x

Суданы эрх баригчид охидын гэрлэлт, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний зэрэмдэглэлийг зогсооно гэж амлав

Суданы эрх баригчид эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө томоохон алхам хийж, хүүхдийн гэрлэлтийг зогсоож, эмэгтэй хүний ​​бэлэг эрхтнийг зэрэмдэглэхийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Лхагва гаригт цагдаагийн албан хаагчдад 7-р сард батлагдсан шинэ хуулиудын дагуу эмэгтэй бэлэг эрхтнийг зэрэмдэглэх нь хууль бус гэдгийг орон нутгийн иргэдэд мэдээлэх ёстой гэж мэдэгдэн, хэрвээ зөрчвөл гурван жил хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэх юм байна.

"Цагдаагийн алба хаагчид хөндлөнгөөс оролцож, хүн төрөлхтний эсрэг энэ гэмт хэргийг таслан зогсооход томоохон үүрэг хариуцлага хүлээх болно" гэж цагдаагийн ерөнхий захирал Эззелдин Эль Шейх хэлээд, ихэнхдээ лалын шашинтай энэ орны шашны зүтгэлтнүүд энэ зан үйлийг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ. Учир нь нийгэмд маш гүнзгий шингэсэн шашны үзэлтэй холбоотой тус хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байсан юм.

НҮБ-ын мэдээлснээр Суданы эмэгтэйчүүдийн 87 хувь нь ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаангүйгээр гадна бэлэг эрхтнээ ​​хэсэгчилсэн эсвэл бүрмөсөн зэрэмдэглэх ажилбар хийлгэсэн байдаг байна.  Охидууд ердөө таваас 14 насандаа энэ ёс журмыг нийтийн шахалтаар дагадаг байна. 

Сайд нарын зөвлөл мөн энэ долоо хоногт хүүхдийн гэрлэлтийг цуцалж, 1999 онд батлагдсан Африкийн хүүхдийн эрх, сайн сайхан байдлын дүрмийн бүх заалтыг хүчин төгөлдөр болгож, дагаж мөрдөхөө зарлав. Өмнө нь Судан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүүхдийн гэрлэлтийг цуцлах шийдвэрийг дэмжиж байсан ч 18 нас хүрэхээс өмнө гэрлэхийг хориглох алхамыг эсэргүүцэж байсан юм.

"Суданд охидын гуравны нэг орчим нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг"

Equality Now-ийн хөтөлбөрийн захирал Ники Кандирикирира хэлэхдээ "Хүүхдүүдийн гэрлэлтийг зогсоох ажил одоо засгийн газрыг нийгмийн хэм хэмжээг хөндсөн хөтөлбөрүүдээр дамжуулан хууль хэрэгжүүлж, хуулийг зөрчсөн нь тодорхой болвол шийтгэлтэй болгох замаар хүлээж байна.

Цагдаагийн дарга, дэслэгч генерал Эззелдин Эль Шейхийн эмэгтэйчүүдийн гадна бэлэг эрхтнийг зэрэмдэглэх нь Судан улсад хуулиар хориглодохын зэрэгцээ ийм хэрэгт холбогдох хүмүүс нь баривчлагдаж болзошгүйг онцолж хэлсэн үгийг бид таашаалтай хүлээн авч байгаа. Түүний үгс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болж хувирна гэж найдаж байна" гэсэн юм.

Өнгөрсөн жил Омар аль-Баширыг огцруулсны дараа Суданы иргэний удирдсан шилжилтийн засгийн газар бараг л хорь гаруй жилийн хатуу исламын бодлогоос салж, улс орондоо шинэчлэл хийх болсон.

Тэд олон дараалсан хууль санаачилсан бөгөөд Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэх болон хүүхдийн гэрлэлтийн эсрэг хууль батлахын зэрэгцээ засгийн газар Исламын шашин шүтэхийг хориглосон хориглолтыг зогсоож, мусульман шашингүй хүмүүст архи уухыг зөвшөөрч, эмэгтэйчүүдэд гэр бүлийнхээ эрэгтэй гишүүнээс хүүхдүүдтэйгээ хамт аялах зөвшөөрөл авах шаардлагагүй болсон юм. Мөн 2030 он гэхэд Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэлтийг устгаж, хүүхдийн гэрлэлтийг цуцлахаа амлав.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 39 мин Монтенегро улсын түүхийн товч 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top