x

Ц.Цолмон УИХ-ын даргын удаа дараагийн хүсэлтийн дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, түүний оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд Д.Хаянхярваа гишүүний хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонгийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг уншиж танилцуулав. Уг хүсэлтэд “Таниас тавьсан удаа дараагийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөгдөх хүсэлтээ гаргаж байна. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү“ гэжээ. 

Ц.Цолмонгийн чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хэлсэн юм. Тэрбээр “Стратеги төлөвлөгөө гэж 2002 онд баталсан баримт бичиг бий. Төрийн албаны шинэ хуулийн дагуу УИХ-ын Тамгын газрын ЕНБД-гаар ахлуулсан ажлын хэсэг стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах, гүйцэтгэлийн төлөвлөгөө болгон өөрчлөх шаардлага тавигдсан. Энэ асуудлаар хурал яваагүй учраас үүнийгээ явуул, ажлаа хий гэсэн асуудал тавьж байсан.   

Мөн дараа нь УИХ-ын Тамгын газрын техникийн саатлаас болж чуулганы хуралдаан саатсан. Тэр үед УИХ-ын гишүүд л хурууны хээгээ буруу дараад байгаа мөн хурууны хээ таних төхөөрөмж 600 сая төгрөгийн үнэтэй гэх мэт ташаа мэдээлэл тараагдаж, гишүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал үүсч байсан. Тиймээс үүнийгээ шийдвэрлэ гэдэг шаардлага, саналыг тавьж байсан. 

Их хурлын нэр хүндийг өөрчлөх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах ажлын шаардлага байгаа учраас Тамгын газрын чиглэлээр ажилласан илүү туршлагатай Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байгаа юм” гэсэн хариулт өгсөн юм. 

УИХ-ын даргын тайлбартай холбогдуулж Д.Хаянхярваа гишүүн дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Нэр дэвшиж байгаа хүний тухайд ярих юм байхгүй. Манай Тамгын газрын чадвартай хүмүүсийн нэг. Ц.Цолмонгийн тухайд ажлаа муу хийсэн гэж боддоггүй. Мэргэжлийн талаасаа ч танд гологдох юмгүй. 

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын бид хайрлах цаг болсон. Төрийн албан хаагчид өөрийн итгэл үнэмшилгүй болсон. Энэ нь хууль дүрэм харгалзахгүйгээр халж, өөрчилдгөөс болсон. Бүр болохгүй бол өргөдлийг нь аваад алга болгодог. Энэ бүхэн төрийн ажлын чадамжийг сулруулж байна. Бид ингэж болохгүй” гэсэн юм. 

Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. 

Санал хураалтаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонг чөлөөлөхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн түүний оронд Л.Өлзийсайханыг томилохыг ч гишүүдийн олонх дэмжсэн юм. 

УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ийг чөлөөлөх, томилох асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 10 цаг 29 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 2 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 12 цаг 12 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 12 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 12 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top