x

УИХ хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох тогтоолын төслийг хэлэлцхээр боллоо

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 80 хувьд олгох төслийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоохоор” заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байна.

Холбогдох байгуууллагуудын гаргасан судалгаагаар манай улсын нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж, 10.0 пунктээр нэмэгдсэн байна.  Иймээс ядуурлын шугамд ойролцоо байгаа дундаж бүлгийн өрхөд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, хөтөлбөрийг нэмэгдүүлснээр тэднийг ядууралд өртөхөөс хамгаалах боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Энэ үндсэн дээр хүүхдинй мөнгөн тэтгэмжийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд тэтгэмж авах хүүхдийн тоо одоогийнхоос 228 мянга орчим хүүхдээр нэмэгдэх бөгөөд амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох юм байна. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж дэмжсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргаад харин мөнгөө авах эсэхийг нь иргэд өөрсдөө мэдэхээр нээлттэй болгож болох эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд төсөвт тодотгол хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх нь хууль зөрчихөд хүргэх юм биш үү гэдгийг тодруулсан. Эдгээр асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:-Засгийн газар ОУВС-тай анх хөтөлбөр тохирохдоо хүүхдийн мөнгийг бүх хүүхдийн 60 хувьд нь олгохоор тохирсон. Харин ядуурлын түвшин өссөн, нөгөө талаар эдийн зарим нааштай ахиц өөрчлөлт гарч байгаа учраас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох саналаа хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа талуудад тавьж дөрвөн сар ярилцсаны эцэст тохирч чадлаа. Бүх хүүхдэд мөнгө олгохоор шийдээд мөнгөө авах эсэхийг иргэд өөрсдөө мэдэх сонголттой болгох санал санаачилга гаргаасай гэж хүсч байна. Төсөвт тодотгол хийх эсэх тухайд энэ асуудал нь одоогийн хуульд нийцэж байгаа, учир нь төсвийн багц хоорондын зохицуулалт хийгдэх учраас төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хуулийг давж гардаг тогтоол гэж байх ёсгүй, тиймээс төсөвт зайлшгүй тодотгол хийх ёстой, энэ чиглэлээр Төсвийн байнгын хороо байр сууриа тов тодорхой илэрхийлсэн гэж үзэж байгаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хүүхдийн мөнгө нь халамжаас гадна хүүхдийн хөгжлийг дэмжих бодлого учраас цаашид үе шаттайгаар бүх хүүхдэд олгох асуудлыг хэрэгжүүлэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хүүхдийг аливаа хэлбэрээр ялгаварлахгүй байх олон улсын конвенцид манай улс нэгдэн орсон, иймээс хүүхдийн мөнгийг халамж биш хүүхдээ дэмжих бодлого гэсэн зарчмын үүднээс харж бүгдэд нь олгох ёстой, хүүхдийн мөнгөний талаар Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төсөл, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан тогтоолын төсөл хоёрыг хамтад нь хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хүүхдийн мөнгийг 12 жилийн хугацаанд олгоход нийтдээ 2 их наяд төгрөг зарцуулсан байна. Иймээс энэ мөнгө хүн амаа өсгөх, хүүхдээ хөгжүүлэх бодлого байж чадав уу, халамж болж ирэв үү гэдгийг эргэн харж, үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Бас тэр их мөнгө хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд хүртээмжтэй байж чадсан эсэх гэдэг асуудал яригдана. Гэтэл сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй, хуримтлагдсан асуудал маш их байна. Иймээс бодлогынхоо араас улстөржихгүйгээр эрүүл зөв ухаанаар харж, өөр өнцгөөс хандах нь зүйтэй гэлээ.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганболд, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 53.2 хувь нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар гишүүний асуулгын хариуг сонссоны дараа өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Bi (139.5.217.54)
    Yalgalgui buh huuhded ug
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.217.54)
    Buh huuhded uguh ni zuvshde
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (49.224.221.220)
    Ене бол Монгол хуухдийн асуудал биш юм аа. Ухамсар , хун чанарь/н асуудал болоод байгаам. Их Хурал, Засгийн газар , Сайдууд, олигархичууд, оффшорчид, олон машинтайчууд, зартай баячууд г. м хумуусийн хуухдуудед тетгемж хереггуй баймаар юм . Хуухед гедег нереер л тетгемж авна гедег чинь , ТЕТГЕМЖ ЕР Нь ЯМАР ЗОРИУУЛАЛТТАЙГ угуйсгеед байгаа юм биш уу? Тегвел хилеер орж ирсен бугдед иргений ерх едлуулне ... гевел яахав? Хятад гаралтай болгон, бусад гадаад хольцтой хун бурийг цаазлана .. гевел яахав?
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
    • 100 ugvul inflation l usnu shuu dee. Ediin zasagchid tegj l kheldeg. Sudalgaagaar notlogdson zuil.
      Zochin
      2018 оны 04 сарын 28
    • Zochin
      Ene talaar bukh niitiin sanal asuulga avmaar yumaa. Ulsiin ikh khurliinkhan uursdunduu bolon Mongoliin tolgoi bayachuudiin erkh ashigiig khamgaalj gargadag ene met khuuliin tusludiig ezeslekhed khereg bolj magad. Mongoliin khun amiin 72,8 % ni unekheer yaduu yum bol ted nar l avakh ni zuitei. 100 khuvi avakh ni buruu. Yos zuid ch niizekhgui.
      2018 оны 04 сарын 28
  • dawkaa (203.91.115.35)
    Huuhdiin mongo hezee buuh yum be
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    Hvvhdiin mongo hezee orh yumbee
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top