x

Л.Элдэв-Очир: Бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын төслийг хэлэлцэхийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гарсан зарим заалтад найруулгын чанартай засвар хийж, санал хураалт явуулсан. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд нэмэлт өөрчлөлтийн төсөл болон санал хураалгаж буй заалтуудад сэтгэл дундуур байгаагаа илэхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 

-"Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох асуудал байсан. Гэвч энэ асуудал хоёр дахь шатны хэлэлцүүлэг дээр намын бүлгээс 100 хувийн дэмжлэг авсан боловч чуулганы хуралдаанаар унасан. Нэр бүхий 62 гишүүний төсөл дэх заалтын хамгийн гол заалт болох Ерөнхийлөгч бүх шатны шүүгч нарыг зөвхөн батламжилдаг байхаар оруулсан боловч  санал унаж одоогийнхоороо буюу бүх шатны шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог хэвээр үлдлээ. Шүүх засаглал нэг хүний хараат болчихлоо. Энэ нь дараа дараагийн Ерөнхийлөгчдөд хонгилын түлхүүрийг барих сэдлийг нь төрүүлнэ. Үүнийг би зохион байгуулалтайгаар унагаасан гэж харж байгаа. Намын бүлэг дээр дэмжчихээд УИХ-ын чуулган дээр 10 гаруй хүн эсрэг санал өгсөн. Энэ бол агуу том хуйвалдаан.

Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна. Би хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүдэд тун  харамсаж байна. Тэр дундаа манай намын гишүүд. Намынхаа нөхдийн нүүрийг эргэж харах нүүртэй байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой ил тод нөлөөлсөн асуудлыг оруулж ирэхэд хүчээр унагааж, улс орны хөгжлийг боомилсон асуудлыг оруулж ирсэн. Нэг хүн тэр чигээрээ бяртай байдаггүй юм. Бяртай хүн болгоны үүдийг сахиж хүн амьдардаггүй юм.  Энэ шүүх засаглалын заалтыг өөрчлөхгүй бол авлигыг таслах зогсоож чадахгүй боллоо. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нарт хонгилын түлхүүр ирэх нь" гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ZOCHIN (223.62.8.113)
    TER URWAGCH GISHUUDIIN NERSIIG NI GARGAAD ZARLAAD UGUUCH
    2019 оны 09 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN (223.62.8.113)
    UNEHEER unen shde jinhene hongil hudulj ehellee.esreg sanal ugsun Ardiin namiin gishuudiig ner dewshsen ch songohgvi baihiig ard tvmneesee hvsej bna.Eldewochir gishvvndee talarhlaa.bainga shudarga vnenii omno busad huwalznuuddaa surgamj bolj yawaarai.amjilt hvsie
    2019 оны 09 сарын 15 | Хариулах
  • zochin (202.126.88.35)
    Battulgiin talaar vnen vg heleed bga gants hvn de
    2019 оны 09 сарын 14 | Хариулах
  • Тоохгүй (64.119.20.43)
    Энэ бол ёстой эвгүй хүн дээ! Дандаа Эрдэнэ Баасанхүү нар шиг хэрүүл хийж байдаг, тэр нь голдуу заналхийлэл байдаг, яваандаа ЕС- д санаатай байх магадлалтай. Хэн энэ балайг тоох вэ дээ! Мөнгөөр цохиж гардаг цаг өнгөрч байгаа биздээ!
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • Монгол иргэн (202.9.42.80)
    Хэн хэн гэдэг гишүүдийн нэрийг олон нийтэд мэдээлээч
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 4 цаг 10 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 43 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 54 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top