x

"Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байна

-Өнгөрсөн гурван сард нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл шүүх хавтаст хэргийг АТГ-т өгөлгүй хадгалсаар байгаа гэнэ-

Хууль, шүүх, прокурорынхон төдийгүй ард иргэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, энэ УИХ, Засгийн газраас нэг зүйлийг багагүй хугацаанд харж, горьдож, хүлээж байна. Уг нь туршлагатай улстөрч Ц.Нямдорж энэ зэргийн юмыг дор нь л зүтгүүлчихдэг шударга хүн сэн.

Гэтэл тэр Эрүүгийн багц хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг л бат гэгч нь хав дарчихаад, “явуулдаггүй дээ”.

Хууль зүйн сайд тэргүүтний явуулж өгөхгүй байгаа хуулийн төслийг баталчихвал олон авлигач, төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчдад зохих хариуцлагыг нь ногдуулах, бусдад нь хатуу сануулга болох учиртай юм.

Бүр тодруулбал, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.

Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж хуульчилсныг зүйд нийцэхээр өөрчлөн батлах шаардлага байгаа билээ.

Энэхүү хуулийн заалт нь цагаан захтнуудад ял завших таатай нөхцөл болоод байгааг олон хуульч, өмгөөлөгч, цөөнгүй улстөрч батлан ярьж буй. Гэвч хуулийн шинэчилсэн хувилбарыг эрх бүхий албан тушаалтнууд гацаанд оруулчихаад ямар нэгэн сайн цагийг хүлээгээд байх шиг таг чиг.

Одоо ийм байдлаар хэдхэн хоног өнгөрөхөд л хамгийн наад зах нь “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү болон түүний хамсаатан хэмээн нэрлэгдээд байгаа ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат тэргүүтэй албан тушаалтнуудын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, тэдэнд хамаарах хэрэг хэрэгсэхгүй болно. 

Магадгүй үүний тулд л өнгөрсөн гуравдугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан бололтой.

Мөн эх сурвалжууд “Эрдэнэт”-ийн хэрэгтэй холбоотой сэжигтнүүд ээлж дараалан ямар ч ач холбогдолгүй зүйлсээр удаа дараа гомдол гаргаж, мөрдөн байцаалтаа улам бүр сунжруулан, чадлынхаа хэрээр удаашруулж байгааг онцолж буй нь ч санамсаргүй хэрэг биш биз ээ. Өөрөөр хэлбэл, бүтэн таван сарын хугацаа өнгөрөөд байхад уг хэрэг мөрдөн байцаалтын шатандаа гацсаар байгаа юм.

Уг нь бол манай улсын мөрдөн байцаагчдад цөөнгүй жил шалгасан энэ мэт хэргийг хамгийн удаандаа гурван сарын хугацаанд шалгаад дараагийн шатанд шилжүүлчих туршлага бий.

Үүнтэй холбоотойгоор цөөнгүй хуульч “Ш.Батхүү хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээж, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй саатуулах үүргийг Ц.Нямдорж хариуцаж байгаа” хэмээн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа нь ч оргүй яриа биш бололтой.

Ганц Ш.Батхүү ч биш өдгөө улсад их хэмжээний хохирол учруулсан цөөнгүй төрийн албан тушаалтан, авлигач хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хоног тоолон хүлээн гадуур байцаагдсан болж, хавтаст хэргүүд нь хэн нэг мөрдөгчийн ширээний нүдэнд бат найдвартай хадгалагдаж байгаа.

