x

Ерөнхий сайдын ахлах зөвлөх “зэрэг нэмнэ” гэв үү?

Одоогоос хоёр сарын өмнө нийтлэлч У.Оргилмаа “Ерөнхий сайд аа, ”борвины баас”-наасаа сална уу” хэмээн бичиж байж. Бодоход түүний засаглалын нэр хүнд болоод хүлээн зөвшөөрөгдөх байдалд санаа зовсон сэтгүүлчийн үг байх. Ерөнхий сайдаас холдуулах шаардлагатай гэж үзсэн хүмүүсийн тоонд түүний ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр бичигдсэн байдаг юм. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд өөрөө ч мөн түүнээс салахаар сэтгэл шулуудсан бололтой юм. Гэхдээ яаж гэдэг нь сонирхол татна...

Үүнийг өгүүлэхээс өмнө тухайн үед болж өнгөрсөн зарим үйл явдлыг эргэн сануулах хэрэгтэй байх. 2019 оны есдүгээр сарын 30-нд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нэгэн мэдээллийг хийсэн. Польшийн цагдаагийн байгууллагаас хар тамхины хэргээр эрэн сурвалжилж буй Монголын 69 иргэний тухай. Уг мэдээллийг Гадаад харилцааны яамнаас УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ. Т.Аюурсайхан гишүүн мөн өдөр “Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн талаар хаалттай буюу маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг ГХЯ-наас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Эдгээр хүмүүс нь дипломат, албан паспорт ашиглаж хууль бус наймаанд холбогдсон байна. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийн хуулийн байгууллагад өгсөн” гээд эхний ээлжинд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зургаан хүний тухай танилцуулсан байдаг.

Ажил албан тушаалаа өгөөгүй ч хар тамхины наймаанд оролцсон хэмээн эрэн сурвалжлагдаж буй 69 хүний дотор Батцэнгэлийн Амгалан-Энх гэдэг нэр дурьдагдсан бөгөөд “Хаанахын хэн бэ? Юу вэ?” болоод, эрэл хайгуул тавиад эхэлсэн чинь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болж таарсан. Гадаад яамны нөхөд зориуд төөрүүлэхийн тулд нэрийг нь өөрчилж, Амгалан-Энх болгож мэдээлсэн хэрэг л дээ.

Үүнээс хойш хоёр сар өнгөрсөн ч Б.Энх-Амгалан гэдэг хуулийн өмнө очоогүй төдийгүй харин ч сүүлийн үед түүнийг Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай дээд түвшинд яригдаж эхэлсэн юм байна. Ерөнхий сайд ахлах зөвлөхөөсөө “салахаар болжээ” гэсэн нь ийм учиртай.

Хэвлэлд мэдээлэгдсэнээр Чехэд сууж байсан Монголын Элчин сайд Н.Наранбатыг тус улсын шаардлагаар эгүүлэн татаж байгаа юм байна. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сард БНЧУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилжээ.

Элчин сайд Н. Наранбат жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Миний аав Пэрэнлэйн Нямаа 1960-аад онд Монгол Улсаас хуучнаар Чехословак улсад суралцах анхны таван оюутны нэг болон ирж, Төв европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд суралцсан байдаг. Аав маань энэ улсад дөрвөн удаа томилогдон, атташегаас Элчин сайд хүртэл ажилласан. Гэр бүлээрээ Чех улсад амьдарч байсан болохоор би багаасаа чех цэцэрлэг, сургуульд сурч, Карлын их сургуулийг төгссөн. Чехэд миний олон найз нөхөд бий. Хэл, ёс заншлыг нь мэддэг учраас нутгийн хүмүүстэй харьцахад илүү дөхөм” хэмээн ярьсан байдаг.

Гэвч түүний найз нөхдийн хэлхээ Монгол Улсад гавьяа биш, гай болсон бололтой юм. Учир нь мань эр ч бас Б.Энх-Амгалангийн эрэн сурвалжлагдаад буй “хар тамхины” сүлжээнд холбогдсон учир Чехийн тал түүний дипломат эрхийг хөндөхгүйн тулд хүнээ татаж авах шаардлагыг манай Гадаад яаманд тавьсан гэх.

Энэ дагуу Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар түүнийг яаралтай дуудсан бөгөөд оронд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгаланг “дэвшүүлэн зайлуулах” гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Ингэхэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын үзэж байгаагаар дипломат алба гэж юу юм бэ? Хэрэг хийсэн нөхдийг дэвшүүлэн зайлуулдаг, ялаас зугтаалгадаг оромж юм уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (202.126.88.148)
    Chotgor luu ni tonilgovol taarna.
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.78.159)
    ГХЯ-ны сайд Цогтбаатар гэдэг нөхөр чинь ёстой үл бүтэх гар юм байна даа. Ийм хүнээр удирдуулсан Монголын гадаад харилцаа ямар түвшинд байгаа нь ойлгомжтой байна даа.
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Спорт (192.82.74.109)
    Хөгийн хулгайч Спортынхонг доош нь хийдэг хулгайч
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.157)
    Хар тамхичинг зайлуулаачээ
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 1 цаг 42 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 1 цаг 52 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 2 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 2 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 22 цаг 7 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top