x

Ц.Нямдоржийг боомилох шахсан “Дубайн гэрээ”-г цуцлах уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан “Дубайн гэрээ” хочит Рио Тинто компанийнхантай Дубай хотноо байгуулсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтынсанхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халдсан байна. Тэдний маргааны сэдэв энэ л Дубайн гэрээтэй холбоотой юмсанж. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ эдийн засгийн үр дагавартай холбон тайлбарлаж “Улс төрийн түвшинд, цаашилбал, шүүхийн түвшинд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг буруутгасан байр суурь илэрхийлсээр байх нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгнө. Түүнчлэн ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцогдоно” гэхчлэн ярихад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог хэмээн шүүмжилжээ. Хариуд нь Ц.Нямдорж сайд эрхэм гишүүнийг олон жил шантааж хийж амьдарлаа, одоо боль гэхчлэн хэгжүүрхсэнээс болж Х.Болорчулуун гишүүн уурсан босч очоод Ц.Нямдорж сайдын хоолойг нь боож түлхсэн байна. Хоёр гишүүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгаагүй бол, хэрэв Ц.Нямдорж сайдын ард хүн байгаагүй гэнэтийн “дайралтад” савж унасан бол яах ч байсан юм билээ. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн төлөө “сүүлчийн цамцаа урагдтал” тэмцэхээ амласан Ц.Нямдорж Оюутолгойн бүтээн байгуулалтын төлөө зодуулах шахав. 

Тэмцэл гэхэд жижигдэх энэ “үзэгдэл”-ийн цаана Х.Болорчулуун гишүүний “ялалт”, аархал ямар үр дагавар дагуулах вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна. 

Ц.Нямдорж сайдын өчигдөр бүлгийн хурал дээр хэлснээр бол “Английн хатан хааны, Ротшильдийн гэр бүлийнхний, Еврейчүүдийн багаас бүрдсэн хүчирхэг хөрөнгө оруулагчдаар ингэж “тоглох” хэрэггүй гэнэ. Энэ асуудлыг сонсч суусан Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэдийгээр “бөөрөнхийлсөн” байр суурь илэрхийлсэн ч бүлгийн бусад гишүүд болон Ц.Нямдорж сайдын сануулж хэлсэн үр дагаврын тухайд анхааралтай хандаж, магадгүй “саарал” байтугай “хар жагсаалт” руу орж мэдэх шийдвэр гаргахгүйн тулд асуудалд нухацтай хандаж санал нэгдэх хандлагатай байсан ч Т.Аюурсайхан нарын зарим гишүүний шүүмжлэлтэй тулгарч байжээ. 

Оюутолгойн гэрээ бол дэндүү олуулаа хэлэлцэж баталсан, гадны томоохон хөрөнгө оруулагчдыг хамарсан учир дэндүү ил тод гэрээ. Тэр үеийн УИХ, С.Баярын Засгийн газар, түүний сайд нар. Үүнд Зам, тээврийн сайд асан Х.Баттулга ч орно. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч багтана. Энэ бол тухайн үеийн эрх баригчдын хамтын шийдвэр.. Тухайн үед буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө” гэсэн байдаг.“Оюутолгой төслөө хөдөлгөж хөгжлийн түгжээг мулталлаа” гэж бахтай мэдэгдэл хийсэн Ч.Сайханбилэг хожим нь өөрийнхөө орох камерийн түгжээг нээж байгаагаа гадарлаагүй биз ээ. Тэд хавчигдсан, хатаагдсан, хоригдсон, суллагдсан, одоо ч шалгагдаж байна. Харин энэ хооронд “Дубайн гэрээ” монголчуудад ямар өгөөж өгөв? 

