x

Монгол Улсын экспортын хэмжээг нэмэх боломжийг Элчин сайд нарт танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбоо болон түүний гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

2009 оноос эхлэн зохион байгуулж буй Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт маргааш буюу энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо болох юм. Уулзалт нь Элчин сайд нар Улаанбаатар хотноо цуглан Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтын ажиллагааны талаар санал солилцох боломжийг олгодог билээ. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын гишүүд Элчин сайд нарт мэдээлэл хийж, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеа болон 20 улсын Элчин сайд, 6 улсын Элчин сайдын яамны Түр хамаарагч оролцох юм. Уулзалт бүрийн өмнө тогтсон уламжлалын дагуу Элчин сайдууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Элчин сайд, төлөөлөгчидтэй  дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн мэнд дэвшүүллээ.

Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал, “Бүс ба зам” санаачилга, дотоодын хууль эрхзүйн орчинд гарч буй өөрчлөлт зэргийг тодруулж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх асуудлаар тогтож ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэр тус улсын дарга Ши Жиньпин БНХАУ импортлогч улс болж буйгаа зарласан нь анхаарал татаж, хил залгаа манай улсын экспортыг нэмэх боломж хэмээн харж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлав. Монгол Улсад экспортын олон боломж байгаа дотор хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар БНХАУ, бүс нутагтаа бараа, бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж үзэж буйгаа Төрийн тэргүүн танилцуулав. Ингэхдээ Европын улс орнуудаас дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх замаар бараа бүтээгдэхүүнийг Европын Холбоо төдийгүй манай хөрш орнуудын зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий гэсэн юм.

Элчин сайд нар Ерөнхийлөгчийн дурдсан чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоог судлан анхаарч ажиллахаа хэлсэн юм. Мөн Европын холбооны улсуудын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг дотоодын компаниудтай холбох, экспортын боломжийг нэмэгдүүлэх үүднээс өргөн хүрээний уулзалт зохион байгуулах асуудлаар ярилцаж, харилцан ойлголцолд хүрэв.

Мөн Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” санаачилгыг сонирхож, энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нарыг анхаарч ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 8 цаг 56 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 10 цаг 29 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 10 цаг 39 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 10 цаг 58 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top