x

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа ЖДҮХС-гаас 300 сая төгрөг завшжээ

Энэ удаад ЖДҮХС-гаас мөнгө “гуссан” хурган дарга нарын баримтыг манай сонин цувралаар нийтлэхээр болов. Эхний удаад нэрлэгдэх хүн бол Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Сэлэнгийн суугуул Г.Бямбаа нь 2004 оноос хойш тасралтгүй 15 жилийн турш аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллажээ. Улмаар 2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын дарга болжээ. Түүний намтрыг харвал, 1981-1994 онд Сэлэнгэ аймгийн бөөний худалдааны баазад няраваар ажиллаж байсан бөгөөд дарга болохоосоо өмнө “Халиун-Уул” ХХК-ийн захирлын алба хашиж байж. 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа нь ЖДҮХС-гаас хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Уран Сэлэнгэ” гэх компаниараа дамжуулан 2018 оны зургадугаар сарын 11-нд зээл авсан байна. Тэгвэл “Уран Сэлэнгэ” гэх компани нь БНХАУ-ын “ШинШэнДа" гэх компанитай хамтын эрхтэй байгууллага болох нь баримтаар нотлогдоод байна. Тодруулбал, тус компанийн 40 хувийг Г.Бямбаа дарга үлдсэн 60 хувийг Хятадын хөрөнгө оруулалттай дээрх компани давуу хувьцаа эзэмших эрхтэйгээр эзэмшдэг юм байна. Эндээс харахад, Сэлэнгэ аймгийн ИТХ-н дарга хятадуудтай нийлж жирийн иргэдийн авах ёстой зээлнээс хумсалсан болж таарч байна. Энэ талаар сэтгүүлчид өөрөөс нь тодруулахад тэрбээр ингэж хариулсан байдаг.

-Таны эзэмшлийн “Уран Сэлэнгэ” гэх компани ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэнүү?

-Миний нэрдээр ямар ч компани байхгүй. 

-Тэгэхлээр энэ мэдээлэл худлаа гэсэн үгүү?

-Миний хүүгийн компанийг ярьж байгаа байх. Компани нь зээл авсан үгүйг би мэдэхгүй. Миний хамааралтай компани биш. 

-Компанийнх нь 60 хувийг хятадын компани эзэмшдэг гэсэн?

-60 хувь биш. Сайн мэдэхгүй байна. 50 хувийг нь л хятадын компани эзэмшдэг байх. Ер нь хятадын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь үнэн. Талаас илүү хувь эзэмшдэг гэдэг нь харин худлаа. Сэлэнгэ аймагт ашгаасаа биш борлуулалтаасаа 2.5 хувийн татвар төлдөг. Сүүлийн гурван жил дараалан Сэлэнгэ аймгийн найдвартай татвар төлөгч болсон компани.

-ЖДҮХС-гаас хэзээ зээл авсан юм бол. Зээлээ эргэн төлж эхэлсэн үү?

-Мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Эргэн төлөх хугацаа нь арай болоогүй. Хүүгээ төлөөд явж байгаа.

-Хүүгийн тань компани зээл авахад таны оролцоо байсан уу?

-Миний оролцоо огт байхгүй. Би Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга. Тиймээс миний хариуцдаг, нөлөөлж болох яам, агентлаг гэж байхгүй. Бизээл авахад нь хамаарсан байх үндэслэл ч байхгүй гэж хариулсан юм. 

Гэтэл Г.Бямбаагийн Хөрөнгө орлогын 2015 оны мэдүүлэг дээр цагаан дээр хараар “Уран Сэлэнгэ” компанийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг гэж бичигдсэн байгаа. Эндээс харахад, тэрбээр тус компанийг үүсгэн байгуулсан хүн болж таарч байна. Улмаар өөрийн гараар үүсгэн байгуулсан компаниа төрсөн хүүБ.Энхбаатартаа өвлүүлж өгсөн аж. Ингээд ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдож, хэрэг бишдээд ирэхээр “Миний хамааралгүй компани. Хүүгийн компани, түүнээс асуу” гэж хамаг бурууг өөрөөсөө зайлуулж, хамааралгүй мэт харагдуулах гэж оролдож байгаа бололтой. Гэсэн ч хамаарал бүхий этгээд гэдэг нэр томьёонд хуульд зааснаар бол эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн төрсөн эцэг, эх, ах, эгч, бусад нэгдмэл сонирхолтой хүмүүсийг багтаадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүгээр зогсохгүй тэнэг хүн хуурч байгаа юм шиг үлгэр яриад сууж байх юм. Аймгийн ИТХ-ын даргын, аавынх нь оролцоогүй байтлаа тэр олон мянган төсөл дундаас мөнчигрөөрөө Хятадын хөрөнгө оруулалттай компани ЖДҮХС-гийн төсөлд хамрагдаж, зээл авч чадах уу. Өнөөдөр жинхэнэ ЖДҮ эрхлэгчийг “Гадна талын хавтас нь өөр өнгийнх байна” гэж нээнтэглээд төслийг нь буцааж байхад аймгийн ИТХ-ын даргын хүүгийн дээр нь Хятад компани ямар ч дэмжлэг, яриа хөөрөөгүйгээр шалгарчихаж чадна гэж үү?

Г.Бямбаагийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад, ИТХ-ын дарга болохоосоо өмнө 2015 онд нэг жилийн орлого нь 98 сая төгрөг байсан бол 2016 онд 119 сая, 2017 онд 307 сая төгрөг болтлоо өссөн байх юм. Төрийн албан хаагчийн дээр нэр дээрээ ямар ч компанигүй буюу бизнес эрхэлдэггүй хүний орлого жилээс жилд ямар үндэслэлээр хоёр дахин нэмэгдээд байгаа нь гайхаш төрүүлж байгааг нуух юун. Тиймээс Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбааг АТГ-аас шалгаж, ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулж, яллагдагчаар татан шалгах хэрэгтэй. Цаашлаад Сэлэнгийн ард түмний боломжийг хулгайлсан Г.Бямбаа, түүний хүүгийн “Уран Сэлэнгэ” гэх компанийг ч сайтар шалгах ёстой. Жаран хувийн давуу эрхтэй буюу бараг л Хятадын компани Монголын ЖДҮХС-гаас зээл авч болох уу гэдэг асуудлыг ч хөндөх нь зүйтэй юм.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 7 цаг 8 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 8 цаг 41 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 8 цаг 52 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 9 цаг 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 9 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top