Оюутолгой компани өнөөдрийг хүртэл Монголын банкуудад ямар хэмжээний доллар оруулж ирэв. Татвар, нийгмийн даатгал, дотоодын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ, бий болгосон ажлын байрны тоо, үндэсний компаниудтай хийсэн худалдаа, энэ бүхнийг тооцож үзэхийг ч хүсэхгүй байгаа хүмүүс “гэрээг цуцалж баатар болох” мэхээр ирэх сонгууль бэлтгэхийн цаана Монгол хохирох гээд байгаа юм. Оюутолгойг “хаалгаа барьсан” жилүүдэд хэр орлого тасалдсан, “эх оронч” багтнууд Оюутолгой компанийн оффис руу дайрч “машин шатаах” эмгэнэлт жүжгийн төгсгөлд биржийн үнэлгээ буурчихаар “ялсан” мэт аархах ч угтаа хувьцааны ханшийг нь унагачихаад л ашгаа хүртээд сууж байсан. Энэ ичгүүр сонжуургүй харилцаан дунд тэвчээр заан урагшилсаар байгаа Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ онд Оюутолгойгоос олборлох алтны хэмжээгээ 230 мянган унц гэж тооцоолж байсныгаа нэмэгдүүлж, 240 мянган унц болгосон байна лээ. Харин баяжмал дахь зэсийн агууламжийн жилийн төлөвөө 125-155 мянган тонн хэвээр үлдээжээ. 

Түүнчлэн 2019 оны үйл ажиллагааны зардлын төлөвийг 800-850 сая ам.доллар байсныг 800 сая ам.доллар болгон бууруулж байгаагаа “Turquoise Hill Resources” компани танилцуулсан. Энэ сард “Оюу Толгой”-ийн гүний уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгасан. 10 метрийн диаметртэй энэхүү босоо ам нь 1300 метрийн гүнд хүрдэг. Гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай ханган нийлүүлэлт, ачаа тээвэр хийх боломж бүрдүүлэх маш чухал бүтээн байгуулалт. Энэ оны гуравдугаар улирлын тайлбанд дурдсанаар энэхүү гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 296.8 сая ам.доллар зарцуулжээ. Харин 2016 оноос хойш нийт 3.2 тэрбум ам.доллар зарцуулсан аж. Нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай энэхүү гүний уурхайн төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларыг нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас бүрдүүлжээ. 

Ийм бүтээн байгуулалтыг улс төрийн болон шүүх байгууллагын түвшинд эсэргүүцсэн, буруутгасан шийдвэрийн үр дагавар хаана очиж тусах вэ. Хариуцлагыг хэн хүлээх вэ? Ичсэндээ ч юм уу, эрдсэндээ, эх оронч хүсэл нь бадарч Ц.Нямдоржид халдсан эрхэм гишүүн Х.Болорчулуун лав даах хариуцлага биш байх. Нөгөөтэйгүүр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дараах боломжит хувилбарууд, дараагийн шатны шүүх байгууллагууд, УИХ-ын шийдвэрийг хүлээхгүйгээр “Дубайн гэрээ цуцлагдлаа” гэж зарлах нь хүртэл “хорлон сүйтгэх ажиллагааны дайтай” алдаа гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ЗОЧИН (66.181.187.54)
    Өөрсдийн 100 хонины 66-г хүнд өгөөд үлдсэн 34 хонио өөрсдөө худалдаж авдаг малчин монголчууд.
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
  • irgen tsog (202.126.89.103)
    ene bichegch zahialagt bicheech bna ta nar eh orniihoo esreg baihaar hen chinii eh orniig bodhiin be unuuduriin naad awsan heden turug chini hojimiin udur ur hoichod chini gai bolood baina shuu dubain gereeg tsutsalwal eh ornii chini hugjil 20 jileer naashlana ene chamd cj nyamdorjid ugui gehed ah zeed ni heregtei
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Майдарсайхан (66.181.161.27)
    ямар ч ашиг тусгүй гэрээ цуцлах хэрэгтэй !!! ардтүмэн тэнэг бишүү! Нямдоржоо
    2019 оны 11 сарын 24 | Хариулах
  • Иргэн (122.201.23.122)
    Захиалгатай бичүүлсэн байна шүү. Монголд ашиггүй уурхайгаар яах юм!
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (104.35.56.37)
    Баабарын бууны нохой!
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 1 цаг 3 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 2 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 2 цаг 46 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 3 цаг 5 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 3 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цаг 1 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top