x

Танилц: Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд үзэглэсэн 12 баримт бичиг

Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны 12 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Үүний дараа Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүд хэвлэл мэдээллийнхэнд зориулан товч мэдээлэл хийжээ. 

Үүнд:

  1. “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын Эрчим хүчний  сайд А.В.Новак нар гарын үсэг зурлаа.
  2. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2020, 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гарын үсэг зурлаа.
  3. “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Зам тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар  гарын үcэг зурлаа.
  4. “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд М.А.Топилин  нар гарын үсэг зурлаа. 
  5. “Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам болон ОХУ-ын Хууль зүйн яам хооронд 2020, 2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов нар гарын үсэг зурлаа.
  6. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурлаа. 
  7. “Геологи геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр”, ОХУ-ын “Зарубежгеология” ХН-ийн  хоорондын гэрээ”-нд Монголын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал  Х.Бадамсүрэн, “Росгеология” хувьцаат нийгэмлэгийн удирдлагын дарга, ерөнхий захирал С.Н.Горьков  нар  гарын үсэг зурлаа.
  8. “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын шугам барих, ажил  гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмэг болон “РЖД Интернешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич нар  гарын үсэг зурлаа.
  9. “Монголын "Эрдэнэс Монгол" ХХК ба ОХУ-ын “УЗТМ КАРТЭКС” ХХК-ийн стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”-т Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “УЗТМ КАРТЭКС” ХХК-ийн ерөнхий захирал  Я.В.Центер нар гарын үсэг зурлаа.
  10. “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК болон ОХУ-ын “Русская кожа” нийгэмлэг хоорондын санамж бичиг”-т Монголын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, “Русская кожа” нийгэмлэгийн захирал А.А.Низов  нар гарын үсэг зурлаа.
  11. “Хамтын ажиллагаа хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банк  ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ ОХУ-ын Оросын экспортын төвийн гүйцэтгэх захирал А.Слепнев нар гарын үсэг зурлаа.
  12. “Очир гэгээн сүндэр” ХХК болон “Алс Дорнодын  Арктикийн хөгжлийн сан”  нийгэмлэг хоорондын харилцан ойлголцоын санамж бичиг"-т Монгол Улсын “Очир гэгээн сүндэр” ХХК-ийн ерөнхий захирал Г.Очир, “Алс Дорнод Арктикийн хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.О.Чекунков нар  тус тус гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд есөн жилийн дараа ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 1 цаг 42 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 1 цаг 52 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 2 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 2 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 22 цаг 7 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top