x

У.Хүрэлсүх: Б.Чойжилсүрэн гэж яасан ханаж цаддаггүй хүн бэ?

Сүүлийн үед нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр дуулиан болж, олон нийтийг талцуулж буй Тост, Тосонбумбын ордтой холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр харьяалах яам, агентлаг болон хууль, хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж уулзлаа.

Тэрээр Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн байна. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-"Уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархиуд уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумынхан уйлаад ярьж байна, та нар зурагтаар харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй, онгон дагшин байгаль, эко системээ аварч үлдэхийг хүсч байна. Үүнд буруу юм юу байна? Ард түмэн газар нутгаа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм бэ? Анхнаасаа хууль бусаар ологогдсон лиценз гэж би бодож байгаа. Сумын иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахгүйгээр шууд шийдвэр гаргаад Байгаль орчны яаманд ирүүлсэн гэсэн. Энэ талаар би та нарт 2-3 удаа үүрэг даалгавар өгсөн. Нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэж нөхөрт хэд хэдэн удаа хэлж байсан. Яасан цадаж ханадаггүй шунал вэ?

Олигархиуд албан тушаалтнуудад авилгаддаг байсан бол одоо ард түмнийг авилгадах гэж оролдож байна. Гурван тэс сумын иргэн Нямдаваа гэдэг хүн уйлаад ярьж байна, сумынхаа удирдлагуудын тухай. Хэлэлцүүлэгт оролцох гэж ирсэн 40 гаруй хүнийг 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж байна. Яагаад үүнийг шалгахгүй байна, цагдаагийн дарга аа, тагнуулын арга аа? Хэрэг үүсгээд шалга, үүнийг. Тэр 370 мянган тонн нүүрсний хулгай яасан бэ? Ерөнхий сайд жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байдаг, үр дүн нь хаана байна? Шударга ёсыг тогтоох ёстой, сайд нар аа. Ашигт малтмалын лицензийг нь цуцлах ёстой.

Тост, Тосон бумбын ордыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах ёстой, Байгаль орчны сайд аа. Ашигт малтмалын газрын дарга өнөөдөр шийдвэрээ гаргаад лицензийг нь цуцал. Аваачаад тавьчихсан машин, техник хэрэгслийг нь журамла, цагдаагийн дарга аа. Та өөрөө очоод ажил. Хууль бусаар олборлолт явуулсан тэр компаниар нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Хийлгэж чадахгүй бол та нар ажлаа өг. "Сауд Гоби"-гоос гадна дахиад 3-4 компани өнөө маргаашгүй ухах гээд хүлээж байгаа. Тэдний ч гэсэн тусгай зөвшөөрлийг цуцал. Одоо ашиглаж байгаа уул уурхайнуудаа л ашигла, Тавантолгойгоо, Оюутолгойгоо ашигла, одоо ашиглаж байгаа уурхайнуудаа л ашигла. Бусдыг нь цэгцэл, Д.Сумьяабазар сайд аа. Энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал, экосистемийн өмнө ямар ч хууль бөхийх ёстой.  Монголын хууль, шүүхийн байгууллага шударгаар ажиллана гэдэгт би итгэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.212.116.143)
    тийм л сүрхий юм бол өрөөндөө оруулж байгаад шанаадаач
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 5 цаг 42 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 7 цаг 15 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 7 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 7 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 7 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top