x

З.Дашдаваа: Авлигын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.05.14/ Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзаж, тус газрын үйл ажиллагаатай танилцав. УИХ-ын даргыг Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцахад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа өнөөдрийн байдлаар 41.000 орчим төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, авлига албан тушаалын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна гэв. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгэм, иргэдийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг манай хамт олон үндсэн зорилгоо болгож байна хэмээн З.Дашдаваа онцлоод, авлигын нөхцөл амаргүй байгаа ч бид төрийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах болно гэлээ.

Авлигатай тэмцэх газрын удирдлагаас эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хэд хэдэн санал танилцуулав. Тухайлбал, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг дуулгаад, гомдол мэдээлэл их ирдэг, шалгах хэргийн тоо олон байгаатай холбоотойгоор Мөрдөн шалгах хэлтэс, мөрдөгчдийн ачаалал эрс нэмэгдсэн ч орон тоо өөрчлөгдөөгүй хэвээр байгааг тэмдэглэв.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан болон хэлтэс, албадын дарга нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ажил байдлаа танилцуулж авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээ, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын явц, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн зэрэг асуудлаар санал солилцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн өрөө тасалгаагаар орж, зарим ажилтан, албан хаагчтай ярилцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар нийгмийн тэгш бус байдал газар авч, шударга ёсны төлөөх иргэдийн хүсэл эрмэлзэл эрчээ авч байгаа нь зөвхөн Монголыг төдийгүй дэлхий дахиныг хамарсан үйл явц болж байна. Авлигаас ангижрах, урьдчилан сэргийлэх, албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэг, түүний дотор олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шударгаар шийдвэрлэх, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж чадна гэдэгт та бүхэнд итгэж байна гэлээ. Түүнчлэн авлига авсныг илрүүлж шийтгэхээс илүү авахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажил та бүхний гол зорилго. Тиймээс соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах шаардлагатай гэж онцоллоо.

Тэрээр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй байлгах, ажилтнуудын хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурал дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр боловсруулж буй Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийг тус газрынханд өгөөд “Төрийн албан хаагчдын ёс зүй ямар байх ёстой, хэрхэн зөрчигддөг, яаж сэргийлбэл зохилтойг хамгийн сайн мэдэх хүмүүс бол та нар. Тиймээс хуулийн төсөлд саналыг тань авахаар тусгайлан өгч байгаа юм. Хэлэлцэж, санал бодлоо нэгтгээд, ойрын үед УИХ-д ирүүлэх хэрэгтэй” гэсэн үүрэг даалгавар өгөв. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа хуулийн зүйл, заалтын талаарх саналаа Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлэхийг даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 10 цаг 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 12 цаг 12 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 12 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 12 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top