x

МАН Хэнтийн нөхөн сонгуульд МУГЖ Г.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр бэлджээ

УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд улс төрийн намууд хэдийнэ бэлтгээд эхэлсэн тухай Хэнтийгээс бэлтгэсэн сурвалжлагын эхний хэсэгт бид хүргэсэн. Сонгууль Хэнтий аймгийн төв буюу Хэрлэн сум, Мөрөн сум болон Хэрлэн сумын Өлзийт тосгоныг багтаасан тойрогт явагдах бөгөөд хоёрдугаар сараас хойш улс төрийн намууд, нэр дэвшигчдийн рейтинг тогтоох судалгааг орон нутгаар 2-3 удаа хийжээ.

Судалгааны баг МАН-аас нэр дэвших магадлалтай хоёр, АН-аас нэр дэвших магадлалтай нэг, МАХН-аас нэр дэвших магадлалтай мөн нэг хүн, өөр бусад намуудын нэр дэвшигчдийн нэр, зураг хөрөгтэй судалгааг хийсэн гэнэ.

Тиймээс орон нутгийнхан нөхөн сонгуульд аль намын хэн Хэнтийнхний “хамаатан” болж айлчлах вэ гэдгийг ч ерөнхийдөө гадарлачихсан байж байна.

Судалгааны жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлжээ

Хэнтийд судлагдсан улстөрчдийн жагсаалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх бичигдсэн байжээ. Хэнтийн гаралтай, эс бол Сүхбаатар аймгийн гаралтай гэж яригддаг У.Хүрэлсүхийн талаар харин Хэнтийнхэн ийн ярьж байна.

1923 онд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдаж, эндээс 1930 онд Дорнод, 1942 онд Сүхбаатар аймгийг тусгаарласан. Сүүлд байгуулагдсан Сүхбаатар аймгийн засаг захиргааны нэгжид Дорнод, Хэнтийн зарим хошуу багтсан бөгөөд одоогийн Галшарын зүүн хэсэг, Мөнххаан сум орсон.

У.Хүрэлсүхийнхний хамаатнууд Галшар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар байдаг. Тиймээс хоёр аймагт хамаараад явдаг гэж байв.

Хэдийгээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө болдог нөхөн сонгууль намын рейтингийг харуулдаг, дараагийн Засгийн эрх барих улс төрийн намын ялагчийг бараг тодорхойлдог ч МАН энэ удаа намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдүүлж “туйлдуулахгүй” гэдгээ мэдэж байгаа.

Гэхдээ түүний нэр яагаад нэр дэвших магадлалтай улстөрчдийн дунд явж байсан бэ?

МАН энэ судалгааны аргачлалаар намын рейтингийг шалгах, 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа өрсөлдүүлэх найдвар бий юу, үгүй юу гэсэн асуултын эхний хариултыг авах зорилго агуулж байсан бололтой.

56781165_799765010379786_3815643997964075008_n МАН Хэнтийн нөхөн сонгуульд МУГЖ Г.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр бэлджээ

Хэнтий аймгийн ЗДТГ-ын байр

МАН-ын тойрог хамгаалах “тамга”

Энэ сонгуульд МАН МУГЖ Г.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр бэлдээд эхэлжээ. Судалгааны багийнхны тараасан санал асуулга дахь улстөрчдийн нэрсийн жагсаалтад Г.Эрдэнэбатын нэр тод байсан гэж Хэнтийнхэн ярьж байна.

Гэндэндарамын Эрдэнэбат: 1959 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг төгссөн. УДБЭТ-ийн захирал, БСШУЯ-ны Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан дуучныг 2016 онд МАН-ын удирдлагууд Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар томилсон байдаг.

Гэхдээ дуучин Г.Эрдэнэбат Засгийн газарт тэтгэвэртээ гарах болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийг өгөөд удаж байгаа юм байна. Тэтгэвэртээ гарах нь дуучны хүсэл биш. Энэ бол төрийн албан хаагч УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн Сонгуулийн хуулийн заалтад нийцүүлсэн МАН-ын шийдвэр байсан бололтой юм.

Итгэл үзүүлээд, томилолт өгч сонгуульд оролцуулсан гишүүн Д.Гантулга нь хамгийн муухай түүх үлдээх асуудлын нэгд нэр холбогдсон. Сонгууль яг энэ хүний тойрогт болох гэж байгаа тул МАН нэлээн барьц алдаж, аль болохоор нэр цэвэр хүн хайж байгаа бололтой.

