x

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Дорноговь аймгийн Мандах сумын Будран багийн нутагт өнөөдөр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын дагуу баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нийт урт 414.6 км бөгөөд өнөөдөр нээлт болсон газар нь 290 дэх км юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50км төмөр замын зураг төслийг гаргасан тул бүтээн байгуулалтын ажлыг энэ цэгээс албан ёсоор эхлүүлж байгаа хэмээн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэллээ.

Өнөөдөр ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны, дөрвөлжин болон дугуй хоолой, гүүрний бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа юм.

Төмөр зам барьж байгуулахад нийт 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллана. Шууд байдлаар 3700 орчим хүн ажил орлоготой болох бөгөөд шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болох юм.

Бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 7781 ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар хийж гүйцэтгэнэ.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2008 оны сонгуулиар бүрэлдсэн УИХ хамтарсан Засгийн газар байгуулах үед миний бие Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан гэдгийг Та бүхэн мэдэх байх.

Сайд бодлого тодорхойлох ёстой тул тухайн үеийнхээ яам, хамт олонтойгоо нийлж авто зам, төмөр зам, орон сууцны бодлого боловсруулсан байдаг. Ингээд 21 аймгаа 6000 км урт авто замаар холбох бодлого 90 хувьтай үргэлжилж байна. Мөн 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж дууссан. Түүнчлэн монголчууд анх удаа өөрсдөө төмөр замын бодлогоо боловсруулж, 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аар баталсан.

Товчхон түүх ярихад 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг. Тухайн үед орчин үеийн төмөр зам барих техник хэрэгсэл байгаагүй. Ихэнх нь гар аргаар баригдсан тухай түүхийн архив, баримт бий. Мөн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 700 орчим км төмөр замыг богино хугацаанд барьж дуусгасан. Давтан хэлэхэд одоогийнх шиг төмөр зам тавих машин механизм, техник хэрэгсэл өндөр хөгжөөгүй байсан үе. Тиймээс бид орчин үеийн техник хэрэгсэлтэй энэ үед 414 км төмөр замыг хоёр жилээс богино хугацаанд дуусгах ёстой гэдгийг цохон тэмдэглэе.

Хэдийгээр УИХ-аар Төмөр замын талаар баримтлах бодлогыг 2010 онд баталсан ч хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөлгүй олон жил алдсан. УИХ, Засгийн газрын танхим дотор энэ бүтээн байгуулалтыг зогсоох, ямар нэг байдлаар хорих хүмүүс бий. Дотоодын дайсан хүчтэй байна. Харин У.Хүрэлсүх, зарим сайд нар зориг гаргаж, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөнд баяр хүргэе.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гээд залуу сайдууд хүрэлцэн ирж газар дээр нь танилцах явцдаа энэ бүтээн байгуулалт Монгол Улсад ямар их чухал вэ гэдгийг мэдэрсэн байх.

Энэ бол 1990 оноос хойших том бүтээн байгуулалтын шанг татаж буй явдал юм. Бүтээн байгуулалт үргэлжлэх ёстой.

Далайд гарцгүй манай улсад энэ дэд бүтэц эдийн засгийн хувьд асар чухал ач холбогдолтой юм. Энэ бүтээн байгуулалтын хөрөнгө, мөнгийг шийдэж байгаа “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг 2015 онд улс төр, бизнесийн бүлэглэл нийлээд урд хөршид 100 жилээр нь өгөх гэж байсныг та бүхэн мэдэж буй байх. Газар нутагтай нь, баялагтай нь урд хөршид өгөх гэж байсан компани ашигтай ажиллаад 2018 оны ашгаасаа энэ бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж байна.

Энэ хөрөнгө оруулалт гадны валют биш, хүүгийн дарамтгүй, гадаад ажилтангүй, бидний өөрсдийн олсон орлого юм. Энэ бүтээн байгуулалтад оролцож байгаа бие бүрэлдэхүүн цалин авч, тэдний өмсөж зүүх, идэх хоол хүнс гээд бүгдийг дотоодоос авч байна. Энэ бол бид өөрсдөдөө өгч буй үр өгөөж юм.

Бид хийж бүтээж чаддаггүйн жишээ байх ёсгүй. Энэ бүтээн байгуулалтаараа хийж бүтээж чаддагийн жишиг болох ёстой.

Баярлалаа та бүхэнд” гэлээ.

Мөн бүтээн байгуулалтын нээлтийн үеэр:

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: “…Их бүтээн байгуулалтаар бий болох ган зам галт тэргээр дүүрэн байх болтугай. 414 км зам дагуух 30 гаруй орд эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх болтугай…”

ЗХЖШ-ын дарга А.Ганбат: “…Монгол Улсын зэвсэгт хүчин тайван цагт эх орноо батлан хамгаалахаас гадна улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож ирсэн. Бидэнд ийнхүү томоохон үүрэг даалгавар өгсөн нь итгэл найдвар хүлээлгэж байгаа хэрэг юм. Бид сахилга баттай, бүтээлчээр бүтээн байгуулалтын ажлаа хийж дуусгана. Бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт хүсэж байна…”

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин: “…Манай аймагт төмөр замын бүтээн байгуулалт эхлэх гэж буйтай холбогдуулан хөрөнгө оруулах, бизнес эрхлэх санал олноор ирж байна…”

Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл: “…Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замын ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байгаа. Захиалагч компанийн хувьд богино хугацаанд, шаргуу хийж гүйцэтгэх талаар анхаарч ажиллана. Энэ ажилд ЗХЖШ-ын туршлагатай хамт олон оролцож байна. Бид км замын өртгийг Алтанширээд тавьсан км замын өртөгт тулгуурлан барихаар төлөвлөж байна. Цаг хугацаанд нь ажлыг дуусгахаар хичээн ажиллах болно…” зэргээр сэтгэгдлээ илэрхийлэв.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нарын албаны хүмүүс оролцсон бөгөөд нээлтийн төгсгөлд зам ангийн техник хөрс хөндөн төмөр замын ажлыг эхлүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Bb (66.181.161.117)
    Bid chadnaa.
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • Bb (66.181.161.117)
    Bid chadnaa.
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 цаг 51 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 11 цаг 24 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 11 цаг 34 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 11 цаг 53 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top