Эдгээрийн тэргүүн эгнээнд Хөгжлийн банкны хэрэг, 60 тэрбум, ЖДҮ, офшор, АСЕМ гэх мэт дуулиантай, олон том хэрэг жагсаж буйг мартаж болохгүй. Үүнийг зарим улстөрч, УИХ-ын гишүүд, хуульчид, хэвлэлийнхэн удаа дараа сануулж, УИХ дахь нэр бүхий эрхмүүд Эрүүгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг зориуд гацааж суугааг хэлдэг ч тусыг ололгүй өнөөдрийг хүрээд байгаа билээ.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСАХ ШИЙДВЭРИЙГ ТУРШИЖ ҮЗСЭН ҮҮ

Биднийг “Энэ хуулиа өөрчлөөд өгөөч. Тийм, тийм хүмүүс ял завших гээд байна” хэмээн гуйж, гувшихаас хэтрэхгүй хүлээх зуурт хоёр жилийн өмнө Эрүүгийн тухай хуульд дээрх “но”-той заалтыг түвэггүйхэн шургуулж амжсан нэр бүхий эрх ашиг нэгтэй хүмүүс өнөөх заалтаа туршиж үзсэн шиг сууж байна гэхэд хилсдэхгүй.

Тодруулбал, тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох 700 гаруй сая төгрөгтэй холбоотой хэргийг хэлэлцээд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Энэ мэт цөөнгүй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан байдаг. Хэдийгээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “МХЕГ-ын газрын дарга асан нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлнэ” хэмээн мэдэгдээд байгаа ч хуульд өөрчлөлт оруулахаас нааш энэ байдал өөрчлөгдөхгүй гэдгийг судлаачид хэлж байна.

Нэг талаас мөрдөн байцаагчид хэргийн материалыг хангалттай бүрдүүлж хэргийг нотолдог боловч нөгөө талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол ямар ч хэрэг нотлоод нэмэргүй гэсэн үг.

Гэхдээ үнэн хэрэгтээ үүн ий цаана эрх ашиг бүхий албан тушаалтан, улстөрчид “Иймэрхүү хэргийг ингэж шийдвэрлэвэл олон нийт хэрхэн хүлээж авах нь вэ” хэмээн тандаж, нөгөө талаар ийм шийдвэрт ард иргэдийг дасгах бохир механизмаа хэрэгжүүлж байхыг үгүйсгэх аргагүй.

Дээрх хуулийн заалтыг өөрчлөн засахгүй энэ хэвээр үлдээвэл энэ мэт эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон цагаан захтнуудтай холбоотой хэргүүдийн хэд нь “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болохыг таашгүй.

Уг нь одоогоос хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно.

Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна” гэх тайлбар хэвлэлд өгсөн байдаг ч өнөөдрийг хүртэл өргөн барьсангүй.

Төгсгөлд нь дахин сануулахад, Эрүүгийн тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт орж тус хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2017 оны тавдугаар сард УИХ-ын дэд дарга байхдаа өөрчлөн баталсан байдаг.

Тэрбээр тус хуулийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж баталсан нь цагаан захтнуудын гэх авлига, албан тушаалын хэргүүдэд ял завших, хэргээс хуулийн хүрээнд цэвэрхэн мултрах боломж болоод байгаа билээ.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • GO Gan-Od (124.158.126.193)
    Улс Төрчидийн хамгийн адгийн үйлдэл нь Ард Түмнийхээ боломжийг хулгайлах явдал..ЖАСТ" Группийн ерөнхийлөгч ноён Ш.Батхүү нь Эрдэнэт Үйлдвэрийг Нефтээр хангаж байсан гавьяатан ..Монголын том эдийн засагчдийн нэгэн төлөөлөл гэж би ойлгодог ..Жирийн нэгэн бизнесмений бүтээн байгуулалтанд .. зүгээр л Улс Төр оролцчихсон тэгээд л "Хонгилынхон" ашиглачихсан л байхгүй бодит үнэн нь л ердөө л энэ Хэн хүнийг одоо цагт яаж ч буруутгадаг цаг үе!! 21 аймагт махны чиглэлийн үйлдвэрүүд барьж босгосон байхад Улс хурааж авах нэрээр Хятадуудад үнэгүйдүүлж зарчихсаныг Ард Түмэн мэдэхгүй л дээ https://youtu.be/aVpBq1aM5K
    2019 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.105.12)
    Ганзориг хамаагүйэ.харин ч эрдэнэтийн үйл ажиллагааг сайжруулсан ганц дарга нь.Орсууд үнэлсэн юм шүү
    2019 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 4 цаг 52 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 6 цаг 25 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 6 цаг 35 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 54 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top