x

Эрхэм гишүүдийн эрх ямба хэргийн нөхцөл байдлыг тогтооход саад учрууллаа

Өмнөх (өдрийн) дугаарт төрийн ордонд хяналтын камер байхгүй байгаа нь өнгөрөгч баасан гаригт болсон золгүй явдлын нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэл учруулж байгаа тухай мэдээлсэн(“Зууны мэдээ” сонин). Харин тийм байхад хүргэсэн зүйл нь юу вэ?

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү зуурдаар нас барснаас хойш зургаан хоног өнгөрлөө. Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалттай газар төрийн өндөр албан тушаалтан асан гэнэтийн байдлаар амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага ч, эмч нар ч хэлж чадахгүй, амандаа ус балгасан мэт л дуугүй байна. Харин даваа гаригт АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын хийсэн мэдээллээс олон нийт там тум мэдээлэл авлаа.

Тэд өмнөх өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан “Зүрх нь гэнэт хаагдаж шат руу унасны улмаас нас барсан” гэх мэдээллийг үгүйсгэв. Гэсэн ч тэр мэдээллийг тараасан эх сурвалж нь тодорхойгүй байна. Хэрвээ Х.Тэмүүжиний хэлсэнчлэн “Дөрөвдүгээр сард (энэ оны) Солонгост бүх шинжилгээ өгсөн. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал байгаагүй” гэдэг нь үнэн бол талийгаачийг “зүрх нь хаагдсаны улмаас” гэх мэдээллийг хэн тараасан байж болох вэ? Ямар зорилго, шалтгаанаар?

Шүүх эмнэлгийн (химийн шинжилгээний) дүгнэлт хараахан гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар “өндрөөс унаж, гэмтлийн улмаас нас барсан” гэдгийг нь лав тогтоосон байна. Гэвч Х.Тэмүүжин сайд асны хэлсэн “их хэмжээний гэмтэл авсан” гэдэг үгийг эмч нар дахиад тайлбарлах хэрэгтэй болно. Тэр гэмтлүүд бүгд өндрөөс унасны улмаас бий болсон уу? Эсвэл...

Энэ олон тодорхойгүй зүйлийн ард нэг л зүйл тодорхой байна. Хэрвээ төрийн ордны гудамж, булан бүрт хяналтын камер байсан бол, хэрвээ талийгаачийг өндрөөс унасан даруйд нь (уг нь бол, хэрэв талийгаач хоёрдугаар давхрын гонхноос унасан хэдхэн алхмын цаана төрийн ордны хамгаалалтын ажилтан сууж байгаа шүү дээ) олж эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амийг нь аварч чадах ч байсан юм бил үү? Тэгээд хэрхэн, ямар нөхцөл байдалд энэ осол эндэл болсныг хугацаа алдалгүй хэлж чадах байсан ч юм бил үү?

Гэвч харамсалтай нь төрийн ордонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх ямба, дур зоргоос болж хэрэг явдал иймдээ тулаад байна. Өмнөх удаад төрийн ордны хамгаалалт болон хяналт туйлын дутуу дулимаг байгаа тухай сануулсан. Гэвч ийм болгосон эзэн нь Төрийн тусгай хамгаалалтынхан бус, тэнд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө. Учир нь ТТХГ-аас төрийн ордонд камер тавихыг цаг үргэлж сануулдаг, шахаж шаарддаг боловч манай гишүүд “УИХ-ын гишүүний бүрэн эрх”-ээр халхавчлан байнга татгалзаж, эсэргүүцэж ирсэн. Хэн нэг хамгаалалтын ажилтан өөрийнх нь эрх ямба бүхий "өгзгийг" камерийн цаанаас хараад сууж байгаасай гэж тэд хүсдэггүй. 

Эсвэл угаасаа хулгай, булхайгаа хийхэд нь саад болно гэж үздэг ч байж магадгүй. Үүнийх нь үр дүн өнөөдрийн энэ золгүй (одоогоор санаатай гэмт хэрэг байсан гэж тогтоогоогүй байгаа) осол. Бүр цаашлаад хяналтын камер байхгүй юм чинь хүнгүй газар олж байгаад нэгийгээ нухчихсан байхад ч “үгүй” гэх газаргүй болж байна. Тэр байтугай гэгээн цагаан өдөр төрийн яам руу гүйж ороод хамгаалалтын ажилтны нүдэн дээр нэгийгээ дүрчихсэн тохиолдол гарч л байсан юм шүү дээ. Ерөнхий сайд маань хүртэл саяхан (хэдхэн жилийн өмнө) УИХ-ын гишүүнийг чуулганы танхимаас чирч гаргаад хэвлэлийнхний нүдэн дээр балбачихаж байсан юм шүү дээ.

Ийм л хүмүүжил, моральтай нөхөд “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр” далайлгаад явж байна. Төрийн тусгай албыг ч (ТТХГ-ыг хэлж байна) алба биш болгож, ажил үүргийг нь цалгардуулж байна. Адаг сүүлд нь өөрсдөө ч амиа алдахад ойрхон байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (202.55.188.42)
    76ын эрх ямба гэж юу вэ.Улс орноо ар ширгүй.ард иргэдээ тайван амьдралд ажилтай.гэдэс цатгалан.бага насны хүүхдүүдэд хүчирхийлэл үгүй тийм нийгэмд амьдруулчихаад эрх ямбаа ярь.Яаралтайхан шиг наад нэг балай УИХын халдашгүй эрх гэгч ямбаа цуцлах хууль гаргаа хэрэгтэй.Манай ерөнхийлөгч ч гэсэн нэг зориг муутай бгаад бхын.их л найдаж бсын.Украйны шинэ ёрөнхийлөгч тангараг өргөсөн үеэсээ зоригтой дуугарч эхэллээ дээ
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 цаг 51 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 11 цаг 24 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 11 цаг 35 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 11 цаг 53 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top