x

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг судлах түр хороо байгуулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.15 цагт 50.7 хувийн ирцтэй эхлэн, "Түр хороо байгуулах" тогтоолын төслийг хэлэлцлээ.

Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулсан байна. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд  байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

Мөн тэрбээр, “Өнгөрсөн сарын 27-ны Засгийн газраас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх дүрс бичлэгийн эхний зургаан өдрийн 28 минутын хэсгийг албаны хүрээнд Улсын нууцаас гаргаж, ТЕГ-аас УИХ-ын гишүүдэд хаалттай горимоор үзүүлсэн. Мөн сарын 29-нд сэтгүүлчдэд хаалттайгаар буюу албаны хүрээнд үзүүлсэн” хэмээв.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, “С.Зориг агсны хэрэгтэй холбоотой олон маргаантай асуудал бий. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх шаардлагатай. С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн эсэхийг ч эцэслэн тогтоох ёстой” гэлээ. Мөн тэрбээр түр хороо байгуулснаар хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх ямар боломжтойг тодрууллаа.

Өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хорооноос хэргийг шалгах Ажлын баг байгуулж байжээ. Гэвч ажлын баг мөрдөн байцаах ажиллагааны нууцын зэрэглэлтэй материалтай танилцах боломжгүй юм. Харин Түр хороо нь байнгын хорооны статустай ажилладаг тул нууц материалуудтай танилцах боломж бий болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд тайлбарлав.

Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг нэг өрөөнд хорьсон үеэс эхлээд л хууль зөрчиж эхэлсэн. Үүнийг гүйцэтгэх ажиллагаанд 200-300 хүн оролцсон гэдгийг ТЕГ-аас мэдээлсэн. Энэ хэргийн гүйцэтгэл яг 1937 оны хэлмэгдлүүлэлтийн онцгой комиссын загвараар ажилласан байна” гэлээ. Мөн шүүх хурлын үеэр сэжигтнүүдийн эсрэг мэдүүлэг өгсөн гэрч нар мөрдөн байцаах ажиллагаанд оролцсон хүмүүстэй хамааралтай байсныг цохон тэмдэглэв.

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой баримт, 70 минутын дүрст бичлэгийг Үндэсний аюулгүй байдлын гишүүдэд үзүүлсэн тухай мэдээлэл байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар дурдлаа. Мөн уг бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх шаардлагатай гэв.

Засгийн газарт тагнуул, цагдаагийн байгууллага харьяалагддаг. Тиймээс Засгийн газраас энэ хэргийг шалгах ажлын баг байгуулах боломжтой эсэхийг О.Баасанхүү гишүүн тодрууллаа. Мөн УИХ-аас байгуулагдах түр хороо 1998 оноос хойш үйлдэгдсэн бүх томоохон хэргийн шийдвэрийг ил тод болгох боломж байгаа эсэхийг асуув.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Томоохон хэргүүдийг судлах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Ер нь бол цаашдаа шүүх, хуулийн байгууллагыг ил тод, шударга ажилладаг болгохын тулд хууль, эрхзүйн орчныг тодорхой болгож, сайжруулах шаардлагатай. Эхний ээлжинд Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Үүний дараа бусад холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх болно. УИХ баталж өгнө гэдэгт итгэж байна” гэсэн хариулт өглөө.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд, “Энэ асуудлын хэрэг үйлдэгдсэнээс хойш 21 жилийн дараа анх удаа хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд Олон улсын парламентын холбоонд “хэргийг шалгаж байна” гэсэн ганц л тайлбар өгч ирсэн. Одоо асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, хариулт өгөх ёстой. Энэ бол хамгийн сүүлчийн боломж” гэв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 9 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 13 цаг 42 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 52 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top