x

Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсохыг хойшлууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцахаар хувиарт оруулсан байсан билээ. 

Гэвч байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргав. 

Тус байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дараагийн даргыг томилох шаардлагатай байгаа. Байнгын хорооны даргыг хэлэлцэх асуудлуудын дараа сонгох болсон бөгөөд өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалж явуулав. 

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлж, горимын санал гаргалаа. 

Ажлын дарга Д.Тэрбишдагва:  Оюутолгойтой холбоотой нийгэмд янз янзын юм яваад байгаа. Уг нь ажлын хэсгийг 45 хоногийн дотор шалга гэсэн. Гэхдээ Оюутолгойтой холбоотой асуудлыг 45 хоногт шалгах боломжгүй юм билээ. Ажлын хэсэг өнгөрсөн оны наймдугаар сард эхний дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны даргад мөн оны арваннэгдүгээр сард дүгнэлтээ өгсөн. Оны сүүлээр Их хурал сар гаргуй завсарласан. Энэ оны хоёрдугаар сард ҮАБЗ-д мөн өгсөн. УИХ-ын даргын захирамжаар энэ ажлын хэсэг байгуулагдсан учраас Их хурлын даргын захирамжийг авна гээд байнгын хороо хэлэлцэхгүй өнөөдрийн хүрсэн. 

Ажлын хэсэг ажлаа хийгээд дууссан гэж гэж үзэж байгаа. Санал, зөвлөмжөө гаргасан. Өнөөдөр нууцын зэрэглэлтэй шинэ материалууд нэмэгдсэн юм байна. Аудит, АТГ, Засгийн газрын ажлын хэсгүүдийн материалыг гишүүдэд өгсөн юм байна. Бид Засгийн газартай, АТГ-тай ч хамтарч ажилласан.

Тиймээс бидний гаргасан дүгнэлт нууцын зэрэглэлтэй боломжийн хэмжээнийх гэж үзэж байна. Төрийн нарийн бичгээр ахлуулсан дэд ажлын таван хэсэг ажилласан. Тэдгээр ажлын хэсгийн дүгнэлтийг нэгтгээд ажлын хэсэг дүгнэлтээ өгсөн. Түүнээс биш Тэрбишдагва гэдэг хүний байр суурь байхгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд 12 гишүүний найм нь гарын үсэг зурсан. Бид есөн удаа хуралдсан. Есөн удаа хуралдахад 2-3-хан удаа ирсэн гишүүн ч бий.   

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Оюутолгойн гурван материалыг өчигдөр орой хоёрыг нь өгсөн. Өнөөдөр нэгийг нь өгч байна. Тиймээс гишүүдэд танилцах боломж олгоё. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хойшлуулж байгаад тухтай ярих нь зүйтэй байх. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энд процессын алдаа гарсан юм шиг байна. Юу гэхээр ажлын хэсгийн материалтай гишүүд дөнгөж өчигдөр орой авч танилцах гэж байна гэж ойлгож байна. Гэтэл байнгын хорооны гишүүдэд тараагдсан материал дээр Оюутолгойгоос хариу тайлбар ирсэн байна.

Зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өчигдөр орой хүргэгдсэн материал Рио тинтод хүргэгдсэн байна. Дотор нь бидэнд тараагдсан нууцын зэрэглэлтэй материалд бүгдэд нь хариу өгчихсөн байна. Зүйл, заалт бүрээр нь. Бид танилцаж, хэлэлцэж амжаагүй байтал биднээс өмнө нөгөө тал танилцаад, хариуг нь өгчихсөн байна. 

Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Монгол төрийн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюутолгой тодорхойлж байгаа нь хэтэрхий задгай байна. 

Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх: Оюутолгойтой холбоотой гурван материал гишүүдэд тараагдсан. Хоёр нь нууцын журмаар, нэг нь энгийн журмаар тараагдсан. Ажлын хэсгийн том тайлангын хураангүй хэлбэрийг энгийн журмаар гишүүдэд тараагдсан. Тэр энгийн журмаар тараагдсан тайланг өнгөрсөн Баасан гарагт байнгын хорооны даргын зүгээс Оюутолгой компанид албан бичгээр өгөөд тайлбар, санал хүссэн. Үүний дагуу Оюутолгойгоос өнөөдөр тайлбар ирүүлсэн байгаа юм. Нууцын журмаар хоёр материал тараагдсаны нэг нь Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын тайлан. Нөгөө нь ЗГХЭГ-аас байнгын хороонд ирүүлсэн танилцуулга.  Яг ажлын хэсгийг том дүгнэлт тараагдаагүй байгаа. 

Ийнхүү Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын санал гаргаж, санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 71 хувь нь хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн учир гишүүдийг бүрэн танилцах хүртэл уг асуудлыг хойшлуулав. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 10 цаг 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 12 цаг 12 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 12 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 12 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top