x

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ анхны хувилбараар нь дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн билээ. Ингээд УИХ хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороо төслийн заалтуудын хзрээг хумьж "зөвхөн эрүүдэн шүүсэн тохиолдолд" гэсэн агуулгатай өөрчлөлт оруулсан. Харин өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн төслийг анхныхаар нь батлах нь зүйтэй гэсэн үзлээр Байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төсөл анхныхаараа хэлэлцэгдэхээр болж байна. Харин бичлэгийг Төрийн ордонын А танхимд УИХ-ын гишүүдэд үзүүлэхээр боллоо. Хуралдааны үеэр юу ярьсныг хүргэе.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Төрийн соёмбоны дэргэд эрүүдэн шүүсэн бичлэг үзэж болохгүй

-Энэ танхимд бичлэгийг шууд үзүүлж болохгүй байх. Улс орон даяар шууд үзүүлэх хэрэггүй байх. Төрийн соёмбоны дэргэд эрүүдэн шүүсэн бичлэг үзэж болохгүй. Үзэхийн хувьд үзье, өөр танхимд үзье гэдэг санал хэлж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 660 хоногийн бичлэгээс зургаа хоногийн бичлэгийг л үзүүлнэ

-Засгийн газар гурвадугаар сарын 26-ны өдөр хуралдаж С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг хэрхэн эрүүдэн шүүсэн талаарх бичлэгийг нууцаас гаргалаа. 2015 оны есдүгээр сард болсон асуудал байгаа. 600 хоногийн бичлэгээс зургаан өдрийн бичлэгийг л нийтэд үзүүлж болох талаар ТЕГ-аас манайд зөвшөөрөл өгсөн. Энэ бичлэгийг одоо үзүүлэхэд асуудалгүй.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Хэний гар хөл Ерөнхийлөгчийн төслийг өөрчилөв өө

-Хууль зүйн байнгын хороо чинь ямар ажил хийгээд ороод ирэв ээ. Хангалттай бөөрөнхийлөөд оруулаад ирсэн байна. Ийм хууль батлаад хэрэг байгаа юм уу. ҮАБЗ шийдэхгүйгээр одоогийн прокурор, шүүгч шийдэх юм уу. Хаанаас юу шидээд, хэний гар хөл орж ирээд төслийг ийм болгочихов. Анхны төслөөр явъя гэж үзэж байна. Одоо байгаа асуудлыг шийдэхгүй гэж ийм төсөл оруулж ирсэн байна. Ийм төсөл дээр санал өгөхгүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Анхны үзэл баримтлалыг л дэмжиж байна

-Эрүүдэн шүүх нөхцөл байдал хангалттай нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл ҮАБЗ зөвлөмж гаргаж УИХ-д оруулж ирнэ гэж зассан байна. Анхны үзэл баримтлалаас өөрчлөгдсөн байна. Бид бол анхны үзэл баримтлалыг дэмжсэн. Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон албан тушаалтанд үйлчилдэг бол, хууль биш дээрээс өгсөн даалгаврыг биелүүлдэг, илэрхий зүйлийг шийдэхгүй байгаа бол чөлөөлдөг байхаар оруулж ирсэн. Зөвхөн эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлаар биш илүү өргөн хүрээнд асуудлыг харж, чөлөөлдөг байх төсөл оруулж ирснийг хумьсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нэг талыг барьсан шийдвэр гаргаж болохгүй

-Олон талаас нь харж, үр дагавар, сургамжийг нь ярьж асуудлыг шийдэх ёстой. Нэг талыг барьсан шийдвэр асуудлыг шийдэхгүй. ҮАБЗ гэдэг бүтцийг хуульд оруулж ирснээр төрийн бүтцээ алдагдуулах вий. Шүүхийг буруутай эсэхийг шүүх л тогтооно. Ийм учраас одоо байгаа заалтыг нь дэмжинэ. Анхны төслийг нь дэмжихгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмгөөллийн хуульд хэлэх санал их байна

-Би хэлэлцэхийг өчигдөр дэмжсэн. Өнөөдөр батлахыг нь дэмжиж байна. Хуулийн байгууллагын ажилтныг томилох, чөлөөлөх асуудал нь хуульд тодорхой байгаа. Эрүүдэн шүүх явдал 20 гаруй жил болж байна. Хүний эрхийн үндэсний комисст ямар ч эрх байхгүй. Гэтэл энэ байгууллагад эрүү шүүлт амслаа гэж маш их өргөдөл ирдэг. Би 20 жил өмгөөлөгч хийсэн хүн. Өмгөөлөгчдөд ямар ч эрх алга. Хэрэг шалгаж дууссаны дараа хэргийн материалтай танилцаж байна. Өмгөөллийн хууль удахгүй орж ирнэ. Энэ дээр ярих зүйл нэлээд байна. Бас ХЭҮК ямар ч цаг хугацаанд шалгалт хийж шийдвэрлэх ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Олон талаас нь хараад ингэж оруулж ирсэн

-Хууль зүйн байнгын хороо олон талаас нь үзэж байж энэ төслийг оруулж ирсэн. Эрүүдэн шүүлт гаргасан тохиолдолд эхлээд ШЕЗ-д асуудал тавьж эрхийг нь түдгэлзүүлж байж шалгана гэсэн заалт. Гэтэл дөнгөж сая УИХ-ын гишүүд ҮАБЗ-ийн авч үздэг 10 асуудлаар авч үздэг байя гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Уг нь нэг удаад үйлчлэх хууль оруулж ирсэн

-Хууль санаачлагчидтай зөвшилцсөн. Нэг удаад үйлчлэх, одоо байгаа хүмүүсийн албан тушаалаас чөлөөлөх зорилготой хууль. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ажилласан хуульчдыг ажлаас нь чөлөөлөх зорилготой байсан. Үүнийг хууль санаачлагчид зөвшөөрөөгүй. Ингээд байнгын хорооны хурал дээр санал хураагаад одоо байгаагаар нь оруулж ирсэн.

Ж.Эрдэнэбат: Мэргэжлийн байнгын хорооны дүгнэлтийг юугаа ч мэдэхгүй нөхөд өөрчилж болохгүй 

Намайг таньдаг байгаад танихаа больсон, мэддэг байгаад мэдэхээ больсон хамелион шиг гишүүддээ хандаж үгээ хэлье. Би Жаргалтулгын Эрдэнэбат байна. Бид засаглалын хямрал руу явчихлаа. Өнөөдөр ярьснаа маргааш мартаж байна. Эрхэм дарга нар аа, ямар хөрөнгө оруулагч орж ирэх вэ. Хэн өмчлөхөө булаацалдсан үйл ажиллагаанаас болж засаг төрийн хямрал руу яваад байна. 2020 онд УИХ-ын гишүүн болохоо биш 2022 онд Монгол Улс яаж хөгжих вэ гэдгээ бодох ёстой. Бодлого үргэлжилдэггүй, ярьснаасаа буцдаг байж болохгүй. Үүнийг бид байнга бодож, бодлогоо харах ёстой. Мэргэжлийн байгууллагын гаргасан шийдвэрийг юугаа ч мэдэхгүй байгаа хүмүүс өөрчилж болохгүй. Хамар доорх хагархай гэдэг шиг юугаа ч мэдэхгүй байж мэргэжлийн байнгын хорооноос гаргасан шийдвэрийг өөрчилж болохгүй. Мэдэхгүй бол дуугүй бай гэж хэлээд өнөөдөр адлагдаад, хүмүүст танигдахаа болиод байна.

newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 48 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 21 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 32 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 50 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top