x

"Эрдэнэт"-ийг барьцаалсан этгээдүүд сохор зоос ч төлөхгүй юу?

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнгөрсөн баасан гаригт “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкны барьцаанаас гаргасан тухай мэдээлсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, 100 хол давсан ам.долларын өрийг 40 сая ам.доллараар хаасан гэв.

Олон улсын нэр хүндтэй хуульчид нэлээд хугацаанд ажиллаж ийм үр дүн гарсан гэдгийг Шадар сайд, "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал хоёр хэллээ.

Ямартай ч 40 гаруй жил бидэнд “шувтруулж” байгаа ганц “саалийн үнээ”-гээ хаа байсан Өмнөд Африкийн нэгэн банканд хураалгачихалгүй үлдсэн Засгийн газрыг “...Сайн ажиллажээ” гэж магтах хэрэгтэй биз ээ.

Гэвч нөгөө талдаа энэ их ойлгомжгүй асуудал үүсгэж байгаа юм. Гадаад талаа ингээд аргалчихлаа. Цаашид дотооддоо яах вэ гэдэг тодорхойгүй байна.

Юу гэвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас төлөлтийг хийснээр Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 2009-2010 оны хооронд дөрвөн удаагийн гэрээгээр 160.1 сая ам.доллар авчихсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүний “байрны ах”, тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга байсан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байсан Ч.Ганзориг нар бас “эрсдэл”-ээс гарчхаж байх шиг байна. Тэд энэ өрийг төлөхөд сохор зоос ч гаргахгүйгээр үл барам, "Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан, барьцаалах боломжийг олгосон гэмт үйлдлээ цайруулна гэж үзэж буй бололтой.

МАН эрх барьж байгаа. С.Баяр МАН-ын дарга байсан. МАН-даа нөлөө бүхий хүн хэвээр байгаа. Энэ бүхэндээ дулдуйдан “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэргийг нам даруулж, түүнийх нь “хаялга”-д Д.Сугар, Ч.Ганзориг хоёр, "Жаст”-ын Ш.Батхүү ч уснаас хуурай гарч магадгүй гэж улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

Энэ гурван этгээд бол "Эрдэнэт үйлдвэр”-ийг Ш.Батхүүд “зээлдүүлсэн” хэргээр хариуцлага хүлээх ёстой.

“Жаст”-ын Ш.Батхүү ч энэ төлбөрийг төлөх учиртай. Түүнтэй өгөө аваатай хүмүүс ч хавиар нэг бий.

Түүний эзэмшилд байсан “Хадгаламж” банк Төрийн банканд нэгдсэн. Ашиггүй гэгддэг ч Олон овоот гэдэг орд бас Ц.Мянганбаяр, Г.Алтан нарыг дамжсан. ШТС-ууд нь “МТ”-ийн Р.Ганзоригт очсон. Махны үйлдвэрүүд нь Монголд олон жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн гадаадын томоохон компанийн мэдэлд орсон байдаг.

Хамгийн гол нь энэ бүх хөрөнгийг шилжүүлсэн үйл явц нь хуулийн байгууллагынхны анхаарлыг татдаг юм билээ. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхэд нь үүсгээд шалгаж байгаа боловч яагаад ч юм, шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Үндсэндээ зургаан жил болж байна.

Эцэст нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлчихлөө. Төрийн мөнгө гэж байдаггүй татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангийн мөнгө гэдэг ард түмнийх гэсэн үг.

Ийм байтал бүр хөгийн юм тун удахгүй болж магадгүй.

“Алтжин”-гийн Г.Алтан Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг гаргуулахаар нэлээд эртнээс явж байгаа. Сүүлд хууль шүүхийнхэн Төрийн банк энэ мөнгийг гаргах ёсгүй гэж шийдсэн. Гэтэл энэ нь эсрэгээрээ болж, Төрийн банк 51 тэрбумыг Г.Алтанд өгөх хуулийн гарц үүсэж байгаа мэдээлэл байна. Мэдээж хэрэг, Г.Алтан үүнийг ганцаараа хийнэ гэж юу байх вэ. Түүнд тусалдаг нэг “том гар” одоо хүчээ авчхаад байгаа юм.

Тиймээс “...“Эрдэнэт”-ийг барьцаалсан этгээдүүдэд Монголын ард түмэн ямар өртэй вэ” гэдэг асуултыг Монгол Улсын Засгийн газар, Монголын хууль шүүхийн байгууллагад тавих ёстой болж байна.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.26.195.252)
    Хэрэв өрөө төлөхгүй бол ард иргэд амиар нь төлүүлнэ. Харж л байгарай
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 9 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 13 цаг 42 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 52 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top