x

Олимпын тосгонд шөнийн цагаар үдэшлэг хийхийг хориглоно

Олимпийн тамирчдын тосгонууд бэлгийн харьцааны голомт гэдгээрээ алдартай бөгөөд ганц бие тамирчид өөрсдийн тэмцээн дуусмагц өөр нэгэн тулаанд ороход бэлэн байдаг.

Хамгийн алдартай жишээнүүдийн нэг бол 2016 оны Риогийн наадамд Бразилийн иргэн Ингрид Оливейра синхрон шумбалтын багийн андаа өрөөнөөс нь хөөж гаргасан явдал байдаг.

Олимпын Тосгоны тухай явган яриа, үлгэр домог маш алдартай тул зохион байгуулагчид Рио 2016-д тамирчдад 450,000 орчим бэлгэвч тараасан байдаг юм.

Түүгээрч зогсохгүй нэгэн олимпын аварга "насанд хүрээгүй хүнтэй секс хийсэн" хэргээр яллагдаж байжээ. 

Гэхдээ лхагва гаригт ОУОХ зарим томоохон өөрчлөлтүүд хийснээ зарласны дараа Токио хотод болох 2021 оны Олимпийн наадамд байдал эрс өөр байхаар болов.

Токиогийн наадамд оролцох тамирчид тэмцээнээ өндөрлөсний дараа гадуур дотуур зугаалдаг тансаг үдэшлэгүүдээсээ татгалзах ёстой боллоо.

Олимдын тосгонд шөнө дөлөөр үдэшлэг хийхгүй бөгөөд хотод шөнө эсвэл үүрээр ч үдэшлэг үргэлжлэхгүй байх нь ээ.

Олимпийн тамирчид дэлхийн хөршүүдтэйгээ танилцахын оронд тэмцээнээ дуусгаад нэг, хоёр хоногийн дараа Японоос явахыг уриалах юм байна. 

Австралийн Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) албан ёсны ажилтан Жон Коутс хэлэхдээ, зориулалтын дагуу баригдсан тамирчдын тосгон нь Токио дахь хамгийн аюулгүй газар байх ёстой.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах болон бусад албаны хүмүүс COVID-19 цар тахлыг үл харгалзан наадмыг зохион байгуулах гэж оролдож байгаа тул зохион байгуулагчдыг дэмжиж буйгаа илэрхийлэх үүднээс энэ долоо хоногт Японы нийслэлд уулзалт зохион байгуулав.

Гуравдугаар сард наадмыг хойшлуулах шийдвэр гарсны дараа олимп 2021 оны Долдугаар сарын 23-нд эхлэхийг зарласан.

Олимпийн наадамд оролцохоор Токиод 11000 гаруй тамирчид орон орноос нисэж ирэх төлөвтэй байна. Эдгээр арван мянган тамирчны дараахан мөн мянга мянган паралимпын тамирчид энэ тосгонд байрлах юм. 

Бахыг Японы нийслэлд ОУОХ-ны наадмын Зохицуулах хорооны албан тушаал хашиж байхдаа дагалдан явсан Күүтс тамирчдын тоо цөөрөхгүй, аюулгүй байдал зохион байгуулагчдын хяналтанд байгаа гэж мэдэгдлээ.

"Олимпийн тосгон нь... Токиогийн хамгийн аюулгүй газар гэдгийг баталгаажуулах ёстой" гэж Кейтс нэмж хэлэв.

Гэсэн хэдий ч өмнөх наадмуудаас ялгаатай нь тамирчид өөр өөрсдийнхөө тэмцээнийг дууссан даруйд тосгоныг орхих ёстой буюу наадмын туршид тосгонд үлдэх боломжгүй болно гэж хэлсэн.

"Тамирчид тэмцээнээ дуусмагц нэг өдөр, хоёр өдөр үлдээд гэртээ харих болно" гэж тэр хэллээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 39 мин Монтенегро улсын түүхийн товч 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top