x

НИТХ-аас дөрвөн журмыг хүчингүй болголоо

Өнөөдөр болж буй нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаанаар зарим тогтоолыг хүчингүй болгох, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн ИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцууллаа.

Тухайлбал, нийслэлийн ИТХ-аас 1995 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт садар самуун үйлдлийг хориглох тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Садар самуунтай тэмцэх тухай хуулийг 1998 онд баталж, түүгээр уг харилцааг зохицуулж буй учир хүчингүй болгохоор болжээ.

2013 онд нийслэлийн ИТХ-ын 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг хүчингүй болгуулахаар тусгасныг мөн танилцууллаа. УИХ-аас 2015 онд Хот, суурины газрыг дахин хөгжүүлэх хууль баталж, түүнийг дагалдуулж холбогдох журмыг баталсан байдаг. Тиймээс тухайн журмыг хүчингүй болгох нь зүйтэй гээд санал оруулж иржээ.

Түүнчлэн 2013 онд баталсан нийслэлийн ИТХ-ын 12/45 дугаартай “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ын тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих, мөн уг онд баталсан 23/02 дугаартай “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна.

Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгож болохгүй гээд ирэх арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулах санал гаргав. Мөн хүчингүй болгохоор оруулж ирж буй журмыг сайтар судлах хэрэгтэйг ч хэлсэн юм. Төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэлээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгох асуудлыг арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулав. 

Харин үлдсэн дөрвөн тогтоолыг хүчингүй болголоо. Үүнд:

  1. “Нийслэлийн нутаг дэвсгэрт садар самуун үйлдлийг хориглох тухай” 02 дугаар тогтоол

  2. 2013 онд нийслэлийн ИТХ-ын 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”

  3. ИТХ-аас 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих тогтоол

  4. 23/02 дугаартай “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” тогтоол

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 11 цаг 22 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 55 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 5 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 13 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 13 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top