x

Нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг эсэргүүцлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг Цэц хүчингүй болгосныг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

 

Мэдэгдэлд:

"УИХ-ын гишүүн Д.Гантулга нь гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн билээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн сонгууль зохион байгуулах тухай заасан хэдий ч Цэцийн дүгнэлтээр нөхөн сонгууль хоёр удаагаа хойшлоод байна.

Сонгуулийн тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш 2016-2019 оны хугацаанд орон нутгийн нөхөн ба дахин сонгууль 60 удаа ямар нэгэн эрх зүйн маргаангүйгээр зохион байгуулагдсаныг Сонгуулийн ерөнхий хороо нотолж байна. Тодруулбал төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь орон нутгийн нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхийг Сонгуулийн тухай хууль хязгаарлаагүй.

Сонгуулийн тухай хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой харилцааг нэгтгэсэн байдлаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан УИХ ч тэр, орон нутгийн ч тэр нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхтэй билээ.  

Гэтэл УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо ямар нэг шийдвэр гаргаагүй байхад түүний өмнөөс төрийн албан хаагч гэх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн дүгнэлт гаргаж УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон. Дараа нь Цэц нь УИХ-ын гишүүн  Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох замаар сонгуулийг хойшлуулахаар завдсан боловч олны эсэргүүцлээс зайлсхийн, санал авах өдрөөс 180 хоногийн өмнө сонгуульд оролцох тухай Сонгуулийн тухай хуулийн заалт болон нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай УИХ-ын тогтоолоор халхавчлан нөхөн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлуулсан.

Харин Сонгуулийн хуулийн уг заалтын дагуу 2016 оны ээлжит сонгууль явагдсан ба энэ талаар эрх зүйн маргаан гараагүй болно. Түүнчлэн өнгөрсөн 27 жилийн хугацаанд УИХ-ын нөхөн сонгуулийг Засгийн газрын нөөцөөс гаргахад мөн л эрх зүйн маргаан үүсч байгаагүй. Тухайлбал УИХ-ын 2002 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлж байжээ.

Дээрхээс үзэхэд Үндсэн хуулийн цэц нь эрх баригч нам, тэр дундаа түүний дарга Ухнаагийн Хүрэлсүхийн захиа даалгавраар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хоёр удаа Үндсэн хуулийн цэцээс хойшлуулж, хүчингүй болгосныг эсэргүүцэж байна.

Иймд Үндсэн хууль, Хэнтийн аймгийн сонгогч иргэдийн сонгох эрхийг зөрчсөн 2019 оны 02 дугаар дүгнэлтээ хүчингүй болгохыг Үндсэн хуулийн цэцээс шаардаж байна.

Цэц өөрийн гаргасан дүгнэлтээ хүчингүй болгож байсан тохиолдолд Цэцийн түүхэнд хэд хэд гарч байсан. Тухайлбал Цэцийн 1994 оны 01 тогтоол, 2000 оны 01 тогтоолоор урьд гарсан дүгнэлтээ өөрчилж байсан болно" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 4 цаг 11 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 44 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 54 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top