Г.Эрдэнэбат бол ард түмний хайртай дуучин. Авлига, хээл хахуулийн дуулиан, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон МАН-ын даамал түшмэдийн дэргэд нэр цэвэр хүн. Тиймээс түүнийг Хэнтийн нөхөн сонгуульд сойж, намын нэр хүнд, тойргоо хамгаалах бодлогыг МАН барьж байж болох юм.

Нөхөн сонгуульд нэлээд хашир хандаж, найдвартай хүнээ илгээх тактик бол МАН-ын хувьд тогтсон уламжлал. Ганц нөхөн сонгуульд ч гэхгүй, УИХ-ын сонгуульд ч тойрог алдахгүйн тулд дуучин, тамирчин, бөх, яруу найрагч гэх мэт улс төр, хууль эрх зүйн “А” ч үгүй хүмүүсийг нэр дэвшүүлж азаа үзэх нь МАН-ын л эхлүүлсэн арга.

Дараа нь тэдэндээ улстөрийн цагаан толгой заадаг, олон сонгуулийн турш нөмөр болсон энэ тактикаа МАН энэ удаа Хэнтийд давтах гэж буй бололтой.

Ардчилсан нам Ж.Оюунбаатарыг сойхоор бэлджээ

АН-д Хэнтийн тойргийн өмчирхдөг, эндээс нэр дэвших бодолтой явдаг хүмүүс цөөнгүй бий. Тэд бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөх нь байсан М.Хүдэрбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга асан С.Пүрэвжав, “Лектор” төвийн захирал Ц.Баатархүү, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар.

Гэвч нэг хэсэгтээ Хэнтийд “эзэн суусан” байсан Б.Гарамгайбаатар тэдэнд ямар ч боломж олгож байгаагүй. Энэ удаа Б.Гарамгайбаатар авлига, албан тушаалын хэргээр шалгагдан, шүүхээр асуудлаа шийдүүлж байгаа.

hentii-murun МАН Хэнтийн нөхөн сонгуульд МУГЖ Г.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр бэлджээ

Мөрөн сум

Б.Гарамгайбаатарын орон зай эзгүйрсэн ч авлигын хэрэг нь чихнээс уясан хонх шиг жингэнэх, уулзсан болгоны амны зугаа болох бүтэн сэдэвтэй ийм тойрог руу нэр дурдсан нөхөд зүтгэхээс эмээсэн байж мэдэх юм.

Ямартай ч, эзгүйрсэн энэ тойрог, эгзэгтэй сонгууль руу АН Ж.Оюунбаатарыг илгээхээр шийдсэн сураг байна. Ж.Оюунбаатар нь “Цагаан шонхор” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байсан.

Шонхор шувууг Хэнтий аймгийн сүлд хэмээн Засгийн газрын 2012 оны тогтоолоор батлуулж, Цагаан шонхор шувууны хөшөөг ч барьж амжсан. Засаг даргаар ажиллахдаа аймгаа хөгжүүлэх ямар ажил хийсэн, түүний гэж овоглогдох хөгжил тэнд бий юу, үгүй юу гэдгийг нутгийнхан нэлээн сайн мэдэж байгаа.

Н.Энхбаярын ээлжит сонирхол

МАХН энэ удаагийн нөхөн сонгуулийг хамгийн их шохоорхож байна. Бүр эхнээс нь, Д.Гантулгын бүтэлгүй дуулиантай зэрэгцээд л сонирхож эхэлсэн гээд хэлчихвэл буруудахгүй байх.

Гэхдээ намын даргад сонгуульд өрсөлдөх ямар ч боломж байгаагүй. Эдэлсэн ялын хугацаа дуусаагүй гэдэг үндэслэлээр түүний 2016, 2017 оны сонгуульд өрсөлдөх эрхийг Сонгуулийн ерөнхий хороо хязгаарлаж байв. Одоо түүний сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн.

МАХН-ын үйл ажиллагаа ч идэвхитэй байгаа бөгөөд энд тус нам ганцхан хүнээ сойно. Тэр нь Н.Энхбаяр. Түүний энд тэнд, хэвлэл мэдээлэлд өгч байгаа ярилцлагууд, өөрийнхөө хэлмэгдсэн болохыг тайлбарласан ярианууд зүгээр л өмнөтгөл.

Сонгууль зарлагдсаны маргаашаас Н.Энхбаяр юу хийх вэ гэдэг нь харин хамгийн сонин сэдэв. Н.Энхбаярын унасан нэр хүнд сүүлийн үед овоо наашилж байсан ч прокурор Ё.Сагсайтай холбоотой бичлэг түүнийг чамгүй “хонзогногч” нэгэн болгон харагдуулаад авлаа.

Үргэлжлэл бий

uptown.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 9 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 13 цаг 42 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 53 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top