x

Г.Занданшатар: Гамшигт өртсөн Эрхүү мужийнханд туслах сайн санааны аян өрнөж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Орос хоёр орны хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр амжилттай өрнөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын гишүүд болон аймаг, орон нутгийн удирдлагууд Буриадад тогтмол айлчилж, ажил хэргийн хэлхээ холбоогоо өргөжүүлж байгаа нь хоёр улсын харилцаанд, түүний дотор, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өргөжилтөд чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2018 онд хоёр талын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч, түүн дотор Монгол, Буриадын хоорондох бараа эргэлт 44 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь өмнөхөөс өссөн үзүүлэлт юм. Ийм амжилт ололт байгаа хэдий ч илүү өндөр түвшинд хүргэх боломж, нөөц бидэнд бий. Түүнийг ашиглах ёстой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ. Тэрбээр 2019 он манай хоёр орны хувьд Халхын голын хамтын ялалтын 80 жил, УБТЗ-ын 60 жил, Атрыг эзэмшсэний 60 жил гээд онцгой түүхэн ой тохиож буй, тэмдэглэлт жил. Халх голд бидний нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Шинэ тосгон босож байна. Энэ ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр бид бэлтгэлээ базааж байгаа гэв.

Ноён В.А.Павлов манай хоёр орон найрамдал нөхөрлөлийн он удаан жилийн түүхтэй бөгөөд үүнийг уламжлан хөгжүүлж, нандигнан хадгалах нь хойч үеийнхний үүрэг. Буриад, монголчууд бол угсаа гарваль нэгтэй ахан дүүс. Тиймээс харилцаа, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд, бүх салбарт, харилцан ашигтай хөгжүүлэхийг бид эрмэлздэг хэмээн онцоллоо.

Тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн санал санаачилгыг дэмжин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголоос мах экспортлох, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах, монгол залуусын орос хэл сурах сонирхлыг хоёр талаас дэмжих, аялал жуулчлалыг онцгой анхаарч, Байгаль нуурын ай сав газарт амралт сувиллын газар байгуулж ажиллуулах зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр Буриад Улс Алс Дорнодын тойрогт хамаарах болсон нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сайхан боломж мөн гэдгийг уулзалтын үеэр хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Эрхүү мужийн нутаг дэвсгэр усанд автаж, олон мянган айл өрх орох оронгүй болж, хүний амь нас эрсэдсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд, ОХУ-д болон Эрхүүд их, дээд сургуульд суралцаж төгссөн монголчууд санаачилж, Эрхүү мужийн анд нөхдөдөө туслах хүмүүнлэгийн сайн санааны аян өрнүүлж эхэлснийг мэдэгдэв. Тэрбээр “Бид анд нөхөдтэйгээ ямар ч үед хамт байна. Хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг маргааш ОХУ-ыг зорино. Бид орон гэргүй болсон айл өрхийн 100 хүүхдийг энэ зун Улаанбаатарт хүлээн авч зусланд амраахаар шийдвэрлээд байна” гэлээ.

ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов зовж зүдэрсэн хүмүүст өгөөмөр сэтгэл, тусламжийн гараа сунгаж байгаа монгол нөхдөдөө гүн талархал илэрхийлье. ОХУ-ын Засгийн газраас шуурхай шийдвэр гаргаж, усанд автсан нутгийн иргэдэд туслах, нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэхүү гамшгийн хор уршгийг бид богино хугацаанд даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Уулзалтад УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь, ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын гишүүн В.П.Доржиев, А.Г.Кушнарев, В.А.Малышенко, С.М.Пашинский, Г.Д.Гунзынов, А.В.Бардунаев, Б.Ч.Батуев, В.Ж.Цыремпилов нарын зэрэг хүмүүс байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 6 цаг 20 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 7 цаг 53 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 8 цаг 3 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 8 цаг 22 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 8 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top