль нь Засгийн газар хүссэн үедээ өөрийн үзэмжээр үйлдвэрийн газар байгууллагад дурын хяналтаа тогтоож, хуулиас гадуур журам мөрдүүлж байгаа нь иргэнийг ялгаварлан гадуурхаж, эрх чөлөөнд нь халдаж, хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур шийдвэр гаргах эрхийг олгож байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасан. Гэтэл Засгийн газарт эрх олгох тухай хуулиар иргэний шударгаар бий болгосон эд хөрөнгөд бүрэн хяналт тогтоож, хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, удирдлыг өөрчилж, бусадтай байгуулсан гэрээг хүчингүй болгож, эсэргүүцсэн тохиолдолд захиргааны болон бусад хариуцлага тооцохоор заасан байна. Гуравдугаарт, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Гэтэл дурдсан хуульд зааснаар Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль, бусад хуульд заавал нийцсэн байхыг шаардахгүй байна.

-Уг асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр авч үзээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хэрхэх вэ?

- Угаас хүчингүй байх ёстой БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болох тухай шийд гарна гэсэн үг. Хэрэв ийнхүү Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үндэслэж гарсан Засгийн газрын тогтоол ч хүчингүй болно. Тогтоолын хүрээнд гарсан онцгой дэглэм болоод ажлаас халсан шийд, цаашид 6 сарын хугацаанд худалдан авалт хийхдээ тендергүйгээр шууд худалдан авалт хийх зэрэг үр дагавар бүхий шийдүүд үгүй болох боломжтой гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ИРГЭН (43.228.131.24)
    ТУНЧИГ САЙН БАЙНА
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.0.58)
    Шуналаа дараачээ. Эрдэнэтийг нээлттэй хувьцаат компани болгоод хувьцааг нь хөрөнгийн биржээр борлуулж олигархуудын шуналыг хөдөлгөхийг бүрмөсөн дарахгүй бол болохгүй нь дээ
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Нямаа (202.126.89.96)
    Мундаг юмбээ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.21.153)
    ХУУЛЬЧИД МӨНГӨНД ХУДАЛДАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 14 цаг 42 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 16 цаг 15 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 16 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 16 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top