x

АНЭУ: Нэр төртэй аллага буюу эмэгтэйчүүдийг хөнөөхийг зөвшөөрсөн хуулийг цуцална

Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ) тус улсын Исламын хууль тогтоомжийг шинэчлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл-эмэгтэйчүүдийг хөнөөсөн тохиолдолд оноох ялыг чангатгалаа.

АНЭУ-ын засгийн газар шүүгчид ийм аллага үйлдсэнийх нь төлөө хөнгөн ял оноохыг зөвшөөрсөн хуулийг цуцална гэж мэдэгджээ.

Хохирогч эмэгтэйчүүдийн ихэнхи нь хамаатан садныхаа нэр хүндийг гутаан доромжилсон гэж ойр дотныхон нь үзсэний улмаас хүчирхийлэлд өртөж, амь насаараа хохирдог байна. Ийм гэмт хэргийг одооноос аллага хэмээн үзэх болно гэж АНЭУ-ын засгийн газар мэдэгдэв.

Хүний эрхийн байгууллагууд дэлхий даяар жил бүр мянга мянган эмэгтэйчүүдийг гэр бүлийнхээ нэр хүндийг ичгүүрт хүргэсэн гэж үздэг тул амь насаа алддаг гэдэг. Тэд энэ төрлийн аллагын нийтлэг нэг шалтгаан нь гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцаанд орох гэж үздэг. Ийм аллагыг заримдаа "нэр төртэй аллага" гэж нэрлэдэг боловч энэ тайлбараар үхлийг дүрслэх нь зохисгүй гэж шүүмжилдэг хүмүүс бий. Ийм аллагад хатуу ял оноож байгаа нь АНЭУ-ын "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хатуу тууштай байдал" -ыг харууллаа гэж албан ёсны WAM мэдээллийн агентлаг мэдээлэв.

Персийн булангийн улсуудын эрх зүйн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгч Шейх Халифа бин Зайед Аль Нахаяны бямба гаригт баталсан багц шинэчлэлийн нэг байсан гэж WAM мэдээлэв.

Шинэчлэлийн нэг нь тус улсад оршин сууж буй гадаадын оршин суугчдад өв залгамжлал, гэрээслэлээ өөрсдөө сонгох, хуулиар сонгох эрх олгох юм.  Ингэснээр тус улсад байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын санхүүгийн тогтвортой байдалд хүрэх юм байна.

Арабын Нэгдсэн Эмират Улс "Бусдад хор хөнөөл учруулахгүй үйлдэл" -ийг гэмт хэрэгт тооцно гэж WAM нэмж дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүйгээр мэдэгдэв. WAM-ийн хэлснээр шинэчлэл нь "Нийгэмд хүлээцтэй байх зарчмуудыг бий болгоно" гэжээ.

Энэхүү мэдэгдэл нь АНЭУ, Израилийн хоорондох дипломат харилцааг хэвийн болгох АНУ-ын зуучлалаар байгуулсан түүхэн хэлэлцээрийн дараа гарчээ.

Дашрамд, цэргийн хүчирхэг улс болж чадсан АНЭУ руу аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна бизнес эрхлэх эсвэл амралтаараа аялах боломжтой болж байгаа юм.

Бү.Лхамаа

Эх сурвалж: bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 18 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 25 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 47 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 55 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 18 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top