x

УИХ-ын даргыг БНАСАУ-д айлчлахыг урьлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж, УИХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэлээ.

Тэрбээр, 2018 онд БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийг ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн зэрэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой жил болсныг тэмдэглэв. Мөн “БНАСАУ, Монгол Улсын хооронд тогтсон найрсаг харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын хувиршгүй, тууштай бодлого юм. Манай улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэхүү харилцаанд ач холбогдол өгч, онцгой анхаарлаа хандуулдаг” хэмээгээд УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНАСАУ-д айлчлахыг урив.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг улам хөгжүүлэхэд парламентын зүгээс болон хувиасаа онцгой анхаарал тавих болно гэдгээ илэрхийлээд, “Миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн даргын хувиар танай улсад айлчилж байсан. Дараа нь Гадаад харилцааны сайдын хувиар мөн айлчилж, хоёр орны бүх талын найрсаг харилцааг хөгжүүлэх үйлсэд биечлэн оролцож байснаараа бахархдаг. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ирийн гарын үсэгтэй, хувийн талархлын захидлыг Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам надад гардуулж байсан. Захидалд Монгол Улсын хөгжил цэцэглэлт, олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын амжилтыг онцлон дурдсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа” хэмээн дурсав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурал, БНАСАУ-ын Ардын Дээд Хурал хамтран бүс нутгийн улс орнуудын парламентын чуулганыг Зүүн хойд Азийн бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгт энх тайван тогтоох, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжин Монгол Улсын нийслэлд зохион байгуулах саналтай байна гэлээ. Энэ үйл ажиллагаанд БНСУ-тай хамтарч ажиллах боломж бийг мөн онцлов. Түүнчлэн 2018 онд Сингапурт, 2019 онд Вьетнамд болсон Дээд хэмжээний уулзалтыг ирэх онуудад Улаанбаатарт зохион байгуулах бүрэн боломжтойг тэмдэглэсэн юм.

Тэрбээр, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлалын үеэр замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр засаг, ард түмэн талархах болно гэв.

Ноён Элчин сайд О Сын Хо “Таны тавьсан саналууд нь хоёр улсын найрамдалт, найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжааж, энхтайван тогтооход Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн хүчин чармайлтын илэрхийлэл гэж үзэж, гүнээ талархаж байна. Саналыг төр, засгийн байгууллага, удирдлагууддаа уламжлах болно” хэмээв.

Тэрбээр, Өвөрхангай аймгийн төвд байдаг, Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг маш сайн ажиллаж, тэнд хүмүүжих хүсэлтэй хүүхдүүд олширсноос ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа тул өргөтгөл бариулах хөрөнгийг төсөвт тусган шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлахаа амлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 48 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 21 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 31 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 50 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top