x

Ард нийтийн санал асуулгад оруулах ҮХНӨ-ийн төслийг АН дэмжихгүй

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын санаачлагаар “Олон улсын ардчиллын өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Маргааш буюу есдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” /Ардчиллаа хамгаалъя/ уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ тухай АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

-"НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Олон улсын ардчиллын өдөр” хэмээн тунхагласан байдаг. Монгол Улсыг ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлдэг. Тэр тусмаа Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс ч “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. 

Тус арга хэмжээ “Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурал, хэлэлцүүлгээр эхэлнэ. Онол практикийн хурал Туушин зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын зочид болон бусад  улс төрийн намын төлөөллүүд оролцох юм. Мөн энэ өдөр Сүхбаатарын талбайд гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно. 

Түүнчлэн есдүгээр сарын 13-ны орой төв талбайд Монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулна" гэв.  

Мөн АН-ын дарга С.Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон ард нийтийн санад асуулгад АН ямар байр суурьтай байгаа талаар товч мэдээлэл хийлээ. 

С.Эрдэнэ:

-“Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийн төслийн тухайд бид эсрэг байр суурьтай байгаа. УИХ-ын 62 гишүүний анх өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон АН, Ерөнхийлөгчийн саналууд төсөлд тусгалаа олж чадаагүй. Анхны зорилтоосоо ухарсан. Тиймээс хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжсэн төслөөр ард нийтийн санал асуулга явуулбал АН дэмжихгүй" гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 4 цаг 11 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 44 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 55 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top