x

Л.Энх-Амгалан: Том мажоритари тойрогт 26 хүн дугуйлах өөр хувилбар бий

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд "Сонгогч томсгосон мажоритари тойрогт нэр дэвшигчдээс нэг, өөрийн хамаарч буй жижиг тойргоос нэг, нийт хоёр нэр дэвшигчийг дугуйлах"-аар тусгасан нь гишүүдийн дунд маргаан дагуулаад байна. 

Энэ тохиолдолд томсгосон тойрогт тухайн намаас дэвшсэн бүх нэр дэвшигчийн авсан саналыг нэмээд, нийт авсан саналд нь дүйцүүлэн УИХ-д суудал хуваарилахаар бичсэн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг бухимдуулав. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "У.Хүрэлсүх гэдэг хүн 500 мянган хүний санал авч болно" хэмээн хэлсэн бөгөөд энэ тохиолдолд У.Хүрэлсүхийн авсан саналаар намынх нь нэр дэвшигчид шууд сонгогдох боломж бий болоод байгаа юм. Үүнийг О.Баасанхүү гишүүн "Нэг ч санал аваагүй нэр дэвшигч "намын авсан санал" нэрээр УИХ-д сонгогдох боломж байна" хэмээн шүүмжлэв. 

Харин ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Хуулийн төсөл хоёр хувилбартай явж байгаа. Томсгосон тойрогт 26 нэр дэвшигчийг дугуйлах боломж бий" хэмээн хариулсан авч СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ тухайд "26 нэр дэвшигчийг дугуйлах нь нэр цаг хугацааны болоод техникийн хувьд боломжгүй" гэв. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Бүх нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнгээр нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцно" гэсэн нь саяхан баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан "шууд сонгох" зарчмыг үгүйсгэж байна. Үндсэн хуулиар хориглосон зарчмыг Сонгуулийн хуулиар хийж болохгүй" хэмээн шүүмжлэв. 

Хэлэлцүүлгийн эцэст УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжиж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 1 цаг 42 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 1 цаг 53 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 2 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 2 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 22 цаг 7 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top