x

ХЭҮК Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг УИХ-д өмнө танилцуулж байжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг өчигдөр чуулганы заварлагаар үзсэн УИХ-ын гишүүд “нүд халтирам аймшигтай, байж боломгүй хэрэг” хэмээн дүгнэсэн. Харин энэ асуудлаар өнөөдөр Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн энэ байр суурьт эргэлзэж буйгаа илэрхийллээ.

Учир нь хүнийг тамлан зовоох арга техник, хохирогчдын асуудлыг жил бүр илтгэлүүддээ дэлгэрэнгүй тусгадаг байсныг тэд онцоллоо. Энэ асуудлаар ХЭҮК-оос 17 удаа (жил бүр) илтгэл бичсэн ч УИХ энэ асуудлыг авч хэлэлцээгүй юм байна.

Энэ тухай ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг "Эрүүдэн шүүсэн асуудал өнөөдөр л яригдаж байгаа мэт ойлголт олон нийтийн дунд төрж байна. Энэ тухай 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл, ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн анхаарч, ажиллаж, холбогдох илтгэлүүддээ хүнийг тамлан зовоох арга техник, хохирогчийн асуудлыг тодорхой тусгаж өгч байсныг УИХ-ын гишүүд өмнө нь уншиж байсан бол өнөөдөр тэд эрүүдэн шүүлтийг гэнэт ярьж буй мэтээр гайхаж хүлээн авахгүй байсан болов уу. 

НҮБ-ийн Тусгай илтгэгч Монгол Улсад 2006 онд долоо хоногийн хугацаанд айлчилсан. Энэ үеэр цагдан хорих ангид хүнийг 24 цаг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан. НҮБ-ын Тусгай илтгэгч манай улсад айлчилсныхаа дараа “Монгол Улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал бодитойгоор оршин тогтнож байна” гэдгийг тайландаа тусгаж, энэ дагуу манай улсад зөвлөмж хүргүүлсэн" гэв.

Өнөөдрийг хүртэл ХЭҮК-оос нийт 17 илтгэл бичиж, УИХ-д танилцуулсны 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан байна. Харамсалтай нь, энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүйгээс гадна Мөрдөн байцаах албыг татан буулгаж, янз бүрийн үүргийн асуудал оногдуулах гэж оролдсон тухай комиссын дарга Ж.Бямбадорж хэллээ.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотой 2015 оны долдугаар сараас эхлээд л “эргэлт оруулахгүй байна, тамлаж зовоож байна” гэх мэт гомдол ирж, тэр цагаас ХЭҮК нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, нийслэлийн Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газарт асуудлыг тавьж ирсэн юм байна. Гэвч Нийслэлийн Прокуророос өөр нэг газар хариу өгөөгүй гэнэ.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа нь  ҮАБЗ-д 2016 онд гомдол гаргаж байжээ. Уг гомдолд дурдсан зүйл нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар гишүүдийн ярьсан зүйлтэй агуулга нэг байж. ХЭҮК-т мөн гомдол гаргаж, ХЭҮК ч тухай бүрт нь холбогдох газруудад нь хүргүүлж, УИХ-д жил бүр танилцуулж, эрүүдэн шүүлтийн эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж ирсэн юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 48 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 21 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 31 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 50 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top