x

Саарал жагсаалтаас ирэх оны есдүгээр сард гарах уу

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг томилсон. Уг албан тушаалд томилогдсон Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нараас цаашид хэрхэн ажиллах талаар нь тодрууллаа.

"Б.Лхагвасүрэн: Зээлийн хүүд хязгаар тавиад шууд буулгаж болохгүй"

(Монголбанкны ерөнхийлөгч)

-Монголбанкны ерөнхийлөгчийн ажлаа аваад хийхийг зорьж байгаа ажил тань юу вэ?

-Монголбанкны ажил ойлгомжтой байгаа. Өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлүүдийн нэгдүгээрт, олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) саарал жагсаалтаас гарах тухай асуудал багтаж байна.

Хоёрдугаарт, ОУВС-тай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бий. Эдийн засаг сэргэж, тогтворжиж байгаа. Цаашид тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого маш чухал. Дараагийн долоо хоногт УИХ-аар Мөнгөний бодлогыг эцэслэн батлуулах гэж байна.

-Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан өмнөх ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцлоо. Гэвч энэ зөвхөн Монголбанкны хариуцах ажил биш болов уу?

-Монгол Улс Олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх газрын хяналтад орсон. Хяналт гэдгийг саарал жагсаалт гэж ойлгож байгаа. Манай улс багаараа ажиллаж байж үүнээс гарна. Бид 2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд аль болох хурдан хугацаанд саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлсэн.

Саарал жагсаалтаас гарахын тулд дөрвөн асуудлаар зургаан ажил хийхээр байгаа. Энэ чиглэлд ажлын хэсэг ажиллаж байна.

-Зээл ийн хүүг бууруулах чиглэлд юу хийх вэ?

-Зээлийн хүү 16.9 хувьтай байгаа. Сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшиндээ байна. Өнгөрсөн гурван жилд дөрвөн нэгж хувиар зээлийн хүү буурсан. Гэвч үүнээс доош буулгах зайлшгүй шаардлага бий. Зээлийн хүүд хязгаар тавиад шууд буулгаж болохгүй.

Мөнгөний бодлогын зүгээс ямар бодлогоор дэмжих вэ гэдэг асуудал байна. Хоёрдугаарт, банк санхүүгийн секторт шинэ техник технологи оруулж ирж байж зардал буурах боломжтой. Энэ болгонд Монголбанк стратеги боловсруулаад ажиллаж байна.

"Д.Баярсайхан: Олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө татах чиглэлд ажиллана"   

(Санхүүгийн зохицуулах хорооны дарга)

-Шинэ албан тушаалд томилогдлоо. Таны хувьд нэн түрүүнд ямар ажил хийх вэ?

-Нэлээд ажил хийе гэж бодож байна. Ойрын болон дунд хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй холбоотой хийх ажил их бий. Өнгөрсөн онуудад 10 гаруй IPO хийгдсэн ч удаашралтай байгаа. Тэгэхээр олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө татах ажлыг дэмжиж ажиллая гэж бодож байна. Дээрээс нь хөрөнгийн зах зээл дээрх хамгийн том тоглогч, хамтын хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангууд бий.

Хувийн даатгалын тогтолцоонд реформ хийх ёстой. 2015 онд баталсан хуулиар 2030 он хүртэл Монгол Улс тэтгэврийн даатгалын тогтолцоотой байна гэж заасан. Гэсэн хэдий ч хувийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлээд аваад явах орон зай бий. Дээрээс нь даатгалын салбарын мэргэжлийн оролцогчдыг болон төрөл зүйлийг нэмэх шаардлага бий.

-Олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) саарал жагсаалтаас гарах асуудалд ямар чиглэл барих вэ?

-Хамгийн чухал асуудал. Бид саарал жагсаалтаас гарах ёстой. Энэ бол зөвхөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны ажил биш. Үүн дээр бусад байгууллагатай ойлголцож ажиллана. Манай хорооны зүгээс шууд хэрэгжилтийн зарчим гээд нийт 42 ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн.

-Саарал жагсаалттай холбоотой асуудлаар хоёрхон байгууллагын даргад хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлснийг та юу гэж харж байна вэ?

-Саарал жагсаалтад юунаас болоод орчихов гэдгийг маш их ярьсан. Тэгэхээр цаашид хэрхэхээ ярилцах нь зөв байх. Бид олон зүйл дээр алджээ. Энэ байгууллагын өмнө хүлээсэн үүргээ бүгд хүлээж, аль аль талдаа хариуцлагатай хандах ёстой. Дээр нь хамтарч ажиллах тал дээр алдсан байна. Бид хийсэн ажлаа зөв зохистой тайлбарлаж, чадаагүй. Нэг удаа хийгээд өнгөрдөг асуудал биш энэ.

-ФАТФ-ын эхний хурал ирэх оны нэгдүгээр сард болно гэсэн. Энэ үед саарал жагсаалтаас гарч амжих уу?

-Нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Байгууллага тус бүр өөрсдийн зүгээс хийх ёстой ажлаа хариуцаад явж байгаа. ФАТФ гурван удаа хуралдах юм билээ. Эхний үнэлгээг ирэх сард, мөн дараа жилийн дөрөв, наймдугаар сард бид тайлангаа тус байгууллагад өгнө.

Үүний дараа бид харилцан үнэлгээний ахиц дэвшлийн талаар ирэх оны есдүгээр сард нүүр тулсан ярилцлага хийнэ. Дараа нь ФАТФ өргөтгөсөн хурлаа хийгээд хариу өгнө. Энэ дагуу ажиллахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 1 цаг 2 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 2 цаг 35 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 2 цаг 46 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 3 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 3 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цаг 0 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top