x

АНУ ба СОНГУУЛЬ: Залуу иргэд яагаад саналаа өгдөггүй вэ?

АНУ бол ижил төстэй орнуудаас хамгийн бага сонгуулийн ирцтэй улс юм. 1960-аад оноос хойш тус улсын сонгуулийн эрх бүхий сонгогчдын гуравны нэгээс хагас хувь нь эрхээ эдэлдэггүй, сонгуулийн үеэр гэртээ үлддэг байна. Сонгуулийн насны нийт хүн амын дөнгөж 56 орчим хувь буюу 136,8 сая хүн 2016 онд сонгуульд оролцсон гэж Пью судалгааны төвөөс мэдээлэв.

Энэ нь 2012 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт байсан бол Америкчуудын хамгийн өндөр ирцтэй сонгууль 2008 онд сонгогчдын 61.6 хувь нь оролцож, Ерөнхийлөгч Барак Обама сонгогдож байжээ.

Сонгуульд оролцоогүй америкчууд саналаа өгсөн хүмүүстэй харьцуулахад илүү ядуу, коллежийн боловсролоос дутуу боловсролтой, ганц бие эцэг эх байх магадлал өндөр байсан гэж Хүн амын тооллогын товчооны мэдээллийн дүн шинжилгээнд дурджээ.

Одоогийн байдлаар ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуульд эрт саналаа илгээсэн сонгогчдын ирц түүхэн амжилт тогтоогоод байна. Ялангуяа ихэвчлэн нарийхан саналын зөрүүгээр аль нэг намын өрсөлдөгч ялдаг “байлдааны” муж улсуудын эрт ирц рекорд эвджээ. Гэсэн хэдий ч зарим иргэд сонгох эрхээсээ татгалзсан хэвээр байна. "Улстөрчид миний тархинд зай түрээсэлж, намайг бухимдуулдаг, гэхдээ эцэст нь тэд хүссэн зүйлээ хийдэг" гэж Барак Обамагийн төлөө нэг удаа санал өгсөн 44 настай Фанни Санчес сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.

Сонгогчдын хайхрамжгүй байдал Америк залуу хүмүүсийн дунд илүү хүчтэй харагдаж байна. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд 18-29 насныхны тэн хагасаас бага хувь нь саналаа өгсөн нь нийт ирцээс 15 орчим пунктээр доогуур байв. Дэлхийн бусад улс орнуудад ч энэ насныхны саналын ирц адилхан бага байдаг байна. 

Upshot судалгааны байгууллагын дэлхийн сонгогчдын мэдээллийн дүн шинжилгээнд хийсэн судалгаагаар залуучууд хөгшчүүлээсээ давуу байр суурь эзэлдэггүй болохыг олж гаргасан.

Гэхдээ нийт сонгогчдын оролцоо өндөр байх хандлагатай улс орнуудад залуу насныхны ирц өндөр байх хандлагатай байна. Судлаачид үүнийг аль болох залуу наснаасаа сонгууль өгч эхлэх нь цаг хугацааны явцад зуршил болж, алдагдсан боломжийн өртөг тооцох, улс төрийн үзэл санаагаа илэрхийлэх, улс төрчдийн зүйд нийцэхгүй шийдвэр, хуулийн заалтыг эсэргүүцэх гэх мэт улс төрийн үйл ажиллагааны өөр аргад оролцох зэрэг хэд хэдэн хүчин зүйлд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 52 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 59 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 50 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 54 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 17 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 24 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 46 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 54 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 17 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top