x

АНУ сонгууль 2020: Байдэн Жеоржид илүүрхэж, ялалтаа баталлаа

АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч ноён Жо Байден хорь орчим жилийн турш “улаан” байсан Жеоржи мужийг ахин “цэнхэртүүлж”  чадлаа. 

Энэ ялалт ноён Байдены ялалтыг бататгаж, АНУ-ын ерөнхийлөгчөө сонгох систем болох сонгуулийн төлөөлөгчдийн нийт 306 саналтай боллоо.

Ерөнхийлөгч Дональд Трамп төгсгөлийн мөчид Хойд Каролина мужид ялалт байгуулж нийт 232 саналтай болов.  

Цагаан ордоныг орхих болсноо хэсэгтээ хүлээн зөвшөөрөхөөстатгалзаад байсан ноён Трамп нэгдүгээр сард болох шинэ засаг захиргааны талаар анх удаа мэдэгдэв. Байдэнийг 270 саналд түрүүлж хүрэн, хожлын хөзрөө атгаснаас хойш албан ёсны үг хэлээгүй байсан ерөнхийлагч Трамп Коронавирусийн эсрэг ажлын хэсгийнхнийхээ товч танилцуулга хийж Цагаан ордонд яриа өгсөн юм.

Энэ үеэр тэр ерөнхийдөө тайван, даруу харагдсан хэдий ч ноён Байдены талаар нэг ч үг амнаасаа унагсангүй. Тус улс вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ноён Трамп Цагаан ордны Роуз цэцэрлэгт хүрээлэнд "Энэ засаг төр хөл хорионд орохгүй гэдэгт найдаж байна ... Ирээдүйд юу ч тохиолдож болно. Хэн төр залахыг хэн мэдэх билээ. Цаг хугацаа харуулах байх" гэж мэдэгдэв. 

Ерөнхийлөгч сэтгүүлчдээс нэмэлт асуулт авсангүй. Гэсэн ч Бүгд найрамдах намын ноён Трамп Цагаан ордны шинэ эзэнд өрөөгөө суллаж өгөхийг шаардаж буй олны дарамт шахалттай тулж буй нь илт юм. 

Цагаан ордны төлөөх уралдаанд хамгийн сүүлд ширээн дээр дэлгэгдсэн хөзөр бол Жеоржи болон Хойд Каролина байв. Ноён Байденд өгсөн сонгуулийн санал ноён Трампыг 2016 онд Хиллари Клинтоныг ялахад хүрсэн амжилттай эн тэнцүү байна. Тухайн үед ноён Трамп энэ хоёр мужийг "нуранги" гэж нэрлэж байсан.

Хоёр нэр дэвшигчийн санал зөрүү бага байгаа тул Жеоржи мужид гар тооллогыг дахин хийхээр болсон боловч Байдены баг тэндхийн дүн өөрчлөгдөнө гэж бодоогүй гэжээ.

Ерөнхийлөгч Трамп гол мужуудад олон хууль эрх зүйн сорилтуудыг эхлүүлэн, өргөн цар хүрээтэй сонгууль будлиантуулсан гэсэн үндэслэлгүй мэдэгдлийг өдөөгөөд байсан. Гэсэн хэдий ч өөрөө тэргүүлэх боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсны дараа түүний баг Баасан гарагт Аризонагийн шүүх хуралдааныг цуцалжээ.

Байдены багаас хараахан албан ёсны мэдээлэл хийгээгүй байна

Ноён Байдений ялалт хараахан албан ёсоор гараагүй байгаа бөгөөд түүний шилжилтийн багт холбооны байгууллагууд, засгийн эрх мэдлийг жигд шилжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг хараахан өгөөгүй байна.

Трампын засаг захиргаа аюулгүй байдлын нууц товчоо мэдээлэл өгөхийг хориглосон нь ноён Байдены засаглах чадварт нөлөөлж болзошгүй гэж Байдены хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэв.

"Цаг үеийн хямралыг даван туулахын тулд түүнд бодит энэ цаг үеийн мэдээлэл хэрэгтэй байна" гэж тэр хэлээд коронавирусийн цар тахлын нөлөөг онцлон тэмдэглээд,  "Манай баг болон манай мэргэжилтнүүд ийм мэдээллээр хангуулах ёстой" гэсэн юм.

Өмнөх үндэсний аюулгүй байдлын албан тушаалтнууд 150 гаруй хүн төр шилжүүлэх үйл ажиллагааг хойшлуулах нь "үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл" дагуулж байгааг анхааруулж байна.

Тэд захидалдаа шилжилтийн үйл явцыг эхлүүлэх үүрэг бүхий засгийн газрын агентлаг болох Төрийн үйлчилгээний ерөнхий захиргаанаас ноён Байден болон түүний хамтран зүтгэгч Камала Харрис нарыг "Үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал"-д нэвтрэх боломжийг нь албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг уриалав.

Бү. Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 39 мин Монтенегро улсын түүхийн товч 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top