x

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал хүргүүлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ. Үүний өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд өгөх саналаа ЕТГ-аас холбогдох төрийн байгууллагууд руу илгээсэн байна.

Ерөнхийлөгчийн гаргаж буй саналд:

-УИХ-ын гишүүний тоог 76 байгааг 32-ooр нэмэгдүүлж, 108 болгох. Ингэхдээ 54 буюу 50 хувийг хувь тэнцүүлсэн байдлаар, 54 хувийг улсын нэг тойргоос одоогийн тогтолцоогоор сонгох.

-Улс төрийн нам байгуулах гишүүний тоог 801 байгааг 10 мянга болгож нэмэгдүүлэх.

-Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсад ногдох гэх мэт асуудлуудыг тусгажээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүний тоог 108 болгох асуудлыг УИХ-ын дарга дэмжиж байгаа аж. Учир нь 76 гишүүнтэй байх нь Монгол Улс хоёр сая иргэнтэй байх үед батлагдсан Үндсэн хуульд оруулсан заалт бөгөөд нэг хүнд ногдох төлөөллөөрөө Монгол Улс харьцангуй бага гэсэн ангилалд орж байгаа нь 108 болгох үндэслэл болсон гэлээ. Мөн гишүүдийн 50 хувийг нь хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтаар сонгох нь одоогийн төсвийн тарамдалтыг зогсоох, популизмыг гааруулахгүй байх үндсэн зорилготой аж.

Харин шинээр нам байгуулах тоог 801 байгааг 10 мянга болгох хувилбарыг зарим хуульч буруушааж байна. Энэ нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж буй заалт болсон тухай зарим судлаач байр сууриа илэрхийлж байгаа.

Эх сурвалжийн мэдээлснээр баяр наадмын өдрүүдэд болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцохдоо шүүхийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах одоогийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Сануулахад өмнөх удаа Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдэг үндэслэлээр нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Харин УИХ-ын зүгээс "хуульд заасан 30 хоногийн хугацаанд Ерөнхийлөгч саналаа ирүүлээгүй тул Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл үндэслэлгүй" хэмээн мэдээлсэн. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (79.98.213.82)
    Өөрөөс нь авахуулаад жудаггүй, хүн чанаргүй хоолны савнууд олдоод байхад дахиад худлаа ямбалахаас өөр юм мэдэхгүй шимэгчдээр яах гээ вэ. 76хүн идэхэд улс гэх юм үлдэхгүй болох гээд байхад юун 108. Хамуурсан толгойнууд нь бас л нэг туругни дугуйнууд өнхөрч буй чиглэл нь адилхан ш дээ.
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Баяр (66.181.161.126)
    Гишүүдийн тоо багадсандаа биш сонгогдсон гишүүд нь ажлаа хийхгүй байгаад байгаа юм.
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 5 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 7 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 7 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 7 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 7 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top